Хүнс үйлдвэрлэлийн салбар

Хаяг:
СХД 20 хороо, Орбитын гудамж, Улаанбаатар Импикс

Утас:
1800-2888

Вэбсайт:
https://www.facebook.com/EnjoyPizzaUB/

Хүнс үйлдвэрлэлийн салбар нь “Эх орны үйлдвэрлэл , эрүүл хүнс” гэсэн зорилго дор нэгдэн ЭКО стандартаар бараа бүтээгдэхүүнийхээ чанарыг баталгаажуулан, олон улсын ISO- ын 9001, 14001, 18001 гэсэн стандартуудын мөрдөн ажиллаж байна.

Эрхэмлэх үнэт зүйлс:

  • Хэрэглэгч
  • Шинэ технологи, шилдэг бүтээгдэхүүн
  • Эерэг хандлагатай бүтээлч ажилтан
  • Зөв менежмент
  • Найдвартай хамтын ажиллагаа

Бид цаашдаа монголдоо жишиг мэргэжлийн үйлдвэр болох, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэн экспорт хийх хэтийн зорилго тавин ажиллаж байна

“ЗА” махан цех нь эрүүл бэлчээр бүхий малын махыг үйлдвэрийн аргаар шулж, ангилан савлаж, хэрэглэгчид хүргэдэг. Хагас боловсруулсан бүтээгдэхүүний цехэд ангилсан мах, бууз, банш, бөөрөнхий мах, котлет гэх мэт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Нийт 220 мкв бүхий үйлдвэрийн талбайд мах шуллагаа сортлох цех, хагас боловсруулсан бүтээгдэхүүний   үйлдвэрлэл, савлагаа гэсэн үндсэн 3 дамжлага дээр 20 ажилтан тогтмол үйл ажиллагааг ханган явуулж байна.  

1. Шуллагааны цех нь ЭКО стандартад магадлан итгэмжлэгдсэн, лабороториор баталгаажсан эрүүл бэлчээрийн үхэр, хонины махыг үйлдвэрийн аргаар шулагч 2, сортлогч 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр шулж ангилан сортлож бэлтгэдэг.

2. Хагас бэлэн боловсруулах бүтээгдэхүүний цехд хонь үхрийн махан бууз, банш, бөөрөнхий мах, котлет, амталсан гахайн мах, жэюүг, тахианы мөч, гуя, цээж мах гэх мэт 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

3. Савалгааны цех нь төрөл бүрийн хүнсний бөөний барааг жижиглэн савлаж хэрэглэгчдэд хүргэдэг. Үүнд үйлдвэрлэсэн  мах махан бүтээгдэхүүн болон төрөл бүрийн будаа, элсэн чихэр, хатуу, зөөлөн чихэр гэх мэт бүтээгдэхүүнийг савлаж байна. Энэхүү савалгааны цехээс гадна тор хуванцарын үйлдвэр давхар ажилладаг бөгөөд бүх төрлийн нийлэг уут, хуванцар эдлэлийг чанарын өндөр түвшинд, түргэн шуурхай хийх хүчин чадалтай үйлдвэрийг 2013 онд ашиглалтад оруулсан.

Техник хэрэгсэл, тоног төхөөрөмж

  • Том оврын хөлдүү яс, мах хөрөөдөх хөрөө (хэмжээ-2400)
  • Хөлдүү мах хэрчих слайзер машин
  • Махны машин  (Цагт 600кг мах машиндах хүчин чадалтай)
  • Хоногт 20кг махаар хийх баншны машин
  • 6мкв талбайтай сэврээх хөргөгч
  • 60кг хагас бэлэн бүтээгдэхүүнийг хөлдөөх гүн хөлдөөгч
  • Үйлдвэрээс 100 метрийн зайд байрлах 80 тоннын багтаамжтай гүн хөлдөөх агуулахтай.

Бид өөрийн үйлдвэрлэж, савлаж гаргасан бараа бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчдэд таниулах зорилгоор ЗА, ENJOY брэндүүдийг хөгжүүлж, өөрийн бүтээгдэхүүнээ Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 31 салбар дэлгүүрээр болон Шоколадница ваби саби ресторан, Импайр олон үндэсний сүлжээ хоолны газрууд, Enjoy хуушуур, Enjoy пиццаны ресторан болон бусад цехүүдэд тогтсон түгээлтийн хуваарийн дагуу стандартын дагуу чанарт нийцүүлж борлуулж байна.  

Бидний давуу тал:

  • 2010 оноос хойш тасралтгүй тогтвортой үйл ажиллагаа явуулж байна
  • Өөрийн гэсэн  ЭКО стандарт итгэмжлэгдсэн лаборторитой.
  • ISO -ийн 9001, 14001, 18001 гэсэн 3 стандартыг зэрэг нэвтрүүлсэн
  • Мэргэжлийн тоног төхөөрөмжтэйгээс гадна 80 тонны гүн хөлдөөгчтэй
  • Номин Бонус картын хөнгөлөлт эдлэх боломжтой
  • Мэргэжлийн боловсон хүчинтэй
  • Гахай, тахиа, үхэр, хонь гэх мэт бүх төрлийн махаар хагас болон хагас бус боловсруулсан бүтээгдэхүүн хийх боломжтой

2017 оны 7-р сард нийтийн хоолны салбарт шинээр мэндлэн гарч ирж байгаа ENJOY брэндээр овоглосон Enjoy пицца, Enjoy хуушуур бүтээгдэхүүнүүд маань Номин их дэлгүүр, Номин Юнайтед их дэлгүүрүүд дээр 15 гаруй нэр төрөлтэйгээр шинээр мэндэлж хөнгөн үйлдвэрлэлийн хамгийн отгон бүтээгдэхүүн болжээ. Одоогийн байдлаар бид 20,000 гаруй пиццаг үйлдэрлээд байна.  

Цаашид өнөө цагийн хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, цаг завыг хэмнэх үүднээс хагас болон шинэ бэлэн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэн үйлдвэрлэж гаргах зорилго тавьж ажиллаж байна. Үүнд:

  • Төрөл бүрийн хиаман цех
  • Шөл боловсруулах цех
  • Лаазалсан болон ууталсан мах
  • Гахай тахианы боловсруулсан утсан болон амталсан мах  зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.