Үндэсний бэлэг дурсгалын дэлгүүр

Түүнчлэн бид үндэснийхээ үйлдвэрлэл гар урчуудаа дэмжих үүднээс УИД-ийг гадаадын томоохон их дэлгүүрийн жишигт хүргэн өөрчлөн шинэчилж байгаатай холбогдуулан УИД-ийн 5-р давхарт үндэсний гар урлал, бэлэг дурсгалын барааг худалдах өөрөө өөртөө үйлчлэх Монголын хамгийн том үндэсний бэлэг дурсгалын дэлгүүрийг ажилуулаад өдгөө найман  жилийн нүүрийг үзэж байна.

Монгол гэрийг санагдуулам таазны өвөрмөц интерьэр бүхий Монгол үндэстний ёс заншил нэвт шингэсэн энэхүү үндэсний бэлэг дурсгалын төв нь 11 төрөлжсөн тасагтай. Үүнд:

1.Үслэг эдлэл

2.Үндэсний хувцас

3.Эсгий эдлэл

4. Эртний эдлэл ба шашины эд зүйлс

5. Арьсан эдлэл

6.Уран зураг

7.Монгол дархан  ба металл эдлэл

8.Хүүхэлдэй ба  баг

9.Ном газрын зураг, ил захидал,марк, хөгжмийн диск

10.Үндэсний хөгжим тоглоом сийлбэр

11 .Импортын бэлэг дурсгал

Манай дэлгүүр үндэсний гар урчууд болон  гар урлалын жижиг  үйлдвэр, хувь хүмүүстэй  хамтран ажиллаж үйл ажиллагаа явуулдагаараа 1500- гаран харилцагчтай хамтран ажиллаж тэдгээрийн ажлыг байраар хангаж, орлогын эх үүсвэрийг хангадаг.  Монголд аялалаар болон албан хэргээр ирсэн  гадаадын жуулчид, зочид төлөөлөгчдөд үндэсний онцлогтой өвөрмөц бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг өргөн сонголттой, өндөр чанартайгаар хүргэхийг зорьдог бөгөөд дотоодын худалдан авагчдаа татах, тэдний хүсэл сонирхолд нийцсэн чанартай бүтээгдэхүүн худалдаалахыг зорилгоо  болгон ажилладагаараа монголын хамгийн том бэлэг дурсагалын төв болж чадсан билээ.

Сувенир төв дараах  хэд хэдэн давуу талыг шингээсэн нь гадаад дотоодын жуулчдын заавал орох ёстой зүй ёсны нэг дэлгүүр болж чадсан.

- Нэг удаад групээр ирсэн олон тооны жуулчид зочидод зэрэг үйлчлэх хүчин чадалтай

- Тэдний аюулгүй байдлыг хангасан харуул хамгаалалттай

- Барааны сонголт өргөн сайн.

- Хамгийн том худалдааны заалтай

- Гадаа жуулчидын групп зогсох авто машины зогсоол хүрэлцээтэй

- гадаад хэлний мэдлэгтэй борлуулагчид үйлчилдэг

- хямд үнэ бүхий чанартай бараа бүтээгдэхүүнийг санал болгодог

Монголын хамгийн том Бэлэг дурсгалын төвд маань Монголын хамгийн том Чингис хааны 9 өрлөг бүхий сийлбэр сүндэрлээстэй байдаг. 


НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-09-20
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2468.25 2460.00 2470.00 2460.00 2477.00
EUR 2959.80 2965.00 2975.00 2922.00 3008.00
CNY 374.83 375.50 376.50 372.70 376.80
RUB 42.48 42.40 43.00 41.24 44.79