Бидний тухай

“Номин Холдинг” ХХК нь худалдаа, үйлчилгээний чиглэлийн 18 жилийн үйл ажиллагааны туршлагатай,  Монголд анх удаа өөртөө үйлчлэх супермаркетын сүлжээ дэлгүүрүүдийг бий болгосон арвин туршлагаа улам боловсронгуй болгон хөгжүүлж  2007 онд бүтцийн өөрчлөлт хийснээр Борлуулалт Үйлчилгээний Салбар буюу  “Номин Тав Трейд” хязгаарлагдмал хувьцаат компани үүсгэн байгуулагдсан билээ. Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутгуудад Дархан –Уул, Орхон, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Ховд аймгуудад салбараа нээлээ.

Бид  2014 оны байдлаар жижиглэн болон бөөний худалдаа, үйлчилгээний чиглэлээр нийслэл болон орон нутагт 3 их дэлгүүр, 10 бөөний төв, 7 хайпермаркет, 6 супермаркеттайгаар үйл ажиллагаа явуулж байна. 

Монголд хамгийн анх супермаркетын өөрөө өөртөө үйлчлэх системийг бий болгож 120000 м2 талбайд үйл ажиллагаа явуулж, өдөрт ойролцоогоор Номингийн сүлжээ дэлгүүрүүдээр 33000 орчим, сард 1 сая гаруй худалдан авагчдад үйлчилдэг сүлжээ дэлгүүр болж чадсан билээ. Бид чанар болон хямд үнийн бодлого баримтлахдаа үйл ажиллагаандаа шаардлагатай шинэчлэл хийж, бизнесийн түншүүдтэйгээ хамтран үйл ажиллагааны зардлыг бууруулж худалдан авагчдын гар дээр очих барааны үнийг хамгийн бага байх хямд үнийн баталгааг ханган ажилладаг.

Бидний үйлчилгээний гол  зорилго нь хэрэглэгчиддээ чанарын баталгаатай, эрүүл ахуйн  шаардлага хангасан хүнсний болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг үйлчилгээний дээд зэргийн сэтгэл ханамжийн хамтаар хямд үнээр түргэн шуурхай хүргэх явдал юм. Салбарын хэмжээнд 1300 гаруй ажилтантай бөгөөд ажилтнуудынхаа ур чадварыг дээшлүүлэхэд байнга анхааран ажиллаж, ажлын байран дахь сургалтыг байнга зохион байгуулдаг.

Тасралтгүй явагдах амжилттай маркетинг, менежментийн үр дүн, болон найрсаг үйлчилгээ, санхүүгийн зөв менежмент зохицуулалт болон хямд үнийн бодлогод татагдсан  Номин сүлжээ дэлгүүрийн  үйлчлүүлэгчийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь бидний ажлын үр дүнгийн нэг үзүүлэлт мөн. Үүний зэрэгцээ хамт олны эвсэг хичээнгүй хөдөлмөр, технологийн шинэчлэлтийг цаг тухайд нь хийж чадсаны үр дүнд борлуулалтыг өсгөсөн өндөр амжилтыг гаргасаар байна. 

Ажилтан бүр, бизнесийн түнш бүр маань бидний амжилтын эх үүсвэр юм. Харилцагч болон үйлчлүүлэгчдийнхээ эрх ашиг, хүсэл сонирхлыг харгалзан үзэж, тэдний эрэлт хэрэгцээнд чиглэсэн үйл ажиллагааг явуулах нь бидний эрхэм зорилго билээ.  Бид импортын салбар компаниудтайгаа хамтран ажиллахын зэрэгцээ дотоодын  8000 гаруй үйлдвэрлэгч, импортлогчидтой хамтран ажиллаж, жижиг дунд үйлдвэрлэгч, гар урлалын үйлдвэрлэлийг дэмжин харилцан ашигтай хамтран ажилладаг.

Дэлгүүрүүдийн тавилга тоног төхөөрөмжийг голчлон Итали улсын GEBAM брэндийн тоног төхөрөөмжөөр тоноглож, хөргөгч, хөргүүртэй өрөөнүүдийн тоног төхөөрөмжийг Little Duck компанид захиалгаар хийлгүүлэн, эрүүл аюулгүй баталгаатай орчинд үйлчилгээ үзүүлдэг. Худалдан авагчдын цаг завыг хэмнэх зорилгоор  Монгол улсын шилдэг банкуудтай хамтран ажилладаг. Цаашид төлбөр тооцооны системийг хялбарчлах MobiFinance-г нэвтрүүлэх зорилгоор прораммын захиалгын ажил хийгдэж, туршилтын шатандаа явж байна.


НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-09-22
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2465.12 2466.00 2473.00 2455.00 2474.00
EUR 2934.60 2950.00 2975.00 2908.00 2997.00
CNY 373.69 375.00 376.80 372.20 376.80
RUB 42.39 42.20 43.10 41.26 44.84