Номин Холдинг ХХК нь худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын салбарт 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа эрхлэж байна.
Үүнээс дурьдвал:
- Худалдаа үйлчилгээний салбарт:
- Улсын Их дэлгүүр, Номин Их дэлгүүр, Супермаркетийн сүлжээ дэлгүүрүүд
- Бөөний төв, Агуулах худалдаа
- Өргөн хэрэглээний болон техникийн барааны импорт түгээлт
- Хөвсгөл усан зам
- Номин Тэнгэр цогцолбор
- Үйлдвэрлэлийн салбарт:
- Эрдэнэт Хивсний үйлдвэрлэл, экспорт
- Барилгын угсралт, засвар
- Электрон барааны “Монел” үйлдвэрлэл
- Банк бус санхүү, даатгалын салбарт:
- Банк бус санхүүгийн байгууллага
- Даатгалын үйл ажиллагаа
- Үл хөдлөх хөрөнгийн зуучлал.
|
 |
Бид үйлчлүүлэгчиддээ худалдаа үйлчилгээний салбараа улам ойртуулах үүднээс Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод байрлах өөрийн 10 супермаркет, 2 их дэлгүүр, бөөний болон түгээлтийн төвөөс гадна, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Дорнод болон Ховд аймгуудад өөрийн салбар худалдааны төв, 18 аймагт даатгалын салбарыг амжилттайгаар нээн ажиллуулаад байна. Мөн явуулын худалдаагаар бүх аймаг, хот, сумдуудад хүрч үйлчилж байна. Дээр дурдсанаас бусад аймгуудад 200 гаруй гэрээт борлуулагчаараа дамжуулан үйлчилгээгээ хүргэж байгаагаас гадна ОХУ, Хятад, Сингапур улсуудад өөрийн салбар, төлөөлөгчийн газрыг ажиллуулж байна.
Бид худалдааны салбарт хөнгөлөлтийн карт, сугалаат худалдаа, хямд үнийн баталгаа, сэтгэл ханамжийн баталгаа, үнэгүй тээвэрлэлт, савлаж боох, брэндийн хөгжил болон онлайн худалдаа зэрэг концепцийг, супермаркетийн үйлчилгээнд хэрэглэгчийн мэдрэмжийг бий болгох, тосож үйлчлэх үйлчилгээ, хэрэглэгчийн гарын авлагыг, даатгалын салбарт ажилтны ажил олгогчийн өмнө хүлээх хариуцлагын даатгал, Цалингийн зээлийн эрсдлийн даатгал, зээлдэгчийн амь насны даатгал гэх зэрэг олон шинэ үйлчилгээг анх удаа нэвтрүүлж, үйлдвэрлэлийн салбарт томоохон хөрөнгө оруулагч болж чадсан. Худалдааны үйл ажиллагаагаа хүнс, гэр ахуйн болон электрон бараа, хивс, хувцас, барилгын материалын салбарт илүү түлхүү өргөжүүлж байна.
Номин Холдинг ХХК нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Импортлогчдын Холбоо, ҮБХТ, МАОНХ, Монголын Татвар төлөгчдийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монгол-Японы Найрамдлын Нийгэмлэг зэрэг байгууллагын гишүүн байгууллага бөгөөд МҮХАТ-с зохион байгуулдаг Entrepreneur шилдэг аж ахуй нэгж шалгаруулах арга хэмжээний 2 удаагийн ГРАНПРИ шагналт, Ази Номхон Далайн Орнуудын ХАҮТ-уудын Холбооны “2008 ОНЫ Шилдэг Компани” өргөмжлөлт, Нийслэл Улаанбаатар хотын 3 удаагийн “ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ” , МУ-ын ЗГ, МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ТОП-100 компани шалгаруулалтын ТОП 8 компанийн нэг юм.