Дорнодынхон сэтгэл ханамжийн баталгааг “Номин Хэрлэн”-ээс хүртэнэ. Имэйл Хэвлэх PDF

Оюутолгойн гэрээг үзэглэж ард олны хүсэн хүлээсэн Эрдэнийн хишгийн сураг ойртож байгаа энэ үед зүүн бүсийн хөгжлийн төв Дорнод аймгийнханд үйлчлэх Олон улсын бизнес төв Чойбалсан хотод нээгдлээ. Монголын Топ-10 компанид тооцогддог худалдаа, үйлдвэрлэл, банк бус санхүүгийн байгууллага, даатгал зэрэг 20-иод салбар компанитай Номин холдингийн “Номин Хэрлэн” салбар ийнхүү нээгдсэнээр 560 гаруй бэлэн хувцасны, 270 гаруй хүнсний жижиглэнгийн худалдааны лангуу нийтдээ 1000 гаруй хүн ажиллах ажлын байр бий болж байгаа юм.
“Номин Хэрлэн” олон улсын бизнес төв нь интернет кабельд бүрэн холбогдсон нь орчин үеийн оффисын ая тухыг бүрдүүлж, гадаад, дотоодын томоохон үзэсгэлэн яармаг зохион байгуулах боломжийг бий болгож байна. Сүүлийн 10 гаруй жил үйл ажиллагаа нь зогссон байсан хуучин хивсний үйлдвэрийг бизнес төв болгон өөрчилөн, эхний ээлжинд ашиглалтанд оруулаад байгаа 10.000 гаруй м2 талбайд ОХУ-ын ИНФРА хэт ягаан туяагаар халаах хэрэгслийг суурилуулан тохь тухтай дулаан нөхцөлийг хангах юм.
“Номин Хэрлэн” олон улсын бизнес төв зочид буудал, байгууллагуудын оффис, ресторан, бар, кафе, олон үндэстний хоолны зоогийн газар, фитнесс спортын танхим, хими цэвэрлэгээ, үсчин, гоо сайхны салон, засвар үйлчилгээний газрууд, тоглоомын хоёр газар, үзэсгэлэн яармаг зохион байгуулах танхим, авто машины засвар, үйлчилгээ, угаалга болон 330 машины граж, жижиг дунд үйлдвэрлэл явуулах боломжтой ажлын байруудтай иж бүрэн томоохон цогцолбор байх юм.
“Номин Хэрлэн” бизнес төвийн нээлтэд аймгийн Засаг дарга Ц.Жанлав, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Хүрэлбаатар, Засаг даргын орлогч Л.Хишигтогтох, Худалдааны гавьяат ажилтан Номин холдингийн зөвлөх А.Шагдарсүрэн тэргүүтэй албаны хүмүүс оролцож баяр хүргэж үг хэлэв. Ийнхүү шилдэг компаниуд хөдөө орон нутагт томоохон салбараа нээх шанг анхлан татсан Номин холдингийнхонд Дорнодчууд нийслэлийнхэнтэй ижил худалдаа, үйлчилгээний сэтгэл ханамжийн баталгааг хүртэнэ хэмээн итгэж ам сайтай байна
 
Бидний тухай Манай дэлгүүрүүд Хэрэглэгчийн үйлчилгээ
Ерөнхийлөгчийн мэндчилгээ
Бидний тухай
Гадаад харилцаа
5 баталгаа
Бонус карт
Бэлгийн карт
Дэлгүүрүүдийн байршил
eShop-оор худалдаа хийх

Ажлын байр
Хэрэглэгчийн үйлчилгээний төв
Холбоо барих