Номин Бонус карт

Хаяг:
Улсын Их Дэлгүүрийн 1,5 давхар карт олгох цэг
Ажиллах цаг: Өдөр бүр 09.00-21.00

Утас:
1800-2888

Факс:
7577-9999

Имэйл:
cardservice@nomin.net

Вэбсайт:
http://card.nomin.net/

НОМИН БОНУС КАРТААР ҮЙЛЧЛЭХ ДҮРЭМ.


Номин Холдинг ХХК нь эрхэм танд зориулан худалдан авалт хийх бүртээ өмнөх худалдан авалтын бонусаар ХӨНГӨЛӨЛТ эдлэх картыг гаргалаа. Энэхүү картыг манайхаар үйлчлүүлэх дуртай худалдан авагч танд санал болгож байна. 

Бонус гэж юу вэ?
Компаниас хэрэглэгчиддээ худалдан авалтын үнийн дүнгээс тооцон олгож буй дараагийн худалдан авалтанд картаар үйлчлэх дүрэмд заасан нөхцлөөр хөнгөлөлт эдлэх урамшуулал.  

Номин Бонус карттай болсноор:

  • Худалдан авалт хийх бүртээ бэлэн төлсөн үнийн дүнгийн 1-10 хүртэлх хувийн бонус авах эрхтэй. Та авсан бонусын хэмжээгээр мөнгөө хэмнэнэ.
  • Картын дансны хуулгаа авч хэрэглээгээ хянах боломжтой.
  • Үндсэн карт эзэмшигч дэд карт эзэмшигчийн гүйлгээнд хяналт тавих боломжтой.
  • Дэд карт эзэмшигчийн худалдан авалтын дүнгээр таны худалдан авалт өснө.
  • Номингоос зарлаж байгаа бүх төрлийн хөнгөлөлт урамшууллын талаар мэдээлэл авна.
  • Байнгын бонусаас гадна тусгай урамшууллын хөтөлбөрөөр олгосон багцын урамшууллыг эдлэх боломжтой.
  • Манай аль ч салбараар үйлчлүүлж бонус цуглуулах боломжтой.
  • Бонусаа хүссэн үедээ ашиглах боломжтой.
  • Хямдрал, урамшуулал зарласан бараан дээр давхар бонус авах.
  • Байнгын худалдан авалт хийснээр бонусын хувь өсөж тэр хэмжээгээр мөнгөө хэмнэнэ.

Карт нээлгэх 
Та манай картын дүрмийг хүлээн зөвшөөрч Номин карт эзэмшигч болохыг хүсвэл доорхи зүйлсийг бүрдүүлнэ үү. 
Үндсэн карт эзэмшигч:

  1. Иргэний үнэмлэх
  2. 1 хувь цээж зураг
  3. Карт эзэмших хүсэлт, гэрээ
  4. Картын хураамж төлсөн баримт

Дэд карт эзэмшигч: 

  1. Иргэний үнэмлэх
  2. 1 хувь цээж зураг
  3. Дэд карт эзэмших хүсэлт, гэрээ
  4. Гэр бүлийн гишүүнийг нотлох баримт эсвэл оршин суугаа хаяг нэг байх
  5. Үндсэн карт эзэмшигчийн хүсэлт
  6. Үндсэн карт эзэмшигчийн иргэний үнэмлэх
  7. Картын хураамж төлсөн баримт

Үндсэн карт эзэмшигч, дэд карт эзэмшигч нар нь дундаа нэг данстай, тус тусдаа карттай байна. Дэд карт эзэмшигч хоёр байх ба үндсэн карт эзэмшигчийн гэр бүлийн гишүүн байна. 

Картын хувь
Картанд сүүлийн 2 жилийн худалдан авалтын дүнг хадгалах ба картын хувь нь худалдан авалтын хуримтлагдсан дүнгээс хамааран өсч, буурах болно. Хүснэгт үзнэ үү. 

  Худалдан авалтын хуримтлагдсан дүн (төгрөгөөр) Картын хувь (%)
1 0 төгрөгт 0
2 1 - 29 999 төгрөгт 1
3 30 000 - 99 999 төгрөгт 2
4 100 000 – 999 999 3
5 1 000 000 – 1 999 999 4
6 2 000 000 – 3 999 999 5
7 4 000 000 – 5 999 999 6
8 6 000 000 – 7 999 999 7
9 8 000 000 – 9 999 999 8
10 10 000 000 – 19 999 999 9
11 20 000 000 – с дээш 10

Номин картын хураамж, үнэ

Элсэлтийн хураамж  /Үндсэн ба  дэд карт эзэмшигч тус бүр/ 2990
Карт сэргээх, шинэчлэх 2990
Данс салгах -
Пин код солих -

Бонус хувь: Худалдан авалтын дүн сүүлийн 2 жилээр тооцогдоно.

