| Номин Борлуулалт Түгээлтийн компани нь Улсын Их дэлгүүр, Номин Их Дэлгүүр, Улсын Их Дэлгүүр супермаркет, 11-р хороололд байрлах Номин супермаркет, 13-р хороололд байрлах Номин супермаркет, Номин Плаза, 10-р хороололд байрлалтай Номин супермаркет, Билэг Их Дэлгүүрт байрлах Номин супермаркет, 32-ийн тойрогт байрлалтай Номин супермаркет, Сансар Мега Стори төвд байрлах Номин супермаркет, Соёолж Төвд байрлах Номин супермаркет, Номин Агууулах Худалдааны Төв, Дархан Номин Худалдааны Төв, Номин Эрдэнэт Худалдааны Төв, Номин Ховд Худалдааны Төв, Номин Дорнод Худалдааны Төв зэрэг 16 худалдааны салбартай бөгөөд Монголын Улсын 21 аймагт явуулын худалдаа эрхлэж байна. |
Номин Холдинг ХХК нь анх байгуулагдсанаас хойш 16 жил худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн арвин их туршлагатай хамт олон билээ. 2007 оны 9 сард Номин Холдинг ХХК нь дотоод бүтцийн өөрчлөлт хийн Номин Борлуулалт Түгээлтийн Компани байгуулагдсан бөгөөд худалдаа үйлчилгээний салбарыг хариуцан ажиллаж байна. Номин Борлуулалт Түгээлтийн компани нь Монгол Улсын 1500 орчим иргэнийг ажлын байраар хангаж байна. Энэ хугацаанд үйлчилгээ худалдаагаа олон түмэнд хүргэх үүднээс орчин үеийн худалдааны тоног төхөөрөмж бүхий халаалт, хөргөлт, хамгаалалтын нэгдсэн системтэй тохилог Номин супермаркетийн 3 салбарыг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 32-ийн тойрогт, Сүхбаатар дүүргийн Сансар Мега Стори Төвд болон Соёолж Төвд нээн ажиллуулаад байна. Манай компани нь өөрийн салбар дэлгүүрүүдээр борлуулагдаж байгаа харилцагч бэлтгэн нийлүүлэгчдийн бараа бүтээгдэхүүнд чанарын өндөр шаардлага тавьж, үйлчлүүлэгч худалдан авагчиддаа тав тухтай орчинд эрүүл ахуйн шаардлага хангасан эрүүл хүнс, чанартай бараа бүтээгдэхүүнээр үйлчлэх эрхэм зорилгыг өмнөө тавьж ажиллаж байна. Хүнсний эрүүл ахуйн шаардлагыг хангасан орчин нөхцөлд бараа бүтээгдэхүүнийг зөв хадгалах үүднээс бүх супермаркетийн салбарууддаа хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжүүдийг шинэчилэн суурилуулах ажлыг хийсэн. Ингэснээр олон улсын хүнсний эрүүл ахуйн шаардлагад нийцсэн супермаркетийн иж бүрэн тавилга тоног төхөөрөмжөөр тохижуулан, хүнс хадгалах агуулах, хөргөгч зэрэг хөргөлт, халаалт, хадгалалтыг цогцоор шийдсэн нэгдсэн системтэй хамгийн сүүлийн үеийн үлгэр жишээ болохуйц супермаркетийн сүлжээ дэлгүүрүүдтэй болж чадсан. Нийт Номингийн салбар дэлгүүрүүдээр өдөрт 35-50 мянган хүн үйлчлүүлж, худалдан авалт хийж байна. Мөн Номингийн байнгын үйлчлүүлэгч Номин Карттай худалдан авагчдын тоо 100 мянгаас хол даваад байна. |
|