Номин фейшн

Хаяг:
Борлуулалтын алба: Улсын Их Дэлгүүрийн 1.5 давхарт, Номин Фейшн оффис, Улаанбаатар хот 15172 Захиргааны алба: “Номин Юнайтед”, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Х-2316

Утас:
99053546, 1800-2888

Имэйл:
fashion@nomin.net

Вэбсайт:
http://fashion.nomin.net/

Бэлэн хувцасны импортын худалдаа, үйлчилгээ үзүүлдэг Номин Трейдинг ХХК-ийн Номин Фейшн  салбар нь “Монгол хүн бүрт брэнд хэрэглээг мэдрүүлж, дэлхийн Фейшн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах боломжийг олгох” эрхэм зорилготой  2003 оны 08 сард байгуулагдсан. Нэр хүндтэй, загварлаг, чанартай брэнд бэлэн хувцасыг эрэлхийлдэг Номингийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангахаар анхны брэнд тасгуудаа Улсын Их Дэлгүүрт нээсэн түүхтэй.

2003 оноос эхлэн гэрээ хийсэн  анхны түншүүд  Tom tailor, Puma, Coccodrillo,Casa moda, The North Face, Geox, Clarks, Rieker, Giudi, Marino Orlandi, Golden point, Pompea, Bellafonte, Daniel Hechter, Royrobson, Bugatti брэндүүдтэй  бид одоог хүртэл урт удаан тогтвортой хамтран ажиллаж байна.  

2010 онд Германы нэр хүндтэй  s.Oliver брэндийн ажил хэрэгч болон чөлөөт загварын эмэгтэй, эрэгтэй, хүүхдийн 5 тасгийг Улсын Их Дэлгүүрт нээснээр бүх насныханд зориулсан Фейшн зах зээл рүү үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.

2013 онд 10 жилийнхээ ойгоор анхны Франчайз салбар Mango дэлгүүрийг Улсын их дэлгүүрт нээж, 20-45 насны охид бүсгүйчүүдэд дэлхийн Фейшн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах боломжийг анхлан бий болгосон.

2014 онд  Франчайз эрхтэй Next, Terranova, Calliope дэлгүүрүүдийг Улсын Их Дэлгүүр, Номин Их Дэлгүүрт нээж, дундаж орлоготой бүх насны хэрэглэгчдийг дэлхийн Фейшн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах боломжийг дахин бий болголоо.

Бидний үйл ажиллагаа:

2015 оны эхний хагас жилд Номин Фейшн салбар нь 300-1000м² талбай бүхий Франчайз дэлгүүр-4, 50-200м² талбай бүхий Онцгой болон Албан ёсны эрхтэй брэнд shop-in-shop-ууд-30, Номингийн сүлжээ дэлгүүр-28 борлуулалтын цэгт, 1 охин компани, нийт 200 гаруй ажилчид, гадаад дотоодын 50 гаруй түншүүдтэй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.  

Бид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж 13-р хорооллын Номин-All mart худалдааны төвд Тerranova дэлгүүрээ нээн ажиллуулах гэж байна. Энэхүү дэлгүүр нь 800м2 талбайтай олон улсын жишигт нийцсэн орчин үеийн залуучуудад хамгийн сүүлийн үеийн загварлаг хувцаснуудыг түгээх хамгийн том бэлэн хувцасны брэнд дэлгүүрүүдийн нэг юм.

Мөн улсын их дэлгүүрт Хэв маяг – Хандлага – Загварыг, Орчин үеийн – Зохистой – Дэгжин байдлаар илэрхийлэх Италийн шинэ залуу Calliope брэндийн 2-р салбар дэлгүүрээ нээн ажиллуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Бидний цар, хүрээ:

2016 оны эхний хагас жилийн тоон үзүүлэлтээр Номин Фейшн салбар Монгол дахь импортын бэлэн хувцасны зах зээл тэр дундаа

  • Франчайз бэлэн хувцасны зах зээл
  • Хүүхдийн брэнд бэлэн хувцасны зах зээлийг тус тус тэргүүлж байна.

Бид цаашид ЧАНАР, ҮНЭ, ЗАГВАРЫГ эрхэмлэж, ”Монгол хүн бүрт брэнд хэрэглээг мэдрүүлж, Дэлхийн Фейшн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах боломжийг олгох” эрхэм зорилгынхоо хүрээнд орон нутгаар салбар дэлгүүрүүдээ нээх зорилт тавин ажиллаж байна.  


НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-11-24
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2444.27 2443.00 2446.00 2442.00 2450.00
EUR 2891.45 2893.00 2908.00 2867.00 2917.00
CNY 370.95 370.00 371.50 368.20 371.80
RUB 41.83 41.20 41.70 41.11 44.00