Номин Их Дэлгүүр

Номин Их Дэлгүүр нь: Анх 2006 оны 7-р сарын 1-нд БГД 7-р хороо Энэбишийн гудамжинд үйл ажиллагаагаа эхэлсэн.

Номин Их дэлгүүр нийт 9458 м2 талбайтай. 2014 онд их засвар хийж доорх өөрчлөлтүүдийг хийснээр орчин үетэйгээ хөл нийлүүлэн амжилттай ажиллаж байна.

  •  В1 давхар 1700 м2 талбайд Номин Супермаркет, гоо сайхны тасаг, цэцгийн тасаг
  • 1-р давхар 2300 м2 талбайд Номин фэйшн “TERRANOVA” брэнд Номин  Электроникс, Номин косметик, Энержи салбар
  • 1-р давхарын зүүн жигүүр 219 м2 тоглоом болон даавуун хэрэгсэл
  • 2-р давхар 1739м2 талбайд Номин Электроникс, Номин фейшин “Calliope” брэнд
  • 3-р давхар 1174 м2 талбайд Үүрэн холбооны операторууд, аяллын тасаг, эрэгтэй эмэгтэй бэлэн хувцас, дотуур хувцас, хүүхдийн хувцас,
  • 4-р давхар 1174 м2  талбайд Гар утас болон дагалдах хэрэгслүүд, гоо сайхны тасаг
  • 5-р давхар 1174 м2 талбайд Олон үндэсний хоолны газар, гэр ахуйн бараа, ном бичиг хэрэг байрлаж байна.

В1 давхар нь 1700м2 талбайд Номин Супермаркет нь үйл ажиллагаа явуулж байна. 200-гаад харилцагчийн 15 000 нэр төрлийн хүнс өргөн хэрэглээний  бараа бүтээгдхүүнтэй, орчин үеийн техник тоног төхөөрөмжтэй дэлгүүрийн шинэчлэлт зохион байгуулалтыг 2014 оны 5-р сард хийж үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. В1 давхарт нийт 60 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Номин Косметикс салбарын оруулж ирдэг Дэлхийд нэртэй гоо сайхны брэндүүд, цагны худалдаа байрлаж байна. Мөн цахилгаан үүсгүүрийн тасгийг шинээр нээн ажиллуулж байна. Дэлгүүрийн зүүн жигүүрт шинээр хүүхдийн тоглоом, даавуун хэрэгсэл болон шинэ жилийн худалдааг өргөн сонголттойгоор худалдаалж байна.

1 болон 2 давхарт Номин фейшин “Calliope” брэнд, Номин Электрониксийн төрөлжсөн дэлгүүр буюу дэлхийн брэнд болох ”SONY, SAMSUNG, BEKO, GORENGE, HITACHI, LG, SHARP, TOSHIBO, HISSENSE, PRENCES DELONGE, PHILIPS, ARISTON, YAMAHA, KENWOOD, MONEL зэрэг 70 гаруй брэндийн электрон бараануудыг хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ санал болгон үйл ажиллагаагаа явуулж байна.

3-р давхарт Монголын томоохон үүрэн телефон компаниуд, эрэгтэй эмэгтэй бэлэн хувцас, гэрийн болон дотуур хувцасны худалдаа, хүүхдийн болон спорт аялалын зориулалттай хувцас хэрэглэл зэргийг худалдаалж байна.

4-р давхарт гар утасны төрөл бүрийн худалдаа, дагалдах хэрэгслүүд мөн засвар үйлчилгээний иж бүрэн цогц үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн.

5-р давхарт Олон үндэстний хоолны сүлжээ, ’’Номин Хоум Стайл” салбар импортлон нийлүүлдэг Герман, Чех, Итали, Голланд, Тайланд, Солонгос гэх мэт улсуудын брэндийн гэр ахуйн бараа болон ном бичиг хэргийн өргөн худалдаа.

Манай дэлгүүрээс  өдөр дутамын  болон өргөн хэрэглээний бүх бараа бүтээгдэхүүнийг цогцоор нэг дороос авах боломжтой бөгөөд, нэг өдөрт  7000 хүнд үйлчлэх хүчин чадалтай.

Гадна талдаа ойролцоогоор 100 авто машины зогсоолтой. Нийт 170-н ажлын байрыг бий болгон үйл ажиллагаагаа явуулж байна.


НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-11-23
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2444.01 2443.00 2445.00 2442.00 2450.00
EUR 2873.67 2885.00 2898.00 2848.00 2897.00
CNY 369.45 369.50 371.50 367.70 370.30
RUB 41.41 41.20 41.90 40.63 43.51