Номин Хайпермаркет, Номин Супермаркет

Танилцуулга:

Номин Тав Трейд ХХК-ийн Номин Борлуулалт үйлчилгээний салбар нь 7-н супермаркет 6-н Хайпермаркеттайгаар  үйл ажиллагаагаа явуулдаг монголын хамгийн анхны сүлжээ дэлгүүрүүдийн нэг юм.

Салбаруудын байршил:

  • Номин Хайпермаркет-Өнөр салбар
  • Номин Хайпермаркет-Андууд салбар
  • Номин Хайпермаркет-13-р хороолол салбар
  • Номин Хайпермаркет-32-н тойрог салбар
  • Номин Хайпермаркет-Скай таун салбар
  • Номин Хайпермаркет-Юнайтед салбар
  • Номин Супермаркет-Улсын их дэлгүүр салбар
  • Номин Супермаркет- Плаза салбар
  • Номин Супермаркет-ЭНЭШТ салбар
  • Номин Супермаркет-10-р хороолол салбар
  • Номин Супермаркет-11-р хороолол салбар
  • Номин Супермаркет-Ривер гарден салбар
  • Номин Супермаркет-Драгон салбар

Манай супермаркет хайпермаркетууд нь хямд үнийн баталгаа, сэтгэл ханамжийн баталгаа, мөнгөө буцаах баталгаа,үнэгүй хүргэлт, бонус картын баталгаа үзүүлэн бид хэрэглэгч түмнээ хүндэтгэн дээдэлж зорьсон бизнэсээ дээд зэргийн чанар хурдтайгаар эрхэлдэг олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь түгсэн хөгжингүй манлайлагч компани гэсэн уриа зорилготойгоор  ажиллаж байна.

Супермаркетууд нийт 7020м2 Хайпермаркетууд нийт 13762м2 талбайд тус тус үйл ажиллагаагаа явуулж байна.

Хайпермаркетуудад орчин үеийн урсдаг шатнуудыг байршуулан ажиллуулан дотоод тохижилт өвөрмөц онцлогыг гарган ажиллаж байна.

Хөрөнгө оруулалт 2014-2015:

2014 оны 2-р сарын 10-нд Номин Юнайтед цогцолборт Номин Хайпермаркетыг шинээр нээн ажиллуулж байна.

2014 оны 10-сарын 10-нд  бид 11-р хороололын Этуаль худалдааны төвд Номин Супермаркетыг шинээр нээн ажиллуулж байна.

2015 оны 2-р сарын 10-нд Драгон худалдааны төвд Номин Супермаркетыг шинээр нээн ажиллуулж байна.

НОМИН ХАЙПЕРМАРКЕТУУД:

  • 2005.02.14-Номин Оолмарт /ALLMART/ худалдааны төв нь Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2011 оны 8-р сараас засварын ажил эхлэн дэлгүүрийн бүх давхрын талбайгаа өргөтгөн шинэчлэлт хийсэн юм. Нийт 4155 м.кв талбайд худалдаа үйлчилгээ явуулдаг.

  • 2008.01.29-нд 32-ын тойрог дахь Номин Хайпермаркет нь Сүхбаатар дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт нээгдэж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Нийт 1790 м.кв талбайд худалдаа үйлчилгээ явуулдаг.  
  • 2009.12.17-нд Номин Өнөр Хайпермаркет нь БГД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт нээгдсэн. Италийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, шууд байгалийн нарны тусгалтай, 50.000 м.куб агааржуулалтын хүчин чадалтай, 41 Квт гэрэлтүүлгийн хүчин чадалтай. Нийт 2190 м.кв талбайд худалдаа үйлчилгээ явуулдаг.
  • 2010.10.01-нд “Номин ТБД Андууд” Хайпермаркет нь Баянгол  дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД андууд” дэлгүүрийн  байранд нд нээгдсэн бөгөөд нийт 1408,5 м.кв талбайд худалдаа үйлчилгээ явуулдаг.
  • 2013.12.03-нд Номин Скай Таун хайпермаркет ньБаянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт нийт 2500 м.кв талбайтай 2 давхар худалдаа үйлчилгээний томоохон төв болгон нээгдээд удаагүй байгаа юм.
  • 1998.04.20-нд ‘’Эрдэнэт Номин’’ Бизнес төв нь 730 м.кв талбайтайгаар Орхон аймгийн хэрэглэгчиддээ “Хүний хэрэгцээ цөм багтсан” төрөл бүрийн үйлчилгээгээ ойртуулахаар Номин фүүдс ХХК, Номин электроникс ХХК, Номин Хоум Стайл ХХК, Номин Стандарт ХХК, Номин Фейшн ХХК, Эрдэнэт хивс ХК, үндэсний шилдэг үйлдвэрүүд болон орон нутгийн байгууллага, хувь хүмүүстэй түншлэн бизнесийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж, 40 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар ханган тасралтгүй үйл ажиллаагаа явуулсаар байна.
  • 2014,02,10-нд  Номин Хайпермаркет нь Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт Номин Юнайтед цогцолборын байранд нээгдсэн бөгөөд нийт
  • 30 ажилтантай
  • Нийт 2640 м2 талбайтай
  • Гаднаа 200-300 автомашины зогсоолтой
  • Агааржуулалт болон гэрэлтүүлгийн иж бүрэн системтэй
  • Төвийн цэвэр болон бохир усны системд бүрэн холбогдсон
  • Нэгэн зэрэг 100-400 хүнд үйлчлэх хүчин чадалтай
  • 10000 гаруй нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах
  • Итали болон БНХАУ-д тусгайлан захиалж хийлгэсэн иж бүрэн тавилгатай
  • Дэлхийн стандартын шаардлагыг хангасан 60м2 талбай бүхий хөргөлтийн иж бүрэн тоноглолтой мах, сүү, хүнсний ногоо, жимс жимсгэнэ 0-5 градуст хадгалах хөргүүртэй өрөөтэй
  • Нүдний шилний цогц үйлчилгээ, Гоёл чимэглэл, цэцэг бэлэг дурсгалын цэгүүдийг нэгдсэн нэг до төвлөрүүлэн ажиллаж байна.
  • Үнэ төлбөргүй INTERNET болон Wirless-ийн орчинг бүрдүүлсэн.

