Мажестик номын дэлгүүр

Монголын болон гадаадын үе үеийн шилдэг ном, сурах бичгүүдийг  хамгийн  тав тухтай, тансаг орчинд худалдаалж байгаагаараа бидний үйл ажиллагаа онцлог юм. Нийтдээ утга зохиолын-1500, байгал шинжлэлийн-50, хэл шинжлэлийн-1200, соёл урлагийн-400, түүх газар зүйн-300, нийгэм судлалын-600 гаруй ном хэвлэмэлүүд мөн оюутан, сурагчид, хүүхэд багачуудад зориулсан олон төрлийн сурах бичгүүдийг өргөн сонголттойгоор худалдаалдаг билээ. Сүүлийн үед Монголчууд бид “Монголын нууц товчоо”-г онцгойлон үзэж, өргөө гэрийнхээ хойморт залах болсон. Majestic ном, бичиг хэрэгслийн дэлгүүрт шинээр гэрлэж буй залуу хосуудад бэлэглэхэд тохиромжтой 10-аад төрлийн “Монголын нууц товчоо” худалдаалж байна.  

Бид өөрсдийн үйлчлүүлэгч нарын тав тухтай байдлыг ямагт боддог бөгөөд энэ ч утгаараа бид  нэг талаар өөрсдийн үйл ажиллагааны мөн чанарыг илтгэх зорилгоор, нөгөө талаар үйлчлүүлэгч нарт таатай сэтгэгдэл төрүүлэх зорилгоор түргэн хоолны танхим нээн мөн төгөлдөр хуур хөгжмийг байршуулсан билээ.

Мажестикийн номны ангилал, хаягжилтанд

  • Мажестик санал болгож байна
  • Монголын сонгодог уран зохиол
  • Өвөрмөц номнууд
  • Монгол ардын үлгэр

Шилдэг борлуулалттай номнууд гэх мэт өвөрмөц, тусгай нэрийн тасгууд нь үйлчлүүлэгчдэд хэдийн танил болж, таалагдсан байна.     


НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-09-20
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2468.25 2460.00 2470.00 2460.00 2477.00
EUR 2959.80 2965.00 2975.00 2922.00 3008.00
CNY 374.83 375.50 376.50 372.70 376.80
RUB 42.48 42.40 43.00 41.24 44.79