Дистрибьюшн

Хаяг:
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316

Утас:
1800-2888

Алсын хараа:

Өргөн хэрэглээний барааны бөөний худалдааны салбарт үнэ цэнэтэй, манлайлагч компани болох

Эрхэм зорилго:

Бид  Харилцагчийн үйлчилгээг дээдэлсэн чадварлаг ажилтанууд, зах зээлд шаардлагатай бараа бүтээгдэхүүний сонголтыг бүрдүүлсэн өргөн цар хүрээтэй борлуулалт, түгээлтийн  үйл ажиллагаа явуулж салбартаа тэргүүлэх түвшинд хүрнэ.

Үнэт зүйлс:

  • Хэрэглэгчдээ дээдлэх,
  • Шудрага ёс, харилцан итгэлцэл
  • Ёс суртахуунлаг, Хамтач, Бүтээлч ажиллагаа
  • Нийгмийн хариуцлага, Харилцан хүндэтгэл
  • Хөгжин дэвших тэмүүлэл, Эерэг хандлага
  • Баян чинээлэг амьдрал, Далайцтай сэтгэлгээ, Манлайлал ,Эх дэлхийгээ хайрлах
  • Зардал,эрсдэл багатай үр ашигтай үйл ажиллагаа

Ирээдүйн үр дүн:

Өөрийн импортын бараа бүтээгдэхүүнүүд төдийгүй харилцагч, хэрэглэгчийн хүсэл шаардлагад нийцсэн өргөн хэрэглээний бараануудыг нэгдсэн борлуулалт түгээлтийг сувгаар дамжуулан хүргэж, бага зардлаар, өндөр үр ашигтай ажиллан өрсөлдөөнд давуу талыг олж авснаар олон улсын жишигт хүрсэн борлуулалт түгээлтийн үйл ажиллагаа эрхлэх

Уриа үг:

Эрч хүч, өөдрөг үзлээр жигүүрлэж амжилтыг бүтээнэ

Үүсгэн байгуулагдсан түүх:

“Номин Дистрибюшн” салбар нь 2016 оны 10 дугаар сард “Номин Трейдинг” ХХК-ийн салбар болж анх байгуулагдсан. Манай компани нь хэрэглэгч, харилцагч нарын хэрэгцээ шаардлаганд тулгуурлан, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн борлуулалт, түгээлтийн нэгдсэн системийг бий болгох  хүсэл тэмүүлэлтэйгээр анх байгуулагдсан бөгөөд одоо ч энэ хүсэлт тэмүүлэлдээ хүрэхийн төлөө ажиллаж байна.

Манай салбар нь Номин Трейдинг компанийн бүх импортлон оруулж ирдэг болон бусад импортлогч, үйлдвэрлэгч нарын бараа бүтээгдэхүүний (хүнс, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, гоо сайхны бараа, барилгын материал гэх мэт) логистик, борлуулалт, түгээлт, хөгжүүлэлтийг  хийдэг компани билээ. Бид олон улсын жишигт нийцсэн, агуулахын нэгдсэн систем бүхий дулааны болон хөргөлтийн тохируулгатай, 24 цагийн харуул хамгааалалттай агуулахаараа дамжуулан Улаанбаатар хотын 2000 гаруй, Орон нутгийн 21аймагт 1000 орчим борлуулалтын сувгуудад бараа бүтээгдэхүүнээ тасралтгүй хүргэж, тухайн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэн ажилладаг билээ.

Өнөөдөр манай компани нь нийт 80 гаруй ажилтантай бөгөөд дэлхийн стандартад хүлээн зөвшөөрөгдсөн 30 гаруй түгээлтийн машинуудаараа дэлхийн 60 гаруй орны үйлдвэрлэгчдийн 18000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд амжилттайгаар худалдан борлуулж, түгээж ажиллаж байна.