Картын хувийг хэрхэн өсгөх вэ?
Та бараа авах бүртээ кассанд картаа уншуулаарай. Хэрэв уншуулахгүй бол таны худалдан авалтын түүхэнд бүртгэгдэхгүйг анхаарна уу. 
Байнгын худалдан авалт нь картын хувийг бууруулахгүй өсгөж байх ач холбогдолтой. Та Номин карттай бол өргөн хэрэглээний бараагаа зөвхөн Номингийн дэлгүүрүүдээс авахыг зөвлөж байна.

Картыг хэрхэн ашиглах вэ?

  1. Картаар худалдан авалт хийхдээ зөвхөн өөрийн овог нэр дээрх картаар үйлчлүүлэх бололцоотой. Карт эзэмшигч, картаар худалдан авалт хийх гэж буй үйлчлүүлэгч зөрсөн тохиолдолд картаар үйлчлэхгүй. Ийм тохиолдолд таны карт хураагдахыг анхаарна уу.
  2. Дэд карт эзэмшигч нь зөвхөн гэр бүлийн гишүүн байна.
  3. Үндсэн ба дэд карт эзэмшигчид картын дансаа салгуулахыг хүсвэл тус тусын худалдан авалтын түүхээр хуваагдаж тухайн дүнд тохирох хувиар цаашид бонус бодогдоно.
  4. 1 бонус нь 1 төгрөгтэй тэнцэнэ.
  5. Худалдан авалтын хуримтлагдсан дүнгээс хамаарсан байнгын бонусын хувиас гадна нэмэгдэл /баяр болон тэмдэглэлт өдрүүдийн үеэр Номингоос тусгайлан зарлах/ бонус гэсэн 2 төрлөөс бүрдэнэ.
  6. Худалдан авалтын хуримтлагдах дүнд барааны үнээс олгосон бонусыг хассан дүнг тооцох бөгөөд худалдан авалтын хуримтлагдах хугацаа нь сүүлийн 2 жилээр тодорхойлогдоно. Жишээ нь: Таны тухайн худалдан авалт хийж буй өдрөөс өмнөх 2 жилийн худалдан авалтын нийлбэр дүн 4 сая төгрөг байвал таны бонус 5 хувиар тооцогдоно. Тухайн өдөр та 200,000 төгрөгийн бараа авах гэж байгаа бол 5 хувиар 10,000 төгрөгийн бонус бодогдож орно. Худалдан авалтын дүн 190,000 төгрөгөөр нэмэгдэнэ.
  7. Худалдан авалтын хуримтлагдсан дүнгээс хамааран харгалзах картын хувиар бонус олгоно.
  8. Барааны үнийн дүнгийн 50 хүртэлх хувьд бонусыг ашиглан төлбөр хийж болно.
  9. Бонусаар төлбөр хийж буй тохиолдолд бонусаар төлсөн төлбөрийг анхны үнийн дүнгээс хасна. Хассаны дараах үлдэгдэлд бонус бодогдож картын дансанд орно. Жишээ нь: Таны дансанд 80,000 төгрөгийн бонус байна. Та 200,000 төгрөгийн бараа авах гэж байгаа бол бүх бонусаа ашиглах эрхтэй. Таны дансанд 120,000 төгрөгөөс бонус бодогдож орно.
  10. Номин картаар үйлчлүүлж буй тохиолдолд бусад байгууллагуудтай хамтарсан аливаа урамшуулал /хөнгөлөлт, урамшуулал, лояалти... гэх мэт/-ын карт давхар үйлчлэхгүй. Банкны дан төлбөрийн карт үүнд хамаарахгүй. Тиймээс та кассанд бичүүлэхээс өмнө Номин карт эсвэл бусад төрлийн урамшуулалын картын алийг сонгохоо шийдээрэй.
  11. Карт анх нээлгэхдээ худалдан авсан барааны талоноор худалдан авалтын хуримтлагдсан дүнг нэмүүлж болох ба энэ нь хүсэлт тавьсан өдрөөс өмнөх 60 хоногийн кассын талон хүчин төгөлдөр үйлчлэх болно. Ямар нэгэн хөнгөлөлт, урамшуулал эдлээгүй талон байх ёстой.
  12. Карт эзэмшигч нь өөрийн картын хуулгыг хэвлүүлэх буюу и-мэйлээр авч болно.
  13. Бараа буцаахад, бусад төрлийн урамшуулал /хөнгөлөлт, лояалти гэх мэт/-ын карт давхар уншуулсан болон техникийн алдаанаас карт эзэмшигчийн дансанд орсон бонусыг Номин картын ажилтан шууд буцаана. Дансан дахь бонусын үлдэгдэл буцаах дүнд хүрэхгүй бол бэлнээр төлүүлнэ.
  14. Давагдашгүй хүчин зүйлс, сүлжээний гэмтэл болон тог тасарсны улмаас картаар үйлчлэхгүйд хүрвэл бонусыг нөхөн олгохгүй мөн худалдан авалт дүн нь нэмэгдэхгүй. Сүлжээний гэмтлийн үед худалдан авалтын дүн болон бонусыг зөвхөн IP POS дээр хадгалагдсан дүнгээр автоматаар нэмнэ.
  15. Номин Картыг Улсын Их Дэлгүүрийн 1 давхарт олгоно.
  16. Карт эзэмшигч нь шинээр карт хүлээн авахдаа компаниас өгсөн нууц кодыг өөрчилж оруулна.
  17. Карт эзэмшигч нь пин кодын нууцлалыг чанд хадгалах үүрэгтэй. Хэн нэгэнд кодоо хэлэхгүй байх, худалдааны зааланд бусдад сонсогдохоор хэлэхийг хатуу хориглоно. Нууцлал хадгалаагүйгээс үүсэх хохирлыг компани хариуцахгүйг анхаарна уу.

