Номин Фүүдс

Хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Сонгино Хайрхан дүүрэг, 20-р хороо, Орбитын гудамж, Агуулах Худалдааны Төв.

Утас:
1800-2888

Факс:
7577-9999

Вэбсайт:
http://foods.nomin.net

Номин Фүүдс нь 1997 онд өөрөө өөртөө үйлчилдэг “Номин Плаза” супермаркетыг нээн ажлуулж анхны гараагаа эхэлж байсан бол өдгөө хэдийнээ хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн дэлхийн шилдэг брендүүдийн хүнсний бараа бүтээгдэхүүнийг амжилттай импортлон хүргэж байна.

Манай компанийн эрхэм зорилго: Дэлхийд амт чанараараа гайхагдсан хүнсний шилдэг брэндүүдийг хэрэглэгч олондоо Монгол орны өнцөг булан бүрт өөрийн сүлжээ супермаркетууд болон бүхий л худалдааны салбаруудад өөрийн түгээлтийн албаар дамжуулан хүргэх явдал юм.

Номин Фүүдс нь өндөр чанартай хүнсний бараа, бүтээгдхүүнийг дэлхийн 30 гаруй орноос импортлон боломжийн үнээр өөрийн хэрэглэгч, худалдан авагчидаа хүргэхийг эрмэлздэг. Бид цаг ямагт өндөр чанартай, шинэлэг, загвар дизайн сайтай, амтат бараа бүтээгдхүүнийг импортлон оруулж ирэхийг хичээн ажиллаж байна. Өнөөдөр бид ОХУ, Герман, Австри, Словак, Польш, Итали, Испани, Нидерланд, Шри ланка, Өмнөд Солонгос, Сингапур, Казакстан, Шотланд, Франц зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган хэрэглэгчдийнхээ итгэлийг алдаагүй, хамгийн сайн чанарын хүнсний бүтээгдэхүүнийг санал болгож байна.

Бид хэрэглэгчдийнхээ амьдралын эрүүл хэв маяг, зөв хооллолтыг дэмжих үүднээс хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг дээд зэргээр эрхэмлэдэг Герман улсаас сахар агуулаагүй бараа, байгалийн гаралтай био бүтээгдхүүн зэргийг оруулж ирдэг.

Манай компани нь дэлхийд алдартай, шилдэг, чанартай брэнд бүтээгдхүүнүүдийн итгэлийг даан, Монгол дахь албан ёсны дистрибьютороор олон жилийн харилцаатай ажиллаж байна. Дурьдвал: Tchibo, Bonbonetti, Bahlsen, MacCoffee, Hyson, J7, Любимый сад, Ovko, Hipp, Lorenz, Trolli, Incap, Witor’s, Vintex, Smirnoff, Советское шампанск, Johnnie Walker, Fossaluzza, Bailey’s,  F Vodka, Bavaria,  Odenwald, Unoli, Milasan, Hainich, Bihophar, Meggle, Brinkers, Oilio, Green garden, Reber,  Чудо, Gallina Blanca зэрэг дэлхийн шилдэг брендүүдийг хэрэлэгчиддээ санал болгож байна.

Олон улсын жишигт нийцсэн 3680 м2 бүхий дулаан болон хөргөлтийн тохируулгатай  агуулах,  740 тоннын багтаамж бүхий гаалийн баталгаат агуулах, 32 тоннын гүүрэн кран, 10 вагон зэрэг хүлээн авах чадвартай төмөр замтай, гаалийн бүрдүүлэлтийн албатай, мэргэжлийн хяналтын болон гаалийн нэг цэгийн үйлчилгээтэй зэрэг нь хүнсний бүтээгдэхүүнийг амт чанараа алдаагүй, шинээрээ байхад нь хэрэглэгчдэд цаг алдалгүй хүргэх манай компанийн давуу тал юм.

Манай компани борлуулалтын бие даасан алба, түгээлтийн баазтай ба өөрийн импортлосон бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотын 2500 гаруй дэлгүүр ресторан, зочид буудал, бөөний худалдааны төвүүд болон хувь хүнд  хүссэн хэмжээгээр нь зах зээлийн хамгийн хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хүргэн нийлүүлж хэрэглэгчиддээ улам ойртон ажиллах болсон. Мөн орон нутгийн хэрэглэгчиддээ Дархан, Эрдэнэт, Ховд, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар аймаг дахь салбар худалдааны төвүүдээрээ дамжуулан өөрийн импортын бараа бүтээгдхүүнээ хүргэж, хэрэгцээт бараагаар нь байнга хангаж байна.

Найдвартай тээвэрлэлт, эрүүл, аюулгүй хадгалалт, шуурхай түгээлт, борлуулалтын дараахи халамж, дэлхийд танигдсан брэнд бүтээгдхүүн зэрэг нь манай компанийн баримтлан ажилладаг үндсэн зарчим юм.

Орон нутгийн хэрэглэгчиддээ Компанийн хийж бүтээсэн хичээл зүтгэлийг болон нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэрийг үнэлэн 2010 онд МҮХАҮТэнхимээс “Шилдэг импортлогч” өргөмжлөл болон бусад шагнал урамшууллыг хүртсэн байна.

Монгол улсын татварын хууль тогтоомжийг шударгаар сахиж , улс орон нутгийн төсөв бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсаныг өндрөөр үнэлэн 2012 онд ТЕГ-ын “Шилдэг татвар тєлєгч” батламж, Їндэсний татварын албаны дээд шагнал “ХЄХ ДЭВТЭР”-р шагнагдсан.

“НОМИН Фүүдс” ХХК нь МҮХАҮТ-аас жил бүр зохион байгуулдаг Бизнесийн шилдгүүдийг тодруулдаг ENTREPRENEUR 2013 Ёслолын арга хэмжээнээс “Шилдэг импортлогч”  ENTREPRENEUR 2013 шагнал хүртсэн.


НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-06-29
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2350.22 2347.00 2353.00 2340.00 2358.00
EUR 2674.20 2660.00 2675.00 2623.00 2706.00
CNY 345.64 346.00 347.00 343.00 347.10
RUB 39.49 40.20 40.50 37.76 42.28