Номин Бонус Карт

Хаяг:
Улсын Их Дэлгүүрийн 1,5 давхар карт олгох цэг
Ажиллах цаг: Өдөр бүр 09.00-21.00

Утас:
1800-2888

Факс:
7577-9999

Имэйл:
card@nomin.mn

Вэбсайт:
www.card.nomin.mn

Монголын худалдааны номер нэг худалдааны сүлжээ дэлгүүр болох Номин нь зах зээл дэр анхдагч бүхнийг нэвтрүүлдэг жишгээрээ хамгийн анх байнгын, үнэнч хэрэглэгчиддээ зориулан 1999 онд НОМИН БОНУС КАРТ-ыг Номин-гийн таван баталгааны нэг болгон зах зээл дээр нэвтрүүлсэн нь өдгөө хагас сая гаруй карт эзэмшигчтэй болж, Монголын хамгийн өргөн, өндөр хөнгөлөлтийг олгодог цорын ганц хөнгөлөлтийн карт болсон байна.

Хэрэглэгч, үйлчлүүлэгчийн худалдан авалтынх нь нийт үнийн дүнгийн нэгээс арван хувийг урамшуулал болгон буцаан бонус хэлбэрээр картанд нь олгодог,  тухайн картан дахь бонусаараа дараагийн худалдан авалтын үнийн дүнгийн 50% хүртэлх хувийг шууд хөнгөлдөг Монгол улсын хамгийн өргөн сүлжээг хамарсан  тасралтгүй урамшуулдаг  байнгын идэвхтэй лояалти карт юм.  

Жишээ нь: 

1. Хэрэглэгч А нь 10%-ийн бонус карттай. Эхний удаад  Номин Электрониксоос BEKO брэндийн 1 сая төгрөгний цахилгаан барааны  худалдан авалт хийжээ гэвэл хэрэглэгч А-ийн бонус картанд 1,000,000₮ х 10%= 100.000₮ бонус автоматаар нэмэгдэнэ. Номин Бонус картан дахь бонусны эхний үлдэгдэл=100.000₮  

2. Хэрэглэгч А нь дараагийн удаа Улсын Их дэлгүүрийн 3 давхрын Номин Фейшнээс   200,000₮ -ийн үнэтэй хувцас авчээ. Номин Бонус картаа уншуулсан тохиолдолд барааны үнийн дүнгийн дүнгийн 50% болох 100,000₮-г Номин Бонусаараа, харин үлдсэн 50% болох 100,000₮-ийг бэлнээр төлсөн. Энэ тохиолдол Хэрэглэгч А-ийн Номин Бонус картанд  нь нэмэгдэж 100,000х10% = 10.00=0₮ бонус орно. Бонус картны үлдэгдэл нь 100,000-100,000+10,000=10.000₮ болно. Энэ тохиолдолд Хэрэглэгч А-ийн хэмнэлт 110,000₮ болж, 200,000₮-ны барааг  бодит байдал  дээр 90,000₮ авч байна.  

Монголын 3 өрх тутмын нэг нь, Улаанбаатар хотын 2 өрх тутмын нэг нь өнөөдөр Номин Бонус картыг өдөр тутамдаа хэрэглэдэг төдийгүй, Номин-гийн хот, орон нутгийн 31 салбар дэлгүүр, тэдгээр дотор түрээсээр хамтарч ажиллаж байгаа 500 гаруй худалдаа, үйлчилгээний байгууллагуудад Номин Бонус карт үйлчилж байгааг нэр төрлөөр  дурдвал  нь хүнс, цахилгаан бараа, гэр ахуй, аялал болон спортын бараа, бүх төрлийн бэлэн хувцас, барилгын материал, хүүхдийн тоглоом, нярайн бараа, бэлэг дурсгал, бэлэн хувцас, үслэг эдлэл,  үнэт эдлэл, цаг, үнэртэн гоо сайхан, кофе шоп, пицца, үсчин гоо сайхан, оёдол, хими цэвэрлэгээ, түлхүүр олшруулах, дурсгалын гадаргуу дээрх бичвэр, уран бичлэг гэх мэт худалдаа үйлчилгээнүүдийн байгууллагууд хамрагдаад  байна. Түүнчлэн та нийтийн автобусны U money картыг, Мобиком Юнителын нэгж авахдаа ч Номин Бонус картынхаа  бонусаа ашиглан төлөх  боломжтой юм.  

