Тэрбумтан сугалаат худалдааны эхний 1340 азтан тодорлоо


Номингийн сүлжээ дэлгүүрээс хийсэн худалдан авалтынхаа 50 000₮ тутамд 1 ширхэг ТЭРБУМТАН сугалаа авч, 3 удаагийн тохирлоор 4008 азтан тодруулах Тэрбумтан сугалаат худалдааны эхний тохирлын арга хэмжээ 9 сарын 20-нд Номин Юнайтед их дэлгүүрийн гадна талбайд болж өндөрлөлөө.

Тохирлын арга хэмжээ Дархан-Уул, Орхон, Ховд, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатар дахь орон нутгийн Номингийн сүлжээ дэлгүүрүүдийн гадна талбайгаас телемостоор шууд дамжуулж газар дээрээс нь тодруулсан Chevrolet Trailblazer автомашины эзэн Улаанбаатар хотоос, Embawood брэндийн гал тогоо, зочны өрөө, хүүхдийн өрөө, унтлагын өрөөний иж бүрэн тавилгын эзэн Дорноговь аймгаас, Номин Стандартын европ брэндүүдийн гэрийн иж бүрэн засварын материалын эзэн Өмнөговь аймгаас тодорч, бусад 1337 азтаныг тодрууллаа.

Тэрбумтан сугалаат худалдаа 2016 оны 4 сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд 1 сугалаагаараа 3 удаагийн тохиролд оролцох боломжтой тул авсан сугалаагаараа дараа дараагийн тохирлуудад оролцох боломжтой.


Сэтгэгдэл

НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-06-29
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2350.22 2347.00 2353.00 2340.00 2358.00
EUR 2674.20 2660.00 2675.00 2623.00 2706.00
CNY 345.64 346.00 347.00 343.00 347.10
RUB 39.49 40.20 40.50 37.76 42.28