НОМИН СУПЕРМАРКЕТУУД:

1997 онд- Номин Плаза Супермаркет нь Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Монголын анхны супермаркет юм. Монголын №1 сүлжээ дэлгүүрийн нэг Номин плаза худалдааны төв нь нийт 1300 м.кв талбайд худалдаа үйлчилгээ явуулдаг. 

  • 2000.08.16-нд анх УИД Номин Супермаркет нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр УИД-ийн 1-р давхарын “Б” зааланд “Номин Супермаркет” нэртэй нээгдсэн бөгөөд  2006 оны 06-р сарын 25-нд  талбайгаа өргөтгөн шинэчлэлт хийсэн. УИД Супермаркет нь нийт 2460 м.кв талбайд худалдаа үйлчилгээ явуулдаг.
  • 2004.11.03-нд 10-р хорооллын Номин Супермаркет нь Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр дэхь “Хас” худалдааны төвд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Нийт 935.48м.кв талбайд худалдаа үйлчилгээ явуулдаг.
  • 2007.6 сараас Номин супермаркет эх нялхас салбар Баянгол дүүргийн 15-р хороонд Билэг их дэлгүүрийн 1 давхарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Нийт 1232м.кв талбайд худалдаа үйлчилгээ явуулдаг.

-2013.09.06ны өдөр Хануул дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт  235 ам. м талбайтай “247”хүнсний дэлгүүр  үйл ажиллагааг явуулан тус дүүргийн хүн амыг чанартай баталгаат хүнсээр ханган ажиллаж эхэлсэн.

  • 2014.10.10-нд 11-р хорооллын Номин супермаркет нь Сүхбаатар дүүргийн 7- хорооны нутаг дэвсгэрт Этуаль худалдааны төвийн байранд нийт 37 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн.
  • Нийт 944 м2 талбайтай
  • Гаднаа 20-30 автомашины зогсоолтой
  • Агааржуулалт болон гэрэлтүүлгийн иж бүрэн системтэй
  • Төвийн цэвэр болон бохир усны системд бүрэн холбогдсон
  • Нэгэн зэрэг 100-150 хүнд үйлчлэх хүчин чадалтай
  • 10000 гаруй нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах
  • БНХАУ-д тусгайлан захиалж хийлгэсэн иж бүрэн тавилгатай
  • Хөргөлтийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон системтэй мах, сүү, хүнсний ногоо, жимс жимсгэнэ зохих температурт хадгалан борлуулж байна.
  • Кофе шоп, цэцэг бэлэг дурсгал  АТМ, гоо сайханы бүтээгэдэхүүний цэгүүдийг нэг доор төвлөрүүлэн ажиллаж байна.
  • Үнэ төлбөргүй INTERNET болон Wirless-ийн орчинг бүрдүүлсэн.

2015.02.10-нд СХД-ийн 29-р хорооын нутаг дэвсгэрт байрлах Драгон худалдааны төвд Номин супермаркет нь 800 м.кв талбайтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн.


НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-03-27
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2459.18 2454.00 2462.00 2450.00 2464.00
EUR 2649.52 2665.00 2680.00 2616.00 2697.00
CNY 356.72 357.60 358.50 355.70 358.80
RUB 42.81 42.90 43.20 41.05 45.79