Улаанбаатар Импекс

Хаяг:
СХД, 20-р хороо, Орбитын гудамж, Улаанбаатар импекс

Утас:
99097386

Имэйл:
warehouse@nomin.net

Эрхэм зорилго: Номин холдинг компанийн салбар, нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин ажиллах.

Дотоод, гадаадын бизнес эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагуудад үйлчилгээг нэг доороос үзүүлж, харилцан ашигтай хамтран ажиллах.

Импортлогчид, үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, стандартын шаардлагын дагуу хадгалж хэрэглэгчдэд найдвартай хүргэж үйлчлэх.


МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ, ХҮЧИН ЧАДАЛ

Хөргөлттэй агуулахын үйлчилгээ: Хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зориулалттай  3168м3 эзэлхүүн бүхий 470тн-ын хүчин чадалтай , (-12С) (-25С) темпратурт ажилладаг аммиакан хөргөлттэй  4 хэсэг бүхий агуулахыг  тн/хоног ,  эзэлхүүн/хоног , м2/хоногоор түрээслэн үйлчилдэг. Өөрийн 24 цагийн харуул хамгаалалтай бүрэн камержсан.

Химийн лаборатори: 

“Эко стандарт” магадлан итгэмжлэгдсэн хүнс химийн сорилтын лаборатори нь бүх төрлийн

  • хүнсний бүтээгдэхүүн
  • гоо сайхан
  • ахуйн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн
  • хуванцар эдлэл
  • хүүхдийн тоглоом зэрэгт

нян судлалын болон хими-хор судлалын, чанарын ба аюулгүйн үзүүлэлтийн бүрэн шинжилгээг өндөр түвшинд хийх хүчин чадалтай.

Бид таны шинжилгээг 3 хоногийн дотор найдвартай хийж өгөх боломжтой ба чанарын өндөр түвшинд хийж үйлчилнэ. Бидэнтэй хамтран ажиллах дотоод, гадаадын бизнес эрхлэгч, хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагад манай үүд хаалга үргэлж нээлттэй.

“За” брэндийн мах, махан бүтээгдэхүүний үйлчилгээ:

Монгол хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн, шим тэжээллэг гахай, тахиа, хонь, үхрийн мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн хүссэн жор, технологиор ангилан савлаж бүх салбар дэлгүүрээрээ нийлүүлж байна. Үхэр, хонины махан бууз, банш, котлет, бөөрөнхий мах, нурууны мах, гол мах, цул мах зэрэг хүссэн мах, махан бүтээгдэхүүнээ хэрэглэгч та “Номин Холдинг” ХХК-ийн бүх салбар дэлгүүрийн “За” махны тасгаас авах боломжтой.

Бид зочид буудал, албан газар, ресторан, сургууль, цэцэрлэг гээд манай бүтээгдэхүүнийг авах хүсэлтэй бүхий л газартай хамтран ажиллахдаа таатай байх болно.

Та манай бүтээгдэхүүнийг “Номин Холдинг” ХХК-ийн бүх салбар дэлгүүрээс авах боломжтой бөгөөд доорхи утсаар захиалга өгөн хүссэн бүтээгдэхүүнээ захиалаад аваарай. Таны захиалгыг бид Улаанбаатар хот дотор ҮНЭГҮЙ хүргэж өгнө!

Ачаа тээвэр, Механизмын үйлчилгээ: 

1-с 40тн хүртэл даацтай ачааны 60 гаруй автомашинаар хот дотор болон хөдөө орон нутагт бараа тээвэрлэж, 1,5тн даацтай 4 ширхэг өөрөө өргөгч , 1,5тн даацтай 20 ширхэг гар ачигч , дулаан гражаар тус тус үйлчилдэг.

1-с 40тн хүртэл даацтай ачааны 60 гаруй автомашинаар хот дотор болон хөдөө орон нутагт бараа тээвэрлэж, 1,5тн даацтай 4 ширхэг өөрөө өргөгч , 1,5тн даацтай 20 ширхэг гар ачигч , дулаан гражаар тус тус үйлчилдэг.

