Номин Косметикс

Хаяг:
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316

Утас:
1800-2888

Факс:
7577-9999

Вэбсайт:
http://cosmetics.nomin.net

“Номин Холдинг” ХХК-ийн  “Номин Косметикс” салбар нь 2009 оны 10 сард үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. “Номин Косметикс” салбар нь: “Монголын зах зээлд дэлхийд тэргүүлэгч өндөр зэрэглэлийн брэндүүдийг хэрэглэлгчдэд таниулах зорилготой” –гоор анх 8 ажилтан, 32 харилцагч, 7 брэндтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн.

2010 онд дэлхийн нэртэй брэндийн нэг болох L’Oreal брэндийг Монголд таниулах

зорилготойгоор өөрийн 4 тасгыг нээсэн.  2011-2012 онд үйл ажиллагааны хүрээгээ тэлж гоёл чимэглэлийн алдартай Toscow, Majorica, Zeades, Morellatto, Miss sixty, Just Cavalli, Nomination, Edc, Pierre Cardin, Puma, Espirit зэрэг брэндүүдийг, 2013-2014 онд цагны Raymond Weil, Salvatore Ferregamo, Versace, Versus, Escada, Aigner, Cerruti 1881, Jaguar, Bentley, Tonino Lambourghini, Sturmanskie, Aviator, Vostok, Luminox, Timberland, Hanowa, Wenger, Swiss Military Hanowa, Festina, Calypso, Casio, брэндүүдийг  оруулж ирэн Монголын хэрэглэгчиддээ дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгож, тусгай тасгуудыг нээсэн. 

2014 оны байдлаар манай салбар нь Цаг,гоёл чимэглэлийн- 33, Гэр ахуй гоо сайхны- 9, ахуйн-4 брэндтэй болж амжилттайгаар ажиллаж байна.

Үйлчлүүлэгчиддээ өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг улам ойртуулах үүднээс Улаанбаатар хотод өөрийн  10 тасаг, 85 супермаркет, 7 хайпермаркет, 21 фарм маркет,  12  бөөний худалдааны төв, ахуй гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 700-аад жижиг харилцагчтай хамтран ажиллаж, улмаар  Дархан, Эрдэнэт, Дорнод, Өмнөговь зэрэг  аймгуудад өөрийн салбарт түшиглэн L’Oreal-ын тасаг нээн ажиллуулж, худалдааны төлөөлөгч болон Баян-Өлгий, Замын-Үүд, Бага-Нуур, Өвөр хангай зэрэг аймгуудад гэрээт борлуулагчаар дамжуулан өөрийн импортын бараагаа ард түмэндээ хүргэж үйл ажиллагаагаа улам тэлж,  компанидаа болон улс эх орондоо бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байна.            

            Бид БАДРАНГУЙ ТЭМҮҮЛЭЛТЭЙ, ЁС СУРТАХУУНЛАГ, БҮТЭЭЛЧ хамт олон төлөвшүүлэхээр ажиллаж байна. 


НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-04-26
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2423.16 2419.00 2423.00 2412.00 2428.00
EUR 2637.73 2650.00 2665.00 2604.00 2683.00
CNY 351.88 351.10 351.70 349.70 353.30
RUB 43.35 43.25 43.45 41.16 45.93