"Улсын их дэлгүүрт MANGO MAN дэлгүүр нээгдлээ".


Энэ жил 25 жилийн ойгоо тэмдэглэж буй Номин Холдингийн Номин фейшн салбар нь анх 2003 онд  “Монгол хүн бүрт брэнд хэрэглээг мэдрүүлж, дэлхийн Фейшн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах боломжийг олгох” эрхэм зорилго  тавин нэр хүндтэй, загварлаг, чанартай брэнд бэлэн хувцасыг эрэлхийлдэг Номингийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангахаар анхны брэнд тасгуудаа Улсын Их Дэлгүүрт нээсэн түүхтэй. Бид энэ хугацаанд Америк, Герман, Англи, Спани, Илтали зэрэг чанар загварыг эрхэмлэгч 10 гаран улсаас The North face, Tom tailor, Puma, Coccodrillo,Casa moda, Clarks, Rieker, Giudi, Marino Orlandi, Pompea, Bellafonte, Daniel Hechter, Royrobson, Bugatti, Terranova, Calliope, Mango, Next зэрэг нэр хүнд бүхий 30 гаран брэндүүдийн албан ёсны дистрибъютор болоод зогсохгүй Монголын фейшн зах зээлийн 26%-г эзлэх болжээ.

Номин Фейшн салбар нь 2013 онд 10 жилийн ойгоо тохиолдуулан Манго брэндийн Монгол дахь анхны албан ёсны франчайз эрхийг авч анхы эмэгтэй Манго дэлгүүрийг нээж байсан бол Өнөөдөр Эрэгтэй Манго Дэлгүүрээ нээж өргөтгөж байна.

Манго брэнд нь 1984 онд анхлан 100% Испани улсын хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй. Манго брэндийн үндэс нь дахин давтагдашгүй загвар бүхий чанартай бүтээгдэхүүн ба цогц брэнд имижийн хосолсон тогтолцоо юм. Тус брендийн зорилго нь  Орчин үеийн, залуучууд бүсгүйчүүдийн өдөр тутмын сонголтоор тэргүүлэх юм.

Манго брэнд нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш дотоод болон гадаадын зах зээлд мега дэлгүүрийн зарчмаар тэлж олон улсын зах зээлд танигдаж эхэлсэн бөгөөд хурдацтай өөрчлөгдөх загварын зах зээл дээр дэлхийд эхний 5-т ордог брэнд юм. Эрэгтэй, Эмэгтэй хүүхэд, Том размерын хувцас аксессуар  гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнийг хэрэгэлэгчдийн худалдан авалт, сонирхолд тулгуурлан санал болгодог.

Одоогийн байдлаар 109 оронд 2200 гаруй Манго брэндийн дэлгүүр үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь бид юм.

 

Манго эрэгтэй нь

  • Зорилтот зах зээл: 20 – 50 насны, загварт сонирхолтой, дундаж ба түүнээс дээш бүлгийн өөртөө итгэлтэй залуус 
  • Байршуулалт: Загварлаг, чанартай бүтээгдэхүүнийг эрхэмлэдэг залуучуудын фейшн сонголт
  • Коллекци, өнгө төрх нь дараах ангиллууд багтана:
    • Casual буюу өдөр тутмын: чөлөөт, энгийн амралтын өдрийн хувцаслалтад зориулагдсан
    • Smart casual буюу ажил хэрэгч чөлөөт хосолсон: орчин үеийн, энгийн ба чөлөөт. Өдөр тутмын хувцаслалтад зориулагдсан
    • Tailored буюу ажил хэрэгч: Иж бүрэн өргөн сонголттой чанартай хослолууд 
    • Blacksmith Denim Буюу Чөлөөт: жинсэнд дуртай залуучуудад зориулагдав
  • Performance буюу шинэлэг : энэ улиралд шинээр танилцуулагдаж байгаа ба шинэ технологи  бүхий дээрх бүх загваруудыг та бүхэн манай дэлгүүрээс сонирхоорой

Сэтгэгдэл

НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-11-23
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2444.01 2443.00 2445.00 2442.00 2450.00
EUR 2873.67 2885.00 2898.00 2848.00 2897.00
CNY 369.45 369.50 371.50 367.70 370.30
RUB 41.41 41.20 41.90 40.63 43.51