Тээвэр зууч бүрдүүлэлтийн зуучын алба

НОМИН ЛОГИСТИК нь олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагааг эрхлэн, үйлчлүүлэгчийн эрх ашгийг эрхэмлэн дээдэлж ажиллаж байна. Таны ачааг гарлын орноос нь төмөр зам, агаар, далай, газраар аль тохиромжтой тээврийн хэрэгслээр,  чанар, стандарт, аюулгүй байдлыг хангаж, ачааны хөдөлгөөний талаархи мэдээллийг тухай бүрт нь шуурхай хүргэн, хамгийн богино хугацаанд, найдвартай  тээвэрлэж, “хаалганаас хаалганд” үйлчилгээг үзүүлнэ.

Мөн Замын-Үүд, Сэлэнгэ өртөөдөд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ачаа хүлээн авах, шилжүүлэн ачих үйл ажиллагаанд хяналт тавьж, таны ачаа гарсан орон, дамжин өнгөрч байгаа боомтууд мөн Улаанбаатар хотод өдөрт нь гаалийн бүрдүүлэлт хийж таны тээврийг мэргэшсэн баг хамт олноор хурдан шуурхай хямд үнээр хийж үйлчилнэ.

Төмөр замын үйлчилгээ:

  • 803м урттай 2 салаа төмөр замаар нэгэн зэрэг 8 контейнэр, 18 вагоныг ачиж буулгах тавцан, 1676м² талбайтай ердийн сэрүүн агуулахтай

Гаалийн хяналтын талбай

  • 80-90 контейнэрын багтаамжтай 8340м² гаалийн хяналтын талбайд 32тн-ын даацтай гүүрэн кран, 356м² гаалийн түр агуулахтайгаар олон улсын тээвэр, бүрдүүлэлт зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг эвсэг бүтээлч, мэргэжлийн хамт олон ажилладаг.

Гаалийн баталгаат агуулахын үйлчилгээ

  • Экспортлогч, импортлогчдод 3243тн-ын багтаамжтай 3600м²  талбай бүхий ачаа барааг оруулж гаргах баар кодын нэгдсэн бүртгэлийн системтэй гаалийн баталгаат агуулахуудыг тонн/хоног, эзэлхүүн/ хоногоор түрээслүүлэн үйлчилдэг. Мөн (-12Сº)-(-25Сº) температурт ажилдаг аммиакан хөргөлттэйагуулах, (-25Сº)-(-35Сº) температурын гүн хөргүүртэй агуулахуудыг тонн/хоногоортүрээслүүлэн үйлчилдэг.

Гаалийн нэг цэгийн үйлчилгээ

  • Гаалийн бүрдүүлэлтийн болон үзлэг шалгалтын нэг цэгийн үйлчилгээ, Мэргэжлийн хяналтын үйлчилгээ зэрэг төрийн болон банк санхүүгийн үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.

Манай давуу тал болон бусад үйлчилгээ: Манай обьектууд бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, шилэн кабель интернэтэд бүрэн холбогдсон, камер, дохиолол, харуул хамгаалалтын нэгдсэн сүлжээтэй, автомашины хүрэлцээтэй зогсоолтой, хотын төв зам дагуу, автобусны буудалтай.

  • Оффисийн зориулалттай 3 давхар барилгатай, бизнес эрхлэгчдэд өрөө тасалгааг хямд үнээр түрээслүүлдэг.
  • Номин Юнион ХЗХ, Номин Банк Бус Санхүүгийн Байгууллага, Номин Даатгал зэрэг салбаруудын албан ёсны төлөөлөгч ажилладаг.
  • 30тн хүртэлх даацтай, 12м урттай автомашин жигнэх пүүтэй.
  • 956м2 талбайтай барилгын материалын бөөний худалдааны агуулахтай.
  • 20, 40 тонны контейнеруудыг хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд агуулахын зориулалтаар түрээслүүлдэг.
  • Төмөр хийц, модон эдлэлийн үйлдвэрлэл эрхлэх төмрийн цехтэй.
  • Өөрийн эзэмшлийн талбайдаа жолооны курсууд хичээллэх автодромтой.
  • Ажиллагсад, үйлчлүүлэгчиддээ зориулсан нийтийн хоолны зоогийн газар, буфет ажиллуулдаг.


НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-01-19
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2495.23 2488.00 2496.00 2486.00 2500.00
EUR 2664.41 2650.00 2685.00 2604.00 2689.00
CNY 364.95 363.10 364.40 361.20 365.80
RUB 42.21 42.05 42.45 39.97 44.78