Номин Моторс

Хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Улаанбаатар импексийн байр

Утас:
99102309

Имэйл:
motors@nomin.net

“Номин Моторс” салбар нь анх 2003 онд “Номин Холдинг” компаний салбар болон байгуулагдсан ба 2006 оноос эхлэн дэлхийн тэргүүлэгч корпораци болох “Женерал Моторс” (General Motors/GM)-той холбоо тогтоон түүний Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр 2008 онд болж Chevrolet загварын хамгийн сүүлийн үеийн машинуудын худалдаа, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ зэрэг олон төрлийн үйл ажиллагааг эрхлэн ажиллаж байна.

Манайх худалдаалж буй бүх автомашинуудаа Монголын шатахууны төрөл, эрс тэс уур амьсгал, газар зүйн онцлогт тохируулан захиалгаар импортлон оруулж ирж байна. Одоогоор хүнд даацын Pick-up-аас эхлээд жижиг суудлын автомашин хүртлэх нийт 9 гаруй загваруудыг нэвтрүүлж байна. Үүнд: Sonic-Sedan, Captiva,Traverse,Trailblazer, Colorado, Silverado, Tahoe,Suburban,Camaro.

“Номин Моторс” нь  автомашиндаа 2-3 жил буюу 40,000- 60,000 км-ийн баталгааг олгож, мэргэжлийн засварчид, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан нэг дор 8-10 автомашин зэрэг хүлээн авах хүчин чадалтай агрегат болон кузов засварын хэсэгтээ “Женерал Моторс”- ын бүх төрлийн автомашиныг чанарын өндөр төвшинд засварлаж байна.

Үүнээс гадна “Номин Моторс” нь Солонгосын дугуй үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Nexen Tire,АНУ үйлдвэрлэсэн Dick Cepek брэндийн дугуй,БНХАУ үйлдвэрлэсэнKIPOR,FIRMAN брэндийн цахилгаан үүсгүүр,Тайван улсад үйлдвэрлэсэн JTC брэндийн багаж гэх мэтчилэн дэлхийн шилдэг брэндүүдийг эх орондоо нэвтрүүлж байна.

Үйл ажиллагааны чиглэлүүд:

-  Chevrolet-н албан ёсны төлөөлөгч

-  HUMMER сервис

-  Лимузин үйлчилгээ

-  GM –н бүх төрлийн машины сэлбэг захиалга, баталгаат засвар

-  Авто будаг

-  Кузов засвар


НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-04-26
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2423.16 2419.00 2423.00 2412.00 2428.00
EUR 2637.73 2650.00 2665.00 2604.00 2683.00
CNY 351.88 351.10 351.70 349.70 353.30
RUB 43.35 43.25 43.45 41.16 45.93