Бараа нийлүүлэлтийн заавар

 НОМИН-гийн сүлжээ дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тухай

 “Борлуулалт үйлчилгээний салбар” нь жижиглэн  болон бөөний худалдаа,  хайпермаркет, их дэлгүүр гэсэн чиглэлээр УБ хотод 20, орон нутагт 8 нийт 28 салбар дэлгүүртэйгээр худалдаа үйлчилгээгээрээ Монгол улсдаа тэргүүлэх байр суурьтайгаар үйл ажиллагаа явуулсаар байна.  

Энэхүү 28 сүлжээ дэлгүүрүүдээр хүнс өдөр тутмын бараа, ахуй хими гоо сайхан,  гэр ахуйн болон цахилгаан бараа, бэлэн хувцас гутал, ном бичгийн хэрэглэл, бэлэг дурсгал, аялал спортын бараа, гоёл чимэглэл гэх мэт 85000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг 10000 гаруй харилцагч, нийлүүлэгч  нараас аван борлуулдаг.

Монгол улсын хуульд харшлаагүй, стандартын шаардлага хангасан, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахуйц бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах хүсэлтэй иргэн, ААН-ын хувьд манай компани үргэлж нээлттэй байх бөгөөд та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байх болно.

Бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд бүрдүүлэх материал

  • Загвар бараанаас 1-2 ширхэг
  • Барааны үнийн санал
  • Бүтээгдэхүүний итгэмжлэгдсэн лаборторын сорилтын дүгнэлт, МХГ-ын улсын байцаагчын дүгнэлт, тохирлын гэрчилгээ, шинжилгээний бичиг гэх мэт
  • Барааны тооцоо хийх, мөнгө хүлээн авах эрх бүхий этгээдийн итгэмжлэл
  • Барааны төлбөрийг шилжүүлэх дансны дугаарыг заасан албан бичиг
  • Хямд үнийн баталгааг хангасан байх

Дээрхи материалуудыг бүрдүүлэн тухайн категори хариуцсан Нийлүүлэлтийн менежертэй уулзан худалдааны хамтран ажиллах гэрээг 2 талаас баталгаажуулан хийсэнээр та Номин-гийн сүлжээ дэлгүүрүүдээр бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх эрхтэй болно.

Категори хариуцсан нийлүүлэлтийн менежерүүдийн холбогдох утасны дугаарын ЭНД дарж үзнэ үү

Дэлгүүрт бараа нийлүүлэлт хийх дараарлал:

  • Дэлгүүр бүрийн нийлүүлэгчээс бараа хүлээн авах эрх бүхий Нярав нарт бараагаа  журмын дагуу хүлээлгэн өгнө.  Дэлгүүр бараа хүлээн авах цагийн хуваарь:

 

Барааны төрөл

Цагийн хуваарь

УИД супермаркет, Номин Плаза супермаркет

Өдөр тутмын хүнсний барааг өглөө эрт авна.

  1. 6:00-12:30
  1.  

Бусад дэлгүүр

Бүх бараа

  1. :30-12:30
  1.  
  • Нийлүүлэлтийн менежерээрээ харилцагчын код үүсгүүлэн нийлүүлэх бараа бүрээ кодлуулан авна.
  • Падаан дээр харилцагчын код, нийлүүлэх бараануудынхаа тоо ширхэг, кодыг бичин дэлгүүрийн няравт бараагаа хүлээлгэн өгнө
  • Дэлгүүр бүр дээр барааны хүчин төгөлдөр  бүтээгдэхүүний итгэмжлэгдсэн лаборторын сорилтын дүгнэлтийн  хуулбарыг бараатай хамт хүлээлгэн өгнө
  • Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.6-д заасаны дагуу Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод агуулагдах мэдээлэл монгол, эсхүл англи, орос хэлний аль нэгээр бичигдсэн байна. Өөр хэл дээр болон орчуулан бараа тус бүр дээр байршуулна
  • “Номин Холдинг” ХХК-ийн бараа хүлээн авах, буцаах, актлах журмыг мөрдөн ажиллана.

 

Та дээрхи шаардлагуудыг хангаж байгаа бол Эрхэм харилцагч таньтай хамтран ажиллахдаа үргэлж таатай болно.

Дэлгүүрүүдийн байршлыг ЭНД дарж харна уу

 

 

 


НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-04-26
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2423.16 2419.00 2423.00 2412.00 2428.00
EUR 2637.73 2650.00 2665.00 2604.00 2683.00
CNY 351.88 351.10 351.70 349.70 353.30
RUB 43.35 43.25 43.45 41.16 45.93