Номин Юнайтед Их дэлгүүр

Номин Юнайтед төв нь  Хан уул дүүргийн  2- р хороо Чингисийн өргөн  чөлөө   67-1т байрладаг  2014.01.01 ний  өдрөөс  үйл ажиллагаа  эхлэн ажиллаж байна.

Номин Юнайтед төв нь нийт 18.244 мкв талбайтай бөгөөд

  •  В1 давхарын 2640 ам.м талбайд  Хайпермаркет
  • 1-р давхар 1660 ам.м талбайд Номин фэйшн, Номин  Хоум  стайл
  • 2-р давхар 1770 ам.м Номин Электроникс,  960 ам.м талбай  фүүдкоорт, 680 ам.м фитнесс
  • 3-р давхар  2740 ам.м Эрдэнэт хивс
  • 4-р давхар 2740 ам.м  Номин Энержи, Оpple брендийн шоу  рүүм
  • 5-р давхар ахуйн 6,7 давхарт   оффис хурлын заал байрлаж байна.

В1 давхар нь 1840 ам.м талбайд Номин Хайпермаркет нь үйл ажиллагаа явуулах ба, 200 гаад харилцагчийн 20 000 нэр төрлийн хүнс өргөн хэрэглээний  бараа бүтээгдхүүнтэй, орчин үеийн техник тоног төхөөрөмжтэй   дэлгүүрийн зохион байгуулалалтыг төлөвлөсөн байна. В1 давхарт нийт 19 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

1-р давхарт Номин Хоум Стайл импортлон нийлүүлдэг Герман, Чех, Итали , Голланд , Тайланд, Солонгос гэх мэт улсуудын  брэндийн гэр ахуйн бараа. NOMIN TOYS тоглоомын дэлгүүр мөн ном бичиг тасаг, номин фейшн салбарын хүүхдийн болон спорт аялалын зориулалттай хувцас хэрэглэл зэргийг худалдаалахаар төлөвлөсөн.

2-р давхартаа Philips, Sony,Hitachi, Sharp, Beko, Toshiba, Gorenje, , Samsung, HTC, Blackberry, Yamaha, Casio,Ariston, Delonghi, Kenwood, Tefal, Dell, Maxell,  Nikon, HP, NEC, Seiko, зэрэг дэлхий даяар нэр хүндтэй 70 гаруй  брэндийн чанар чансаа нэр хүндийн баталгаа бүхий электрониксийн  бараа бүтээгдхүүнийг худалдаалах төлөвлөөд байна.

Мөн энэ давхартаа Санхүү даатгалын цогц үйлчилгээг нэг дороос хэрэглэгчидэд үзүүлэхээр Номин Сан, Номин Даатгал, Голомт, Хаан банкууд байрлахаар төлөвлөсөн.

3-р давхартаа Эрдэнэт Хивс ХХК-ийн  80–100%-ийн хонины ноосон хивс болон  төрөл бүрийн хөнжил, гэрийн шаахай, ороолт зэргийн  1000 гаруй зураг дизайнаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдаалж хэрэглэгчдэд хүргэхээр төлвөлсөн.

4-р давхартаа Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж болон дэлхийд алдартай гэрэлтүүлгийн OPPLE брэндийн шоу рүүм үйл ажиллагаагаа явуулна.

 Манай дэлгүүрээс  өдөр дутамын  болон өргөн хэрэглээний бүх бараа бүтээгдэхүүнийг цогцоор нэг дороос авах боломжтой бөгөөд,  нэг дор 230 хүнд үйлчлэх олон үндэстний түргэн хоолны газар буюу фүүд коорт, 680 мкв талбайд фитнесс төв, дэлхийд алдартай италийн illy кофе шоп, үсчин гоо сайхан зэрэг үйлчилгээний газрууд ажиллах гэж байна. Гаднаа нийт 175 авто машиний зогсоолтой. Энэ салбарыг нээснээр 300 гаад ажлын байр шинээр бий болж байгаа юм.  


НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-01-19
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2495.23 2488.00 2496.00 2486.00 2500.00
EUR 2664.41 2650.00 2685.00 2604.00 2689.00
CNY 364.95 363.10 364.40 361.20 365.80
RUB 42.21 42.05 42.45 39.97 44.78