Номин Сан

Эрхэм хүндэт харилцагч, түншүүд ээ,

“Номин сан” салбар нь тусгай зөвшөөрөл бүхий санхүүгийн байгууллагаар дамжуулан хадгаламж, зээл, валют солилцооны үйл ажиллагааг аж ахуйн нэгж байгууллага болон УБ хотод оршин суугчдад хандан хүргэхийн зэрэгцээ дэлгүүрүүдийн худалдан авагч нарт зориулсан Номин бонус картын үйл ажиллагааг эрхэлж байна. Түүнчлэн Номин Холдингийн салбар нэгжүүдийн хүрээнд тэдгээрийн төвлөрсөн дансны үйл ажиллагааг удирдах, сул мөнгөн хөрөнгийг хэрэгцээтэй салбарт хуваарилах, арилжааны банкуудтай банкны бүтээгдэхүүн үйлчилгээгээр хамтран ажиллах гүүр болон ажилладаг.

Номин сан салбарын нийт харилцагчдын тоо 218’000 хүрлээ. Нийт 31 ажиллагсадтай ба тэдгээрийн дийлэнх нь санхүү, банкны мэргэжилтэй ажилчид байна. Нийт хөрөнгийн хэмжээ 100.1 тэрбум төгрөгт /2014.12.31 өдрөөр/ хүрэв. Номин сан салбарт харьяалагдах гол салбаруудыг дор танилцуулъя.

Номин юнион ХЗХ

“Номин юнион” ХЗХ нь 2000 онд Номин Холдинг ХХК-ийн захирлуудын санаачлагаар “Номин сан” нэртэйгээр байгуулагдсан. Тэд өөрсдийн мөнгөн хөрөнгөөс тусгаарлаж хоршоонд хувь нийлүүлэхдээ хөрөнгө дутагдалтай, банкны зээлд хамрагдаж чадахгүй байгаа иргэдэд зээл түгээж, тэдний амьдралыг сайжруулах нийгмийн хариуцлагатай үйлсийг хоршоогоор дамжуулан гүйцэтгэхээр зорьж үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. 

            Эдүгээ 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ба үйл ажиллагааны чанар, найдвартай байдлаар гишүүддээ танигдаж, Монголын хамгийн том хоршооны байр сууриа байнга хадгалсаар байна. Манай хоршоо 2947 гишүүдтэй. Монголын хадгаламж зээлийн хоршоодын системийн 159 хоршооны нэгтгэлд 2014 оны  жилийн эцсийн үзүүлэлтээр нийт хөрөнгийн 38.6 хувийг дангаар эзэлж байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан “Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болон дагаж мөрдөх үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам” дагуу харьцаануудыг бүрэн ханган ажиллаж байна.

2014 оны жилийн эцсийн байдлаар Номин Юнион ХЗХ –ны нийт хөрөнгө 31.06 тэрбум төгрөгт хүрч, 24.19 тэрбум төгрөгний хадгаламжтай, 24.13 тэрбум төгрөгний зээлийн багцтай болж өргөжив.    

Эдгээр нь манай хоршооны амжилт, бидний бахархал болж цаашид улам ихийг бүтээх эрмэлзэл дүүрэн байна.  

Номин карт ББСБ

“Номин карт” ББСБ нь анх Ш.Баярсайханы санаачилгаар 2002 онд үүсгэн байгуулагдсан. УБ хотод зээл, валют арилжааны үйл ажиллагааг эрхлэн явуулдаг ба нийт хөрөнгийн хэмжээ 1.3 тэрбум төгрөгт хүрэв.

Номин картын төв

Номин Холдинг ХХК нь 1999 оноос эдүгээ 12 дахь жилдээ эрхэм худалдан авагч нартаа зориулан худалдан авалт хийх бүртээ өмнөх худалдан авалтын бонусаар  ХӨНГӨЛӨЛТ эдлэх Номин картаар үйлчилж байна.

Энэхүү картыг авахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй бөгөөд худалдан авалтын дүн, сүүлийн 2 жилийн түүхээс хамаарч картанд орох бонусын хувь хэмжээ өөрчлөгддөг. Одоогоор /2014.12.31-ны өдрөөр/ 10 хувийн карт эзэмшигчийн тоо 2 210-т хүрсэн ба манай нийт карт хэрэглэгчдийн тоо 215 000 боллоо.

Өрх бүрийн зардлыг хэмнэж, өргөө гэр, өрхийн гишүүдийн өнгийг нэмэхэд Номин бонус карт тусална. Номин бонус карт хэрэглэгчдэдээ

  • 10 хүртэлх  хувиар жижиглэнгийн бүх барааг хэмнэлттэйгээр авах
  • гэр бүлийн гишүүдийн дунд 3 карт хамтран эзэмших боломж
  • нэмэлт багцын урамшууллыг тухай бүрт нь эдлэх
  • интернэтээр картынхаа бонусын үлдэгдлийг шалгаж, өрхийн хэрэглээний зардалдаа хяналт тавих боломжуудыг тус тус олгож байна. Жишээлбэл,  сардаа хэдэн төрлийн жүүсийг тус бүрийг ямар үнэтэй, аль дэлгүүрээс авч, төгрөгөөр хэдийг төлж, бонунаас ашигласан дүн, нэмэгдсэн бонусын дүнгээ харах болно.
  • www.nomin.net вэб сайтанд зочилж бонус үлдэгдэлээ шалгаж болно.

Хөнгөлөлтийн уг картыг орчин үеийн олон шинэ үйлчилгээтэй холбож улам боловсронгуй болгох тал дээр бид чармайн ажиллаж байна.

Анхааран уншсан танд баярлалаа.

Хүндэтгэсэн,

Гүйцэтгэх захирал 

Б.Ариунжаргал


НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-12-15
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2436.29 2428.00 2435.00 2430.00 2438.00
EUR 2879.94 2860.00 2875.00 2844.00 2894.00
CNY 368.56 367.00 367.85 367.20 369.30
RUB 41.49 41.40 41.65 40.64 43.52