Та картын дансны дэлгэрэнгүй хуулгаа ямар нэгэн төлбөргүйгээр картын төв дээрээс ирж авч болно. Хуулгаа авахдаа Та зөвхөн өөрийн биeэр иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримттай ирэх, эсвэл өөрийн баталгаат итгэмжлэгдсэн төлөөлөгчөө /урьдчилан нотариатороор баталгаажуулсан итгэмжлэлийг картын ня-бод өгсөн байх/ явуулах шаардлагатай. 
Мэдээж таны гэр бүлийн хэн нэгэн гишүүн /эхнэр, нөхөр, ээж, аав, нарийн бичгийн дарга, туслах,/ баталгаат итгэмжлэлгүй бол таныг албан ёсоор төлөөлж чадахгүй. Энэ нь таны дансны нууцлал, аюулгүй байдалтай холбоотой болохыг анхаарна уу.


Жишээ тайлбар /Картын дүрэм/ : 
ХАД- Худалдан авалтын дүн буюу барааны үнэ
НБ –Нэмэгдсэн бонус
ХБ – Хасагдсан бонус ба төлбөр төлсөн бонус
ХАХҮ – Худалдан авалтын хуримтлагдсан үлдэгдэл
БҮ – Бонусын үлдэгдэл
  ХАД НБ ХБ ХАХҮ Картын хувь БҮ
2007.05.03 100,000 - - 100,000 3% -
2007.05.04 6,000,000 180,000 - 5,920,000 6% 180,000
2007.05.08 200,000 6,000 100,000 6,114,000 6% 86,000
…..       29,000,000 9% 100,000
2009.05.03 1,000,000 81,000 100,000 29,919,000 10% 81,000
2009.05.05 - - - 23,999,000 9%  

 

Хүснэгтийн тайлбар:
Та хамгийн багадаа 100,000₮-ний худалдан авалт хийснээр 3%-н карттай болно. Худалдан авалтын хуримтлагдах дүн 100,000₮ болно.
2007.05.04-нд 6,000,000₮-ний худалдан авалт хийхэд 3%-иар бонус тооцогдож 180,000₮-ний бонус нэмэгдэнэ. / 6,000,000 * 3% / Худалдан авалтын хуримтлагдах дүнд барааны үнээс олгосон бонусыг хассан дүнг тооцож тухайн худалдан авалтаар 5,820,000₮ нэмэгдэн нийт 5,920,000₮-ний худалдан авалттай болно. /6,000,000 - 180,000/
Та 2007.05.08-нд 200,000₮-ний худалдан авалт хийхдээ 100,000₮-ний бонусаа ашиглажээ.Бонусаар төлбөр хийж буй тохиолдолд анхны үнийн дүнгээс бонусаар төлсөн төлбөрийг хасаж, хассаны дараах үлдэгдэлд бонус бодогддог бөгөөд таны картанд 6,000₮-ний бонус нэмэгдэнэ. / (200,000 - 100,000)*6% / Худалдан авалтын хуримтлагдах дүнд 194,000₮ нэмэгдэнэ. / 200,000 - 6,000 / 
Худалдан авалтын хуримтлагдах хугацаа нь сүүлийн 2 жилээр тодорхойлогддог. Та 2007.05.03-ны өдрөөс 2009.05.03-ны өдөр хүртэл нийт 29,919,000₮-ний худалдан авалт хийж таны картын бонусын хувь 10 болно. Харин 2009.05.05-ны өдрөөс худалдан авалтын хуримтлагдах дүн 23,999,000₮ болж, картын бонусын хувь 9% болно. Энэ нь 2007.05.05-наас өмнөх өдрүүдийн худалдан авалт хасагдаж байгаатай холбоотой. / 29,919,000 - 5,920,000 /

Хэрэв танд Номин Бонус карттай холбоотой тодруулах зүйл болон санал, хүсэлт байвал дээрх хаягаар холбогдоно уу. 


НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-11-24
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2444.27 2443.00 2446.00 2442.00 2450.00
EUR 2891.45 2893.00 2908.00 2867.00 2917.00
CNY 370.95 370.00 371.50 368.20 371.80
RUB 41.83 41.20 41.70 41.11 44.00