Номин бөөний төвүүд

Номин Холдинг компани худалдан авагчдын эрэлт хэрэгцээг хангасан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхдээ тэдний ая тух, цаг зав, сэтгэл ханамжийг байнга дээшлүүлэхийн төлөө ажилладаг.  Үүний нэг жишээ нь  жижиг дунд бизнес эрхлэгчид, хөдөө орон нутгийн хэрэглэгчдэд зориулсан бөөний төвийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцсэн байдлаар зохион байгуулахаар үе шаттайгаар төлөвлөн ажиллаж байна.  Ингэснээр хөдөөгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах, орон нутгийн хэрэглэгчдэд чанартай бараа бүтээгдэхүүнийг УБ хотын үнээр хүргэх, үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх, хот хөдөөгийн ялгааг арилгах боломжтой болж байна. 

Өнгөрсөн хугацаанд бөөний төвүүдийн үйл ажиллагаа улам сайжирч ажилагсдын тоо өссөөр байна.  Ялангуяа  орон нутгийн бөөний төвүүдэд тухайн орон нутгийн иргэдийг ажиллуулж байгаа нь хөдөөгийн хөгжилд оруулж байгаа бодит хувь нэмэр юм.

Үүний зэрэгцээ худалдан авагчдын дунд бөөний худалдан авалтын талаарх ойлголт төлөвшин хөгжиж, давуу талыг мэдэрснээр үйлчлүүлэгч, тэр дундаа байнгын харилцагчдын тоо өсөн нэмэгдсээр байна.  Жил бүр бөөний төвүүд “Бизнес эрхлэгчдийн форум”-г өөрийн байранд зохион байгуулж, нийслэл дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтсүүдэй хамтран ажилладаг. 

2014 оны байдлаар  10 бөөний төв Улаанбаатар хот болон Орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.

2004.03.27 сард “Номин Холдинг” Компани нь Дархан-Уул аймгийн худалдаа үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт хийж Дархан НОМИН Худалдааны Төвийг 2004 оны 3 сарын 27-нд нээсэн юм. Номин Агуулах Худалдааны Төвийг түшиглэн хойд бүсийн бөөний хангамжийн төв болж Дархан-Уул, Төв, Сэлэнгэ, Орхон, Булган, Архангай, Хөвсгөл аймгууд, Хөтөл, Шарын гол зэрэг ойролцоох сумдуудын хэрэглэгчдэд баталгаатай бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн хямд үнээр ханган үйлчилгээгээ улам бүр ойртуулан ажиллаж байна.

2014 оны 6-р сарын 29-нд 10 жилийн ойгоо ёслол төгөлдөр хийж хэрэглэгч олондоо бэлэг барьлаа.

2005.06-р сард Номин Агуулах Худалдаа нь Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар Импекс ХХК-ны байранд нээгдсэн Монгол Улсын хамгийн анхны Агуулах Худалдааны төв юм. Нийт 11900 м.кв талбайтай. Тэдгээрт ачааны болон хүн зөөврийн цахилгаан шат, урсдаг шат, 1,5 тн даацтай цахилгаан ачигч 10 гаруй, 2 тн-ын авто ачигч 2, 300 кг-ын даацтай түрдэг тэрэг 20 гаруй тус тус ажилладаг.

Үйлчилгээний   1–р давхар

  • Олон үндэстний түргэн хоолны үйлчилгээ, Хувилах үйлчилгээ ,
  • Хөргүүртэй агуулах, сүү сүүн бүтээгдэхүүн
  • Чихэр, жигнэмэг чипс самар,  ундаа, жүүс, талх нарийн боов, гурил будаа
  • Гурил будаа, элсэн чихэр,  давс, хуурай сүү
  • Бичиг хэрэг

Үйлчилгээний   2–р давхар

  • Дэлхийд алдартай Sony, Sharp, Hitachi, Toshiba, Philips, Sаmsung, Beko, Gorenje  брэндийн электрон бараа
  • Дэлхийд алдартай брэндүүдийн гэр ахуйн шаазан, хуванцар, төмөрлөг эдлэл
  • Ахуйн хими, гоо сайхны бараа
  • Спорт, аялал, хүүхдийн тоглоом
  • Фэйшн, эрдэнэт хивс
  • Пиво, шингэн бүтээгдэхүүн
  • Бүх төрлийн лаазалсан бүтээгдэхүүн, хүүхдийн тэжээл
  • Хоол амтлагч, ургамлын тос  зэрэг бүтээгдэхүүнийг худалдаалж байна.

2011 онд 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэн урсдаг шат, шилэн фасад  болон ачаа зөөврийн шинэ лифтийг ашиглалтанд  оруулаад байна. 80 гаруй ажилтан албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ хот доторхи Хоумстайл, Электроникс  салбарын барааны  түгээлт,   орон нутгийн  Дархан Номин, Эрдэнэт Номин, Номин Говь, Хэрлэн Номин, Номин Ховд, Номин Баруун-Урт зэрэг салбаруудын барааны нийлүүлэлтийг  ханган ажиллаж байна.

