Номин Энержи

Хаяг:
Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар 17042, Монгол Улс, 210136, Ш/Ч-2316

Утас:
1800-2888

Факс:
7577-9999

БИДНИЙ ТУХАЙ

Сүүлийн жилүүдэд техник, технологи асар хурдацтай хөгжихийн хирээр дэлхий нийтээр байгаль орчин болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, эдийн засаг, эрчим хүчний хэмнэлттэй, ухаалаг бараа бүтээгдэхүүн болон шийдлүүдэд илүү анхаарах болж олон олон шинэлэг хэрэглээнүүд бий болсоор байна. Хөгжлийн энэ хурд, чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж өндөр чанартай, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, ухаалаг технологийг хэрэглэгчиддээ хүргэх үүднээс Номин Холдинг компани нь “Номин Энержи” салбараа байгуулан ажиллаж байна.

ХЭТИЙН ЗОРИЛГО:

Өндөр чанартай, орчин үеийн загвар шийдэл бүхий, нэр хүндтэй брендүүдийн гэрэл, гэрэлтүүлэг, барилгын цахилгаан угсралтын  тоног төхөөрөмжүүд, эрчим хүчний хэмнэлттэй халаалтын тоног төхөөрөмж, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, бага болон дунд оврын цахилгаан үүсгүүрүүд гэх мэт хэрэглэгчдийн эрчим хүчний хэрэгцээг хаана ч, хэзээ ч хангах олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг цогцоор нь албан ёсны эрхтэйгээр, сэтгэл ханамж, чанарын өндөр баталгаатайгаар хэрэглэгчиддээ хүргэх.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Бид эдийн засгийн хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан бараа бүтээгдэхүүнийг  ард түмний хэрэглээ болгож, салбартаа тэргүүлэгч компани байна.

БИДНИЙ ЗОРИЛТУУД:

  • Номин Энержи салбар нь өндөр чанартай, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй орчин үеийн шинэ технологийн гэрэл, гэрэлтүүлгийг эх орондоо өргөн нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж, энэ чиглэлээр тэргүүлэгч байгууллага болохыг зорьж байна. Хэрэглэгчиддээ чиглэсэн бидний хөгжлийн стратеги нь хамгийн дэвшилтэт технологи дээр суурилсан эдийн засгийн хэмнэлттэй, шинэлэг загвар бүхий гэрэл, гэрэлтүүлгийн төхөөрөмжийг хэрэглэгчиддээ нийлүүлэхээс гадна, тэдний хүсэл сонирхол, эрүүл мэнд, тав тухад нийцсэн гэрэлтүүлгийн шийдлүүдийг гарган үйлчлэх явдал юм.  

  • Мөн бид дэлхийн нэр хүндтэй брендүүдийн дээд зэрэглэлийн, хамгийн сүүлийн үеийн шинэ загварын олон төрлийн нам хүчдэлийн цахилгаан угсралтын бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдийнхээ цахилгааны аюулгүй байдлыг бүрэн хангахуйц, барилгын дотоод засал чимэглэлд үзэмж нэмэхүйц, өнгө загварын өргөн сонголттойгоор нийлүүлэхээр ажиллаж байна.

  • Эрчим хүчний төвлөрсөн сүлжээнээс алслагдмал сум суурин болон айл өрх, амралт сувилал, аялал жуулчлалын  газруудын эрчим хүчний хэрэгцээг хангахуйц сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжүүд болон зөөврийн цахилгаан үүсгүүр, усны насос гэх мэт дэвшилтэт олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийнхээ хүртээл болгохыг зорин ажиллаж байна. 


НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-02-25
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2470.83 2461.00 2474.00 2460.00 2480.00
EUR 2617.84 2590.00 2620.00 2540.00 2676.00
CNY 359.62 357.80 359.50 357.70 361.80
RUB 42.67 42.40 42.90 39.91 46.14