Цагдаагийхан бага шатахуун зарцуулдаг машинтай болов Имэйл Хэвлэх PDF

2009.10.21-нд Женерал Моторс компаний албан ёсны дистрибьютор “Номин Моторс” нь цагдаагийн байгуулагын “Парк шинчлэх” ажлын хүрээнд Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газарт цагдаагийн тусгай тоноглол бүхий 2009 оны Chevrolet Aveo загварын автомашиныг нийлүүлснээ хүлээлгэн өгөх ёслол боллоо. Уг автомашин нь 100 киллометрт 6,4 литр шатахуун зарцуулдгаас гадна нэмэлт тоноглол бүхий Монголд зориулсан бага октантай шатахуун мэдрэгчтэй, 5 шатлалт механик, өвлийн нөхцөлд хөлдөж гацахгүй цагдаагийн дижитал гэрлэн болон дуут дохио, галын хор түүнийг тогтоогч зэрэг нэмэлт тоноглолтой аж. Мөн “Номин Моторс”-оос эдгээр автомашиндаа 3 жилийн баталгаа, даатгал олгож байгаа юм. Мөн тухайн объектод гарсан гарсан гэмт хэрэг, зөрчлийг бичиж хадгалах виде камертайгаараа давуу талтай. Женерал Моторс нь АНУ-ийн тусгай хүчин, төрийн хамгаалалт, цагдаагийн байгуулагын хэрэгцээнд зориулсан автомашинуудыг өргөн үйлдвэрлэсээр байна. Үүний нэг Chevrolet брэндийн автомашин нь шатахуун баг азарцуулдаг, гэмт хэрэгтэй тэмцэхэд бүрэн тоноглогдсон учир манай төрийн болон бусад аж ахуйн нэгжүүд ихээр сонирхон худалдан авах болсон байна.
 
Бидний тухай Манай дэлгүүрүүд Хэрэглэгчийн үйлчилгээ
Ерөнхийлөгчийн мэндчилгээ
Бидний тухай
Гадаад харилцаа
5 баталгаа
Бонус карт
Бэлгийн карт
Дэлгүүрүүдийн байршил
eShop-оор худалдаа хийх

Ажлын байр
Хэрэглэгчийн үйлчилгээний төв
Холбоо барих