“Номин холдинг” гурван стандартыг зэрэг нэвтрүүлсэн анхны компани боллоо.


“Номин холдинг” ХХК олон улсын нэгдсэн удирдлагын тогтолцооны гурван стандартыг зэрэг амжилттай нэвтрүүллээ. Монгол Улсад олон улсын нэгдсэн удирдлагын тогтолцооны гурван стандартыг зэрэг нэвтрүүлсэн анхны компани боллоо.

Бүтэн жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, тэд өнөөдөр батламжаа авч байна. Тодруулбал,

  • Нэгдсэн удирдлагын тогтолцооны ISO:9001 буюу чанарын удирдлагын тогтолцоо,
  • OHSAS:18001 буюу Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын чанарын удирдлагын тогтолцоо,
  • ISO:14001 буюу Байгаль орчны чанарын удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүллээ.  

Олон улсын гурван стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдал болон үйл ажиллагааны бүхий л шатыг үр ашигтай байдлыг хангах замаар бизнесийн үйл ажиллагаанд оролцогч талуудын сэтгэл ханамжид нийцүүлэн байгаль орчинд ээлтэй нийгмийн хариуцлагатай, хэрэглэгчээ дээдлэн ажиллах зорилттой ажиллаж байна. Гурван стандартыг зэрэг нэвтрүүлэхийн тулд жил таван сарын хугацаанд "Номин Холдинг" компанийн хамт олон 56 шинэ журам боловсруулж, 170 удирдлагын, 38 үндсэн, 334 туслах процесс бүхий нийт 542 үйл ажиллагааг хийсэн байна.

 

 


Сэтгэгдэл

НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-05-25
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2411.04 2411.00 2415.00 2410.00 2424.00
EUR 2694.46 2705.00 2722.00 2657.00 2738.00
CNY 349.92 349.50 350.60 348.80 352.10
RUB 42.82 42.70 43.20 40.77 45.53