2009.07.23-нд Хэрлэн Номин Бизнес нийт 4053 м2 талбайтай. өдөрт дунджаар 600-700 хүн хүрэлцэн ирж үйлчилүүлдэг ба номин фүүдс, хоумстайл, фейшн, косметик, номин электроникс, эрдэнэт хивс, номин моторс болон дотоодын нийт 250 гаруй харилцагч байгууллагын 10000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр тохилог цэвэр орчинд хурдан шуурхай үйлчилгээг  үйлчлүүлэгчиддээ хүргэж байна.

 Зүүн бүсийн тулгуур төв Чойбалсан хотод байрладаг учир Хэнтий, Сүхбаатар аймгийн ард иргэдэд үйлчилж тэдгээрийн талархлыг хүлээн ажиллаж байна. Мөн хөрш зэргэлдээ ОХУ-ын Чита, БНХАУ-ын Манжуур хотын засгийн ордон худалдааны албатай 3 улсын хооронд харилцан үзэсгэлэн худалдаа, томоохон баярын арга хэмжээнд хамтран оролцох зэрэг тохоохон ажилуудад хамтран хамтран ажиллаж байна.

Давуу тал нь

  • Автозамынтүгжрэлгүй бүс бөгөөд байршлын хувьд гол зам дагуу байрладаг.
  • Тээвэрлэлтийн явцад хөлдөх, халах, хагарах,
  • Бяцрах гэх мэт барааны чанарт нөлөөлөхгүй аюулгүй тээвэрлэлттэй. Сардаа 7-8 удаа Улаанбаатар хотоос тээвэрлэж авдаг.
  • Барааны хадгалалтын горим стандарт аюулгүй.
  • Шаардлагатай хүнсний бус болон бүх хүнсний бараандаа шинжилгээний бичигтэй

2011.07.06-нд Номин Хан-Уул агуулах худалдаа нь Хан-Уул дүүргийн 19-р хороолол 1-р хорооны нутаг дэвсгэрт албан ёсны нээлтээ хийсэн.  Итали болон БНХАУ-д тусгайлан захиалж хийлгэсэн иж бүрэн тавилгатай. Дэлхийн стандартын шаардлагыг хангасан 160м2 талбай бүхий хөргөлтийн иж бүрэн тоноглолтой мах, сүү, хүнсний ногоо, жимс жимсгэнэ 0-5 градуст хадгалах хөргүүртэй өрөөтэй. Эмийн сан, олон үндэстний зоогийн газар, АТМ, авто машины засвар оношлогооны төв нэг доор төвлөрсөн монголын хамгийн том агуулах худалдааны төвийн нэг бөгөөд нийт 4453 м.кв талбайд худалдаа үйлчилгээ явуулдаг.

2011.10.14-ны “Номин Холдинг” компани нь 2002 онд Засгийн Газрын бөөний худалдаа хэрэгжүүлэх төслийн тендерт оролцож Өмнөговь аймгийн Даланзадгад суманд хуучнаар хүнсний үйлдвэрийн байрыг хувьчилж авснаар 2005-2006 онд үйл ажиллагаагаа явуулж түр завсарлсаны дараагаар 2011 онд Номин Холдинг ХХК-ийн салбар компани болох “Номин Тав Трейд” ХХК-ийн Өмнөговь дахь салбар Номин Говь Агуулах Худалдаа нь 2011 оны 08-р сарын 01-нээс гадна дотно засварын үйл ажиллагаа эхэлж 2011 оны 10-р сарын 14-ны билигт сайн өдөр дэлгүүрээ ашиглалтанд оруулж үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн.

Дэлгүүрийн талбайн хэмжээ:

  • Нийт ашиглаж буй талбай: 766м2
  • Үүнээс: Худалдааны талбай 408м2
  • Түргэн хоолны талбай 277м2
  • Бусад 81м2
  • Эзэлхүүн 4902м3

2012.07 сард Номин Чулуун-Овоо агуулах худалдаа Баянзүрх дүүрэг дэх Чулуун-

Овооны 12-р хорооны нутаг дэвсгэрт шинээр нээгдсэн. Хамгийн сүүлийн үеийн загвараар баригдсан, багана хооронд 9м зайтай, 8м-ийн өндөр таазтай, 3-4 давхар 1500-2000кг-н даацтай олон түвшингийн зөвшөөрөгдсөн тавиуртай. Дэлхийн стандартын шаардлагыг хангасан 160м2 талбай бүхий хөргөлтийн иж бүрэн тоноглолтой. Мах, сүү, хүнсний ногоо, жимс жимсгэнийг 0-5 хэмд хадгалан борлуулах хөргүүртэй өрөөтэй. Нийт 8588 м2 талбайтай үүнээс 4346 м2 талбайд худалдаа үйлчилгээ явуулдаг хамгийн том агуулах худалдааны төвийн нэг юм.

