ЭКО СТАНДАРТ ЛАБОРАТОРИ

Хаяг:
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316

Утас:
1800-2888

Вэбсайт:
www.nomin.mn

"Номин Тав Трейд" ХХК-ийн хувьд энэхүү эрхэм зорилгоо ухамсарлан харилцагч та бүхний бүтээгдэхүүнийг Эко стандарт магадлан итгэмжлэгдсэн лабораторитоо чанарын ба аюулгүй үзүүлэлтийн бүрэн шинжилгээг өндөр түвшинд хийж, баталгаажуулан хэрэглэгчдэд хүргэдэг билээ. Тус лаборатори нь Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхан, ахуйн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, Хуванцар эдлэл, Хүүхдийн тоглоомд нян судлал, хими хор судлалын бүрэн шинжилгээ хийдэг хувийн анхны магадлан итгэмжлэгдсэн хүнс болон химийн сорилтын лаборатори юм.

Бидний хэрэглэгчээ дээдэлсэн энэхүү хамтын үйлсийн үр дүн гарч “Номин сүлжээ дэлгүүр” гэсэн нэр нь хэрэглэгчийн сэтгэлд “Чанартай, эрүүл хүнс” гэсэн ойлголтыг бий болгож чадсан байна гэдгийг дуулгахад таатай байна. 2017-2018 оны үйл ажиллагааны талаар хийгдсэн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаанд хэрэглэгчдийн Номин дэлгүүрийг сонгох гол шалтгаан бол “Бүтээгдэхүүний чанартай байдал” гэсэн үр дүн гарсан.

Бид таны бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ халуун дотноор үйлчлэн хүргэхээс гадна таны нийлүүлж буй бүтээгдэхүүн манай дэлгүүрт байршиж байгаа нь тус бүтээгдэхүүн “эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн” гэдэг ойлголтыг хэрэглэгчдэд хүргэж байгаа явдал юм.

25 жилийн турш эрүүл, чанартай хүнсээр биднийг хангаж “Номин-Эрүүл чанартай”  гэсэн брэнд ойлголтыг бий болгосон топ харилцагч та бүхэндээ талархсанаа дахин илэрхийлж байна.

Манай лабораторийн давуу тал:

Номинд худалдаалагдаж буй чанарын баталгаатай бүх бараа Экостандарт лабораториор баталгаажсан. Эко стандарт лаборатори нь:

  • Шинжилгээний үнэ хямд
  • Хурдан шуурхай үйлчилгээтэй - Ажлын 3-5 хоногт баган шинжилгээний хариуг гаргадаг.
  • Бүтээгдэхүүний дээж бага шаардана
  • Сүүлийн үеийн дэвшилтэт багаж хэрэгсэлтэй
  • Монгол улсын хувийн тэргүүлэх Лаборатори
  • ISO9001 стандартыг нэвтрүүлсэн

Үйл ажиллагааны гол чиглэл:
Эко стандарт лаборатори нь дотоод, гадаадын бизнес эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага, импортлогч, үйлдвэрлэгчдийн  бараа бүтээгдэхүүнд доорхи үндсэн чиглэлээр шинжилгээ хийдэг. Үүнд:

1. Нян судлалын:

  • Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн
  • Гоо сайхан, ахуйн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн
  • Хуванцар эдлэл, хүүхдийн тоглоом

2. Хими- хор судлалын :

  • Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн
  • Гоо сайхан, ахуйн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн
  • Хуванцар эдлэл, хүүхдийн тоглоом

Чанарын ба аюулгүйн үзүүлэлтийн бүрэн шинжилгээг чанарын өндөр түвшинд хийж үйлчилнэ.

Боловсон хүчин:

Гадаадын болон Монгол Улсын  их, дээд сургууль төгссөн өндөр мэргэжлийн  боловсон хүчин химич, микробиологичид ажилладаг бөгөөд боловсон хүчнээ жил бүр нарийн мэргэжлийн сургалтанд хамруулж мэргэжил мэдлэгийн төвшинг нь ахиулдаг. Мөн жил 2 оос доошгүй удаа Улсын хэмжээнд зохион байгуулагддаг мэргэжлийн ур чадварыг үнэлэх хөтөлбөрт манай шинжээч нар хангалттай сайн үнэлгээг авдаг.

Чанарын бодлого:

Орчин үеийн болон олон улсын жишигт нийцсэн тоног төхөөрөмж, хэмжих хэрэгсэл, арга зүй,  мэргэшсэн боловсон хүчний нөөцөд тулгуурлан  үйлчлүүлэгчдийн болон холбогдох байгууллагуудын хууль тогтоомжийн шаардлага, чанарын тогтолцоог хангаж, үйл ажиллагаагаа хянаж байхын тулд Олон улсын менежментийн ISO 9001 стандартад нийцсэн, бүрэн хэмжээгээр баримтжуулсан чанарын удирдлагын нь тогтолцоог нэвтрүүлж, MNS ISO/IEC 17025:2007 стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.