Ерөнхийлөгчийн мэндчилгээ Имэйл Хэвлэх PDF

pre 1992 онд анх электрон бараагаар үйл ажиллагааныхаа гарааг эхлэж байсан Номин Холдинг ХХК нь өнөөдөр худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ, банк бус санхүүгийн байгууллага, даатгалын салбарт 16 салбар компаниудаараа дамжуулан амжилттай ажиллаж үндэснийхээ хэмжээнд бүрэн танигдсан Монголын томоохон компаниудын нэг болоод байна.

Бид байгуулагдсан цагаасаа хойш худалдаа үйлчилгээний салбарт түлхүү анхаарал тавьж гэр ахуйн болон электрон бараа, хүнс, хувцас, авто машин, барилга, барилгын мөтериалын салбарт өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн юм.

Бид хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ худалдаа үйлчилгээний салбараа улам ойртуулах үүднээс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрлах өөрийн 10 супермаркет 2 Их дэлгүүрээс гадна Дархан, Эрдэнэт, Ховд аймгуудад дэлхийн жишигт нийцсэн худалдааны төвүүдээ ажиллуулж ард түмнийхээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг борлуулж байна. Мөн СХД-т байрлах Улаанбаатар хотын загвар бөөний төв болох агуулах худалдаагаараа бараа бүтээгдэхүүнийг хямд үнийн баталгаатайгаар худалдаалахаас гадна хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд технологийн дагуу хадгалах, тээвэрлэх үйлчилгээг үзүүлэхээс гадна явуулын худалдаагаараа Монгол Улсын бүх аймаг сумдуудад хүрч төвөөс алслагдсан орон нутгийн иргэдийнхээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж байна.

Номин Холдинг ХХК-ийн 2700 гаруй ажилтан албан хаагчид “Монгол Тэмүүлэл-Сайхан Монгол орон” аянд нэгдэн ёс суртахуунлаг, бүтээлч хамт олон болох хөдөлгөөн өрнүүлэн ажиллаж байна.

Бид худалдааны салбарт хөнгөлөлтийн карт, сугалаат худалдаа, хямд үнийн баталгаа, сэтгэл ханамжийн баталгаа, үнэгүй тээвэрлэлт, савлаж боох, брэндийн хөгжил болон онлайн худалдаа зэрэг концепцийг, супермаркетийн үйлчилгээнд хэрэглэгчийн мэдрэмжийг бий болгох, тосож үйлчлэх үйлчилгээ, хэрэглэгчийн гарын авлагыг, даатгалын салбарт ажилтны ажил олгогчийн өмнө хүлээх хариуцлагын даатгал, Цалингийн зээлийн эрсдлийн даатгал, зээлдэгчийн амь насны даатгал гэх зэрэг олон шинэ үйлчилгээг анх удаа нэвтрүүлж, үйлдвэрлэлийн салбарт томоохон хөрөнгө оруулагч болж чадлаа.

Манай компанийн дэлгүүрүүд нь Монгол Улсын хэмжээнд хамгийн уртасгасан цагаар үйлчилдэгээрээ бусад сүлжээ дэлгүүрүүдээс ялгардаг.
2008 онд бидний ажил амжилт үнэлэгдэн Ази Номхон Далайн Орнуудын ХАҮТ-уудын Холбооны 2008 оны Шилдэг Компани өргөмжлөл, МУ-ын ЗГ, МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ТОП-100 компани шалгаруулалтанын ТОП 8 компанид өргөмжлөгдсөн билээ.

Бидний энэ бүх амжилтыг хамтдаа бүтээлцсэн сардаа хагас саяд хүрдэг үйлчлүүлэгчдид, нийт түншүүддээ талархал илэрхийлье. Бид нийт үйлчлүүлэгчид, харилцагчдынхаа сэтгэл ханамжийн итгэлт түнш байж улам ихийг бүтээн ажиллах болно.

Эрхэм хүндэт үйлчлүүлэгч, уншигч, харилцагч та бүхэн Номин Холдингийн вэб сайтаар тухтай зочлоорой.

Та бүхэнд амжилт хүсье
 
Бидний тухай Манай дэлгүүрүүд Хэрэглэгчийн үйлчилгээ
Ерөнхийлөгчийн мэндчилгээ
Бидний тухай
Гадаад харилцаа
5 баталгаа
Бонус карт
Бэлгийн карт
Дэлгүүрүүдийн байршил
eShop-оор худалдаа хийх

Ажлын байр
Хэрэглэгчийн үйлчилгээний төв
Холбоо барих