Шоколадница & Ваби Саби

Хаяг:
УБ хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, Г-201, “Наадам Цэнтр”

Утас:
75770440

Имэйл:
Shokoladnitsa@nomin.net

Түүхэн товчоо:

Шоколадница сүлжээ ресторан нь анх СССР-д буюу хуучин ЗХУ д 1964 онд анхны салбараа нээж үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд одоогоор Орос улсын нийслэл Москва хотод 240 гаруй салбартай, олон улсад франчайзинг хэлбэрээр 80 гаруй салбартай томоохон сүлжээ болон хөгжиж байна. Харин Япон хоолны сүлжээ болох Ваби Саби кафе нь 2007 оноос хойш Орос улсад нээгдэж байсан бөгөөд өнөөдөр 35-н салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Номин Холдинг компанийн Үйлчилгээний Бизнес Салбар анх 2016 оны 12 сард франчайзингийн гэрээгээр Шоколадница, Ваби Саби сүлжээг Монголд нээх эрхийг авсан. Өнөөдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт анхны салбараа нээн амжилттай ажиллуулж байгаа бөгөөд 2018 онд багтаан даруй 2 салбараа нээхээр ажиллаж байна.

Бидний уриа:

Уулзах бүрт шалтгаан бий................

Салбарын Эрхэм Зорилго:

“Зочин бүрийг сэтгэл хангалуунаар үдэх”

Алсын хараа:

Нийтийн хоол үйлчилгээний салбарт хувь нэмрээ оруулан ажиллаж монгол хүний онцлог, эрэлт хүсэлтэнд тулгуурласан, хүнсний аюулгүй байдлыг хангахуйц  бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн,  “Хэрэглэгч зочин” үйлчилгээг  хэрэглэгч  олондоо хүргэх.

Зорилт:

  • Нийтийн хоол үйлчилгээний салбарт хувь нэмрээ оруулан ажиллаж монгол хүний онцлог, эрэлт хүсэлтэнд тулгуурласан, хүнсний аюулгүй байдлыг хангахуйц  бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн,  “Хэрэглэгч хаан” үйлчилгээг  хэрэглэгч  олондоо хүргэх.
  • Үйлчилгээ болон хоолны чанар стандартыг байнга сайжруулж, бүх салбаруудаа гэрээний хугацаандаа амжилттай нээх.
  • Улаанбаатарын дунд ба дундаас дээш түвшний хэрэглэгчдийн  хүсэн хүлээдэг , зорьж очдог сүлжээ ресторан болох.
  • Салбар бүрээ эрч хүчтэй нээж, эрчээ алдалгүй төлөвлөсөн борлуулалтыг гүйцэтгэж ажиллах

Бүтээгдэхүүний онцлог давуу тал:

Шоколадница нь Оросын уламжлалт тортны хэв маяг, хоолны амтыг өнөөдрийг хүртэл хадгалж хэрэглэгчдэд хүргэсээр байгаа ба кофены борголыг дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулан өөрийн үйлдвэр дээр хуурч бэлтгэж, өөрийн гэсэн үнэр амттай дахин давтагдашгүй онцгой бүтээгдэхүүнээр үйлчилдгээрээ онцлог давуу талтай юм.

Үйлчилгээ:

Шоколадница цэс нь Орос улсын уламжлалт хоол, блинчик, торт, кофе дагнасан байдаг бол Ваби Саби нь далайн гаралтай Япон хоол, суши ролл, холимог ундааны цэсээр үйлчилдэг.

  • Өргөн сонголттой цэс
  • Free WIFI
  • Өдөр тутмын сонин хэвлэл
  • Буфет болон катеринг үйлчилгээ
  • Торт, сүши, кофе GO үйлчилгээ
  • Зөөгчийн үйлчилгээ зэргээс бүрдэнэ.

Шоколадница Баримт: 

Аливаа кофений гол онцлог амт нь аль улсад ургасан модноос хураан авсан боргол эсэх,  ямар хууралтын технологийг ашигласан эсэх , аль улсын ямар брэндийн кофе машинаар хийсэн эсэх , чадварлаг бариста хийсэн үү зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан кофены амт чанарыг тодорхойлж болно.

Зөвхөн шоколадница кафе ресторанд ууж болох кофены онцлог нь юу вэ ? гэж та асуувал:

1. Шоколадницагийн кофены үр нь Бразил, Өмнөд америк, Этиоп, Африк, төв Америк зэрэг 5 газраас хамгийн сайн сортын борголуудыг өөрийн үйлдвэр дээр хуурч бэлтгэдэг.

2.  Бидний ашигладаг кофе машин нь Италийн алдарт Faema E98 President S2F загвар буюу дэлхийд кофе машины чанараар нэгт жагсдаг.

3. Баристануудаа Москва хотод мэргэжлийн бариста бэлгэх сургалтанд хамруулсан зэрэг нь кофены амт чанарыг бэлхнээ илтгэх буй заа.