Номин Фейшн Хавар-Зун 2017-Загварын 7 хоног амжилттай болж өндөрлөлөө


Бэлэн хувцасны импортын худалдаа, үйлчилгээ үзүүлдэг Номин Трейдинг ХХК-ийн Номин Фейшн  салбар нь “Монгол хүн бүрт брэнд хэрэглээг мэдрүүлж, дэлхийн Фейшн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах боломжийг олгох” эрхэм зорилготой  2003 оны 08 сард байгуулагдсан. 

Дэлхийд нэр хүндтэй, загварлаг, чанартай брэнд хувцсыг хэрэглэхийг илүүд үздэг хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангахаар анхны брэнд тасгуудаа Улсын Их Дэлгүүрт нээж байсан. 

2003 оноос эхлэн гэрээ хийсэн  анхны түншүүд  Tom tailorPumaCoccodrillo,The North Face, Daniel Hechter, Royrobson, Bugatti брэндүүдтэй  бид одоог хүртэл урт удаан хугацаанд тогтвортой хамтран ажиллаж байгаа бөгөөд  Mango, Next, Terranova, Calliope гэсэн 4 франчайз брэндийг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. 

Тэгвэл 2017.04.17-04.23-ны өдрүүдэд бүх брэндийнхээ "ХАВАР-ЗУН 2017" шинэ коллекцийг танилцуулах"ЗАГВАРЫН ДОЛОО ХОНОГ"-ийг амжилттай зохион явууллаа. 

Дашрамд дуулгахад УИД-ийн 2-4 давхарт бүх брэндийн шинэ коллекци ирснийг дуулгая.

 Загварын долоо хоногийн хүрээнд олон сонирхолтой энтертайнмент арга хэмжээ болж өндөрлөө. 

- Бүжгийн аймар продакшны халз бүжгийн тулаан

- Мэргэжлийн фото зурагчин, Космо сэтгүүлийн мэргэжлийн стилистийн зөвлөгөөтэйгээр- Хэв маягаа өөрчил, мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар хэн өөрийгөө 180градус өөрчлөх вэ ? уралдаан- Үүнд худалдан авагчид Хавар-зуны шинэ коллекциос хувцас өмсч зургаа авахуулан Хамгийн олон like, share, comment цуглуулах уралдаанд оролцсон юм. 

- Монголын бодибилдинг фитнесийн холбооы бодибилдингийн тамирчид Puma, The north face, Terranova, Calliope брэндүүдийн фитнес хувцсыг сурталчлах зорилгоор фитнесийн үзүүлбэр үзүүллээ. 

- Топ Модел Болормаагийн харьяан дахь Монгол модель агентлагийн шилдэг загвар өмсөгчид манай Хавар-Зун-2017 шинэ загварын хувцсыг өмсч танилцууллаа. 


Сэтгэгдэл

НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-07-22
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2422.49 2422.00 2429.00 2415.00 2429.00
EUR 2819.78 2820.00 2837.00 2774.00 2853.00
CNY 357.99 358.70 359.50 356.70 359.80
RUB 41.11 41.00 41.90 39.28 43.80