Номин Сан

Хаяг:
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316

Утас:
1800-2888

Имэйл:
union@nomin.mn

Вэбсайт:
union.nomin.mn

Эрхэм хүндэт харилцагч, түншүүд ээ,

“Номин сан” салбар нь тусгай зөвшөөрөл бүхий санхүүгийн байгууллагаар дамжуулан хадгаламж, зээл, валют солилцооны үйл ажиллагааг аж ахуйн нэгж байгууллага болон УБ хотод оршин суугчдад хандан хүргэхийн зэрэгцээ дэлгүүрүүдийн худалдан авагч нарт зориулсан Номин бонус картын үйл ажиллагааг эрхэлж байна. Түүнчлэн Номин Холдингийн салбар нэгжүүдийн хүрээнд тэдгээрийн төвлөрсөн дансны үйл ажиллагааг удирдах, сул мөнгөн хөрөнгийг хэрэгцээтэй салбарт хуваарилах, арилжааны банкуудтай банкны бүтээгдэхүүн үйлчилгээгээр хамтран ажиллах гүүр болон ажилладаг.

Номин сан салбарын нийт харилцагчдын тоо 315,000 хүрлээ. Нийт 31 ажиллагсадтай ба тэдгээрийн дийлэнх нь санхүү, банкны мэргэжилтэй ажилчид байна. Нийт хөрөнгийн хэмжээ 145.1 тэрбум төгрөгт /2017.12.31 өдрөөр/ хүрэв. Номин сан салбарт харьяалагдах гол салбаруудыг дор танилцуулъя.

Номин Юнион ХЗХ

“Номин Юнион” ХЗХ нь 2000 онд Номин Холдинг ХХК-ийн захирлуудын санаачлагаар “Номин сан” нэртэйгээр байгуулагдсан. Тэд өөрсдийн мөнгөн хөрөнгөөс тусгаарлаж хоршоонд хувь нийлүүлэхдээ хөрөнгө дутагдалтай, банкны зээлд хамрагдаж чадахгүй байгаа иргэдэд зээл түгээж, тэдний амьдралыг сайжруулах нийгмийн хариуцлагатай үйлсийг хоршоогоор дамжуулан гүйцэтгэхээр зорьж үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. 

Эдүгээ 18 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ба үйл ажиллагааны чанар, найдвартай байдлаар гишүүддээ танигдаж, Монголын хамгийн том хоршооны байр сууриа байнга хадгалсаар байна. Манай хоршоо 4,744 гишүүдтэй. Монголын хадгаламж зээлийн хоршоодын системийн 290 хоршооны нэгтгэлд 2017 оны  3-р улирлын үзүүлэлтээр нийт хөрөнгийн 32.8 хувийг дангаар эзэлж байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан “Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болон дагаж мөрдөх үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам” дагуу харьцаануудыг бүрэн ханган ажиллаж байна.

2017 оны жилийн эцсийн байдлаар Номин Юнион ХЗХ –ны нийт хөрөнгө 49.18 тэрбум төгрөгт хүрч, 38.42 тэрбум төгрөгний хадгаламжтай, 32.01 тэрбум төгрөгний зээлийн багцтай болж өргөжив.    

Эдгээр нь манай хоршооны амжилт, бидний бахархал болж цаашид улам ихийг бүтээх эрмэлзэл дүүрэн байна.  

Нийгмийн хариуцлага:

  • Баянзүрх дүүрэгт байрлах Монголын тархины саажилттай хүүхдүүдийн нийгэмлэг болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сувиллын цэцэрлэг, яслийн 10-р цогцолборт 2 сая төгрөгийг тусламж болгон өгөв. Тус цогцолбор нь 1964 онд байгуулагдсан цагаас хойш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүлээн авч, тэдгээр хүүхдүүдийг эмчилж сургуулийн өмнөх боловсрол олгож улмаар бие даан сургуульд суралцах бэлтгэлийг хангах үүрэг хүлээн тасралтгүй ажиллаж байна.
  • Нийслэлийн Хүүхдийн Хаяг Тогтоох Төвд байдаг 55 хүүхдэд бэлэг 350 мянган төгрөгийн бэлэг гардуулав.      
  • Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 31.5 м2  талбай бүхий  хөдөлгөөнт, чийрэгжүүлэлтийн   өрөөг 4 сая төгрөгөөр засаж тохижуулан, дасгалын төхөөрөмжөөр тоноглон зардуулав. Тус эмнэлэгээр жилд дунджаар 5000 орчим хүн хэвтэж эмчлүүлдэг бөгөөд өрөөг бий болгосноор хөдөлгөөний дутагдал, харвалтын дараах хөдөлгөөний саажилт гэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх боломжтой болсон юм.
  • "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх”-ийн холбоонд 21 хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдүүдийн сувилуулахад  1 сая төгрөг хандивлав.
  • Японд болсон гамшигт үзэгдэлээс үүссэн Японы ард түмний хүнд хэцүү байдалд туслахын тулд  нэг өдрийн цалин болох 20 сая төгрөг ажилчид хандивлав.