Номин Холдинг, Номин Тав Трейд болон Номин Трейдинг компаниуд 2016 оны ТОП 100 аж ахуйн нэгжид дахин шалгарч амжилтаа бататгалаа.


Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖ”-ийг шалгаруулан өргөмжлөх ёслолын арга хэмжээ Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт 4-р сарын 27-нд болж өнгөрлөө.

Уг арга хэмжээнээс Номин Холдинг, Номин Трейдинг болон Номин Тав Трейд компаниуд 2016 оны “ТОП-100 АЖ АХУЙ НЭГЖ”-ээр дахин шалгарлаа. Өнгөрсөн жилээс Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар зэрэг холбогдох төрийн байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан, албан ёсны мэдээ, тайланд үндэслэн, татвар төлөлт, нийгмийн даатгал гэх мэт үндсэн үзүүлэлтүүдээр “ТОП 100 аж ахуйн нэгж”-үүдийг шалгаруулдаг болсон билээ. 

Өнгөрсөн онд улсдаа 50 гаруй тэрбумын татвар, шимтгэлыг Монгол улсынхаа санд оруулжээ. 25 жилийнхээ ойн босгон дээр Номингийн хамт олон амжилтаа бататгалаа.


Сэтгэгдэл

НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-11-23
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2444.01 2443.00 2445.00 2442.00 2450.00
EUR 2873.67 2885.00 2898.00 2848.00 2897.00
CNY 369.45 369.50 371.50 367.70 370.30
RUB 41.41 41.20 41.90 40.63 43.51