2013.07.05-нд “2013 оны 7-р сарын 5-нд “Номин Тав Трейд” ХХК–ийн харъяа Номин Агуулах Худалдаа-Ховд салбар шинэчлэгдэн нээгдэж, 30 гаруй ажлын байрыг шинээр бий болголоо. 

2013.12 сард   “Номин Агуулах Худалдаа Баруун-Урт” салбар нь Сүхбаатар аймгийн 7-р багийн нутаг дэвсгэрт 2013 оны 12-р сарын 29-ний өдрөөс эхлэн  үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлгүүрийн нийт талбай 2276 м.кв талбайтай, гаднаа 60 гаруй машины зогсоолтой, 8000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнтэй. Хөдөө орон нутгийн хэрэглэгчдэд гэр ахуйн болон цахилгаан бараа, аялалын бараа, барилгын материал, эрдэнэт хивс болон хүнс, өргөн хэрэглээний барааг нэг дороос өргөн сонголт хийх боломжтойгоор худалдаалж байна.  2014 оны 4-р сарын 18-ны билэгт сайн өдөр албан ёсны нээлтээ хийлээ.

  • 2014 оны 05-р сард: 2014 оны 5 сард СХД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Номин Агуулах худалдаа-22 товчоо салбарыг шинээр нээсэн.
    • Нийт 3201 м2 талбайтай
    • 46  ажилтантай
    • Гаднаа 60 автомашины зогсоолтой, зорчигчийн хатуу хучилттай зам талбайтай
    • Нэгэн зэрэг 500-800 хүнд үйлчлэх хүчин чадалтай
    • Хамгийн сүүлийн үеийн загвараар баригдсан, багана хооронд 6м зайтай, 6м-ийн өндөр таазтай, 3-4 давхар 1500-2000кг-н даацтай олон түвшингийн зөвшөөрөгдсөн тавиуртай
    • БНХАУ-д тусгайлан захиалж хийлгэсэн иж бүрэн тавилгатай
    • Агааржуулалт болон гэрэлтүүлгийн иж бүрэн системтэй
    • Төвийн цэвэр болон бохир усны системд бүрэн холбогдсон
    • Мэдээлэл, дохиолол, хяналтын иж бүрэн автомат системтэй
    • 10000 гаруй нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах хүчин чадалтай
    • Хөргөлтийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон системтэй мах, сүү, хүнсний ногоо, жимс жимсгэнэ зохих температурт хадгалан борлуулж байна.
    • Түргэн хоол, малын эмийн сан, АТМ, гоо сайханы бүтээгэдэхүүний цэгүүдийг нэг доор төвлөрүүлэн ажиллаж байна.
    • Үнэ төлбөргүй INTERNET болон Wirless-ийн орчинг бүрдүүлсэн.
  • 2014 оны 7-р сард: 2014 оны 7 дугаар сард Орхон аймагт айрлах Номин Агуулах худалдаа-Эрдэнэт салбарыг шинээр нээсэн.
    • Нийт 3889 м2 талбайтай
    • 61  ажилтантай
    • Гаднаа 80 автомашины зогсоолтой, зорчигчийн хатуу хучилттай зам талбайтай
    • Нэгэн зэрэг 800-1000 хүнд үйлчлэх хүчин чадалтай
    • Хамгийн сүүлийн үеийн загвараар баригдсан, багана хооронд 6м зайтай, 6м-ийн өндөр таазтай, 3-4 давхар 1500-2000кг-н даацтай олон түвшингийн зөвшөөрөгдсөн тавиуртай
    • БНХАУ-д тусгайлан захиалж хийлгэсэн иж бүрэн тавилгатай
    • Агааржуулалт болон гэрэлтүүлгийн иж бүрэн системтэй
    • Төвийн цэвэр болон бохир усны системд бүрэн холбогдсон
    • Мэдээлэл, дохиолол, хяналтын иж бүрэн автомат системтэй
    • 10000 гаруй нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах хүчин чадалтай
    • Хөргөлтийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон системтэй мах, сүү, хүнсний ногоо, жимс жимсгэнэ зохих температурт хадгалан борлуулж байна.
    • Түргэн хоол, малын эмийн сан, АТМ, гоо сайханы бүтээгэдэхүүний цэгүүдийг нэг доор төвлөрүүлэн ажиллаж байна.
    • Үнэ төлбөргүй INTERNET болон Wirless-ийн орчинг бүрдүүлсэн
  • Орон нутгийн үндэсний үйлдвэрлэгч болон бизнес эрхэлдэг хувь хүн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хамтран ажилладаг.

 


НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-06-23
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2355.51 2366.00 2374.00 2350.00 2367.00
EUR 2629.46 2640.00 2660.00 2582.00 2663.00
CNY 344.84 347.00 348.00 343.20 346.80
RUB 39.23 40.20 41.00 37.57 42.02