Бидний тухай

 Номин Холдинг ХХК нь 1992 оны 7-р сарын 11-нд “Номин-5” Хувиараа Эрхлэх Аж Ахуй ХЭАА нэртэйгээр байгуулагдаж байсан бол 1996 оны 1-р сарын 22-нд “Номин Трейд” ХХК, 2002 оны 5-р сарын 28-нд “Номин Холдинг” ХХК болж өргөжин хөгжсөөр өнөөдөр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, санхүү, даатгал, аялал жуулчлалын чиглэлээр 12 охин компани, 5336  ажиллагсадтай болтлоо өргөжин тэлж, сард давхардсан тоогоор 1 сая шахам үйлчлүүлэгчид үйлчилж, улсын төсөвт жилдээ 51 тэрбум төгрөг төлж Монгол улсын хөгжил, нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмрээ оруулдаг үндэсний шилдэг компаниудын нэг боллоо.

Түүнчлэн бид Монгол Улсын 3 удаагийн “Шилдэгийн Шилдэг Компани”, Топ 150 аж ахуйн нэгжийн 5-р байр, Ази Номхон Далайн Орнуудын ХАҮТ-уудын холбооны “Шилдэг Компани”, Ази Номхон Далайн Орнуудын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн Холбооны “Шилдэг Үйлчилгээтэй Компани” Монгол Улсын “Худалдааны Салбарын Шилдэг Байгууллага”, “Шилдэг Импортлогч”, Нийслэлийн 4 удаагийн “Шилдэг Аж Ахуйн Нэгж”,  2016 оны онцлох аж ахуйн нэгж зэрэг өргөмжлөл авсан нь үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь танигдан хөгжиж буйн илрэл юм.

Бидний Эрхэм Зорилго

Хэрэглэгч, түншүүдээ эрхэмлэн дээдэлж

Зорьсон бизнесээ дээд зэргийн чанар хурдтайгаар эрхэлдэг

Эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулсан

Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь түгсэн

Хөгжингүй, манлайлагч компани болох.

Бид өөрийн үйл ажиллагаа  явуулж буй салбартаа тэргүүлэх байр суурийг эзлэж БАДРАНГУЙ ТЭМҮҮЛЭЛТЭЙ, ЁС СУРТАХУУНЛАГ, БҮТЭЭЛЧ хамт олон байх уриатай ажиллаж байна.

Үйлчлүүлэгчиддээ өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг улам ойртуулах үүднээс Улаанбаатар хотод өөрийн 3 их дэлгүүр, 7 супермаркет, 8 хайпермаркет, 10 бөөний худалдааны төвд үйл ажиллагаа явуулан үүнээс Дархан, Эрдэнэт, Дорнод, Ховд, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь зэрэг  аймгуудад өөрийн салбар, худалдааны төвөө  нээн ажиллаж байна. Түүнчлэн бүх  21 аймагт даатгалын салбарыг нээн ажиллуулж ард иргэддээ даатгалын цогц үйлчилгээг үзүүлэхээс гадна явуулын худалдаагаар дамжуулан бүх аймаг, хот, сумдуудад хүрч үйлчилж байна.  

Худалдаа, санхүү, хүний нөөц, маркетинг, нөөцийн удирдлага, ложистик зэрэг олон талын функцыг нэгтгэсэн орчин үеийн хэрэгцээ шаардлага хангасан шилдэг программ болох Даймонд-5.0 цогц  хангамжийг өөрийн салбар нэгжүүдэд 2008 оноос нэвтрүүлэн амжилттай ашиглаж байна.

Номин Холдинг ХХК нь      

·         Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим,

·         Үндэсний Бүтээмж Хөгжлийн Төв,

·         Монголын Ажил Олгогч Эздийн Холбоо,

·         Монголын Татвар төлөгчдийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо,

·    Монгол-Японы Найрамдлын Нийгэмлэг зэрэг байгууллагын гишүүн байгууллага бөгөөд бизнесийн орчныг сайжруулах, стандартчлал чанарын тогтолцоог хөгжүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, байгал орчныг хамгаалах, нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг.

Бид сардаа дунджаар сая гаруй  худалдан авагч, хэрэглэгч нарт өөрсдийн үйлчилгээг хүргэдэг. Энэ нь  Монголын айл өрх бүр “Номин”-гоор овоглосон салбар байгууллагуудаар үйлчлүүлдэг гэсэн үг юм. Өнөөдөр бид дотоодын 8000 гаруй жижиг, дунд үйлдвэрлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, гадаадын 400 орчим харилцагч, түншүүдтэй хамтран ажиллаж байна.

      2016 онд Номин Электроникс – Dell, Acer, Midea, Skyworth брэндүүдтэй хамтын ажиллагаа эхлүүлсэн бол Номин Косметикс – Flormar  Номин Хоумстайл- Sakata, Sleemon, Tiger Family, MK skate board Номин Фейшн-Wonder  Номин Стандарт – Kern wood, Ginde Номин Энержи- Ford, Majeax, Starlux, Up-Shine, Sada, Eglo, Odisea, Номин Моторс- Rexoil, Senke, Sparco, Chupa chups, Adv pilot, autoprofi, wild land зэрэг дэлхийд алдартай, шинэ шинэ брэндүүдээр импортын хүрээгээ тэлж, худалдан авагчиддаа баярлууллаа. 

 

 


НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-09-20
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2468.25 2460.00 2470.00 2460.00 2477.00
EUR 2959.80 2965.00 2975.00 2922.00 3008.00
CNY 374.83 375.50 376.50 372.70 376.80
RUB 42.48 42.40 43.00 41.24 44.79