Ухаалаг Эрчим Хүч ХХК

Хаяг:
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316

Утас:
1800-2888

Эрхэм зорилго:

“Монголдоо тэргүүлэгч инженеринг компани байх”

Хамрах хүрээ:

“Ухаалаг эрчим хүч” ХХК нь нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хорооны Ривер гарден, Тайм скуэр хотхоны иргэдэд 0,4 кВ-ын хүчдэлийн түвшний цахилгаан эрчим хүчийг түгээж, хангах үндсэн үүрэгтэй.

Эзэмшдэг тусгай зөвшөөрлүүд:

  • Цахилгаан эрчим хүч түгээх
  • Цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах
  • Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх /0.4 – 35 кВ/

Ажил үйлчилгээний хүрээ:

Улаанбаатар хот: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Баянгол, Сонгино хайрхан дүүрэг

Хэрэглэгчийн тоо: 700 гаруй

ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах, борлуулалтын орлого төвлөрүүлэх ажлууд хангах үйл ажиллагааны хүрээнд хийгддэг. Эдгээр ажлыг Борлуулалтйн төв гүйцэтгэдэг ба цахилгаан эрчим хүчтэй холбоотой бүх үйлчилгээг нэг цэгээс үзүүлж байна. Манай компани хангах үйл ажиллагаагаа явуулахдаа орчин үеийн ухаалаг тоолуур хэмжих хэрэгслийг ашиглан бичилт, тооцоо хийх технологийг төлбөр төлөлтийн олон хэлбэрт системтэй уялдуулан хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна.

Холбогдох ажил үйлчилгээ:

  • Хэрэглэгчидтэй гэрээ байгуулах, шинээр холбох
  • Цахилгаан эрчим хүчний тооцоо хийж, орлого цуглуулах
  • Хэрэглэгчдэд 380 В хүртэлх түвшинд техникийн үйлчилгээ үзүүлэх
  • Мөнгөн тооцооны болон баланс хяналтын тоолуур, хэмжих хэрэгслийн засвар үйлчилгээ, тохируулга, програмчлал, баталгаажуулалт хийх
  • Хэрэглэгчтэй харилцах харилцааны менежментийг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн сайжруулах

Техник, технологийн шинэчлэлт:

  • Хэрэглэгчид интернет, гар утас, АТМ, биллинг, машиныг ашиглаж цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлөх шинэ хэлбэрийг нэвтрүүлсэн;
  • Интернетийн сүлжээ ашиглан төв цэгээс удирдах, заалт авах, таслах, залгах боломжтой, 2 ба 3 тарифт смарт тоолуурыг амины болон нийтийн орон сууцны хэрэглэгчдэд нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧИЙГ ТҮГЭЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

ЦДҮС ТӨХК-иас цахилгаан эрчим хүчийг 10 кВ, түүнээс доош хүчдэлд шилжүүлэн авч өөрийн эзэмшлийн шугам, дэд өртөөгөөр дамжуулан хэрэглэгчиддээ түгээх ажлууд Түгээх үйл ажиллагааны хүрээнд хийгддэг. Шугам тоноглолын ашиглалтын найдвартай байдлыг хангахаар 24 цагийн туршид тасралтгүй ажиллаж байна.

Түгээх сүлжээний ашиглалтад нийт 6-10 кВ-ын хуваарилах байгууламж 1 иж бүрдэл, 6-10 кВ-ын дэд станц 5 иж бүрдэл байна.

Холбогдох ажил үйлчилгээ:

  • Хэрэглэгчдийн дуудлагыг хүлээн авч шуурхай барагдуулах
  • Гэмтэл аваар саатлыг илрүүлэх, сэргээн засварлах
  • Засвар үйлчилгээ хийх
  • Шугам тоноглолын ашиглалтын түвшинг дээшлүүлэх
  • Техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын өргөтгөл, шинэчлэлт хийх
  • Шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх