Улсын Их дэлгүүр

Монгол улсын нүүр царай болсон Улсын их дэлгүүр нь анх Зөвлөлт Холбоот Улсын  мэргэжилтнүүдийн  тусламжтайгаар суурь нь тавигдан Төв дэлгүүр нэртэйгээр ашиглалтанд орсноор үүсэн байгуулагдсан байна. 1990 ээд он гарсаар Ардчилсан нийгэм рүү шилжих шилжилтийн үед  ч эдийн засаг, нийгэмд явагдаж байсан өөрчлөлтийн адил УИД ч энэ шуурганд өртсөн ч Номин Холдинг компани хувьцааны дийлэнх хэсгийг эзэмших болсоноор Монголын хамгийн том худалдааны төв хэвээр байгаа билээ. 

Энэхүү  зөв бодлогоор  Номин Холдинг ХХК  нь 1000 гаруй хүнийг ажлын байраар хангаж дэлхийн шилдэг брэндүүдийг  Улсын их дэлгүүрт худалдаа үйлчилгээний төвлөрсөн нэг цэгийн үйлчилгээг хэрэглэгчидээ үзүүлэхээр чармайн ажилласаар байна

Улсын их дэлгүүр нь “Номин Холдинг”  ХХК-ын салбар компаниудын импортолдог дэлхийн шилдэг брэндийн 80 тасагт  500 гаруй ажилтан, харилцагчийн 50 тасагт  220 ажилтан, түрээслэгчийн 130 тасагт 260  ажилтан нийт  1000 гаруй ажилтанг ажлын байраар хангаж улсын  төсөвт сүүлийн  3 жилиийн 1.468,6 сая төгрөгийг төвлөрүүлж улс эх орондоо бодитой хувь нэмэр оруулж байна. Үүнийхээ үр дүнд бид  нийт 23600м/кв талбайд үйл ажиллагаа явуулж  өдөрт ойролцоогоор 15000- 20000 худалдан авагчдад үйлчилж байна.

Улсын Их Дэлгүүрийн түүхээс товчоолбол:

-1924 онд ашиглалтанд орсон төв дэлгүүр, дарга, сургагч, ахлах нягтлан бодогч, дансны сургагч, тооцооны нягтлан бодогч, дансны дагалдан, барааны сурган боловсруулах мэргэжилтэн зэрэг 20 оод орон тоотой байсан.

-1933 онд шинэ байранд орсноор одоогийн уран зургийн галлерей Их дэлгүүр гэж нэрлэгдэх болсон. Ингэснээр хүнс болон өдөр тутмын барааг төвлөрүүлсэн 5 танхимд 40 өөд ажилтан ажиллаж байсан.

-1959 онд буюу Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярын өмнө Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээний худалдааны нэгдсэн төв барьж байгуулахаар төлөвлөж, 1961 оны 6 дугаар сарын 28-ний өдөр ашиглалтад оруулсанаар "УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР" хэмээн нэрлэгдэж, өнөөг хүртэл олон түмний талархлыг хүлээн үйл ажиллагаагаа эрхлэн явуулж  ирсэн.

-1961 онд одоогийн байршил буюу Энх тайвны өргөн чөлөөнд шилжин ирж 150 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийснээр одоогийн барилга ашиглалтанд орж  Улсын Их Дэлгүүр гэж нэрлэгдэх болсон.

-1971 онд Монголд анх удаа УИД нь өөртөө үйлчлэх системийг нэвтрүүлж хэрэгжүүлсэн.

-1981 онд Германаас шинэ тоног төхөөрөмж, тавилга ирж шинэчлэгдэн тохижсон.

-1991 он буюу шилжилтийн нийгмийн үед Солонгос болон Хятад улсаас дахин шинэ тоног төхөөрөмж, тавилга ирсэн.

-Улмаар 1999 онд төрийн өмчид байсан УИД-ийг Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр “Улсын Их Дэлгүүр“ Хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулагдсан бөгөөд  одоогийнг байдлаар дэлхийн жишигт хүрсэн Олон жилийн баялаг түүхтэй орчин үеийн хэв шинж бүхий Монголын  хамгийн том худалдааны төв” юм.

Номин Холдинг компани хувьцааны дийлэх хэсгийг өмчлөх болсон цагаасаа эхлэн тасралтгүй өөрчллөлт шинэчлэлт, хөрөнгө оруултыг зөв менежментийн хамт хийсээр ирсэн бөгөөд үүний хамгийн том хөрөнгө оруулалт нь 2006  оноос эхэлж 2010 онд бодит үр дүн нь гарсан Улсын Их Дэлгүүрийн засвар шинэчлэл  билээ.  Энэ нь бидний үйлчлүүлэгчдээ хэрхэн үнэлж, дээдэлж явдгийн тод илрэл бөгөөд Монголын худалдааны үйлчилгээг цоо шинэ шатанд гаргасан явдал  байсаныг  дурдах нь зүйтэй билээ.

Эдгээр хөрөнгө оруулалтанд нийтдээ 7 тэрбум гаруй төгрөгийг зарцуулсан бөгөөд 6 давхар бүхий урсдаг шатыг суурьлуулж, худалдааны талбайг  2 дахин өргөтгөж, бүтэц зохион байгуулалтын томоохон өөрчлөлт шинэчлэлтийг хийсэнээр Дэлхийн жишигт хүрсэн “Олон жилийн баялаг түүхтэй орчин үеийн хэв шинж бүхий Монголын  хамгийн том худалдааны төв”  хэвээр  байгаа билээ.

Нийтдээ 7 давхар, 60 метрийн өргөнтэй, 78 метрийн өндөртэй, 40 метрийн өргөнтэй УИД нь Улаанбаатар хотын төв цэгт оршдог нь хэн бүхний орох дуртай худалдааны төв яах аргагүй мөн. 35 гардусын налуутай, цагт 9000 хүн нэвтрүүлэх хүчин чадалтай, сүүлийн үеийн шинэлэг технологиор хийгдсэн урсдаг шатыг 6 давхар хүртэл суурьлуулсан нь таныг хүссэн давхар, тасагт тань хүргэж өгнө. Түүнчлэн байгалын гэрэлтүүлгийг шийдлээ болгон нарны гэрэл нэвт тусах таазны өвөрмөц шийдлийг бий болгож байгалийн гэрэлтүүлэгийг ашигласан орчин үеийн шийдэлтэйгээс гадна, давхар бүрийг Монголын үндэсний хувцаснаас гарган авсан 7 өнгөөр ялган,  Маркетинг менежментийн тасралтгүй бодлогыг хэрэгжүүлсэнээр улсынэ нүүр царай болсон Монголдоо хамгийн том худалдааны төв болгож чадсан.  

Улсын их дэлгүүрт  хүний хэрэгцээ цөм багтаж бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг  дороос төвөггүй авах боломжтой. Энэ бол  үйлчлүүлэгч танд өгч байгаа 100 хувийн сэтгэл ханамжийн баталгаа юм.  

I давхарт: Apple showroom, Watch Gallery showroom, Цаг засвар, Үнэт эдлэл, Кофе шоп, Гоо сайхны бараа, Дархан минж, Номин дизайн хэвлэлийн үйлчилгээ, VIP караоке, Фото зурагчин, Хувцас цэвэрлэгээ, Цэцэг, Бэлэг боох үйлчилгээ, Эмийн сан болон Номин супермаркет, 2 талын шатны 1 ба 2-р давхарын дунд: Номин Зууч хөрөнгө зуучлалын төв, Номин даатгалын үйлчилгээ, Үсчин, Гоо сайханы салон, Аялал жуулчлалын товчоо, Хаан банкны үйлчилгээ

II давхарт: Эмэгтэй, Эрэгтэй бэлэн хувцас, Эмэгтэй гутал, цүнх, Ноолуур болон Савхин хувцас, гоёл чимэглэл, үзэсгэлэнгийн танхим

III давхарт: Эрэгтэй бэлэн хувцас, Эмэгтэй бэлэн хувцас, Эрэгтэй гутал, Спортын бараа, Хувцас засвар, оёдол засвар

IV давхарт: Гэр ахуйн бараа, Эрдэнэт хивс, Хүүхдийн хувцас, Жирэмсэн эхчүүдийн хувцас, Хүүхдийн тоглоом

V давхарт:  Бүх төрлийн цахилгаан бараа, Голомт Банк, Бэлэн мөнгөний автомат машинууд, CD shop, Үүрэн телефоны операторууд

VI давхарт:  “Мажестик” ном, бичгийн хэрэгслэлийн тасаг, Бэлэг дурсгал, Үндэсний хувцас, Үслэг эдлэл, Cinnabon Кофе шоп, 9D кино театр

VII давхарт:  Олон үндэстний зоогийн газар болон Лоунж ажиллаж байгаа бөгөөд тав тух, зугаа цэнгэл, нэг цэгийн, түргэн найрсаг үйлчилгээ - энэ бүгдийг та   Улсын Их Дэлгүүрүүдээс олж мэдрэх болно. 


НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-12-15
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2436.29 2428.00 2435.00 2430.00 2438.00
EUR 2879.94 2860.00 2875.00 2844.00 2894.00
CNY 368.56 367.00 367.85 367.20 369.30
RUB 41.49 41.40 41.65 40.64 43.52