Номин Бонус Картын тухай 10 баримт:  
1. Хагас сая гаруй хүн өдөр тутамдаа хэрэглэдэг хамгийн олон хэрэглэгчтэй бонус карт
2. Хамгийн өндөр хөнгөлөлтийг олгодог буюу худалдан авалтын үнийн дүнгийн 1-10% бонус олгодог, жишээ нь 1000₮ тутамд 100₮ хүртэл бонус авах боломжтой
3. Монголын хамгийн олон буюу 100 мянга гаруй нэр төрлийн хүнс болон хүнс бус бараанд үйлчилдэг 
4. Номин нэрийн дор нэгддэг 500 гаруй брэндийн дэлгүүр, үйлчилгээний газарт хөнгөлөлт олгогдог 
7. Монголын хамгийн анхны лояалти карт - 25 жилийн түүхтэй
8.Гэр бүлийн хэрэгцээнд зориулагдан эхнэр нөхөр, ээж аав хамтаараа хэрэглэх боломжтой хамгийн анхны карт
9. Баталгаажуулалтын хамгийн өндөр хамгаалалтын системтэй, нууц дугаар нь хурууны хээгээр баталгааждаг хамгийн анхны цахим системтэй карт 
10. Урамшууллаас урамшуулал олгогдог, байнга идэвхтэй байдаг олон талын ашигт урамшуулал хамгийн их хийгддэг хамгийн өндөр хэмнэлт авчирдаг.

Бид хэрэглэгчдээ байнга урамшуулж, идэвхтэй байлгах, үнэнч хэрэглээг өндрөөр урамшуулах үүднээс сүүлийн 2 жилийн худалдан авалтын үнийн дүнгээс картын хувь нь  хамаардаг билээ. Өөрөөр хэлвэл Номин-гийн сүлжээ дэлгүүрээр тогтмол үйлчлүүлэх тусам картын хөнгөлөлт эдлэх хувь нь өснө.  

Хүний хэрэгцээ цөм бүрэн байхад, өрхийн бүх төрлийн хэрэгцээг  нэг дор хангахад чиглэсэн,  хэрэглээнд тань бодит хэмнэлтийг авчирдаг Номин Бонус Карт нь өнгөрсөн онд  картын хэрэглэгчиддээ зориулж олон хөгжүүлэлтийг хийсэн бөгөөд  тухайлбал хамгийн сүүлд Номин Бонус картыг онлайнаар, www.card.nomin.mn  сайтаар дамжуулан  5-10 минутад захиалах боломжтой болсноос гадна бонусны  ашиглангаас хамгаалсан нууц дугаараа хурууны хээгээр орлуулах боломжтой шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн нь зах зээл дээр анхдагч болсон. Бид цаашдаа үнэнч хэрэглэгчээ халамжлах, техник технологийн олон талт сайжруулалтыг хийх, хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, худалдаа үйлчилгээний олон төрөлт байгууллагуудыг эгнээндээ нэгтгэх, онлайн цахим бүртгэлийг автоматжуулан илүү боловсронгуй болгох, гар утсанд зориулсан ухаалаг аппликейшн гарган хөгжүүлэх зэрэг  цогц үйл ажиллагаануудаа нэгдсэн системтэйгээр чанар хурдыг эрхэм болгон ажиллаж байна.

Та онлайнаар карт захиалах,  картынхаа үлдэгдэл болон гүйлгээг шалгах, картын тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу. www.card.nomin.mn