70% хүртэл хямдралтай агуулах чөлөөлөх худалдаа



Дэлхий нийтээрээ ЛЕД гэрэл болон сүүлийн үеийн шинэ технологийн электрон бараанууд хэрхэн эдийн засаг, эрчим хүчний хэмнэлтийг бий болгож байгааг мэдрэн хэрэглээндээ өргөн нэвтрүүлсээр байгаа билээ. Жирийн цөөн ам бүлтэй айл өрхөөс эхлэн баялаг бүтээгч аж ахуйн нэгжүүд эрчим хүчний зардалд багагүй хэмжээний мөнгө зарцуулдаг бөгөөд энэ мөнгийг зөвхөн гэрлээ сольсноор, цахилгааны монтажийг шинэчилсэнээр хэмнэж болно гэдгийг та мэдэх үү?

Жишээлбэл сард 4,474,054 кВт.цаг цахилгаан хэрэглэдэг байгууламж 768,165,123 төгрөгний цахилгааны зардал гаргаж байгаа юм. Харин 70-80%-ийн цахилгааны хэмнэлттэй ЛЕД гэрэл ашигласанаар 2,765,362 кВм.цаг эрчим хүч хэрэглэж 403,274,018 төгрөг төлж бодитоор 364,891,105 төгрөг хэмнэнэ.

Иймээс хэмнэлтийг хэрэглэгчиддээ таниулах үүднээс Номин Энержи дэлхийн алдарт Philips, Opple, EGLO брэндүүдийн гэрэлтүүлэг болон бусад бүх цахилгааны бараа бүтээгдэхүүндээ 70% хүртэлх хувийн хямдрал зарлаж, ЛЕД гэрлийн 1 жилийн баталгаатай Агуулах чөлөөлөх худалдааг Номин Юнайтед Их Дэлгүүрийн 1-р давхарт энэ сарыг дуустал зохион байгуулж байна.


Сэтгэгдэл