Номин супермаркет- Нарны хороолол салбар шинээр нээгдлээ.


Үндэсний сүлжээ дэлгүүр Номин-гийн  2017 оны 5-р сарын 5-нд Балжиннямтай билэгт сайн өдөр 19-р хорооллын Хурд группийн барьсан Нарны хороололд 30 дахь салбараа амжилттай нээлээ. Чанар болон хямд үнийн бодлого баримтлан, бизнесийн түншүүдтэйгээ хамтран үйл ажиллагааны зардлыг бууруулж худалдан авагчдын гар дээр очих барааны үнийг хамгийн бага байхуйцаар, хямд үнийн баталгааг ханган ажиллаж ирсэн туршлагатай энэ хамт олон 1200 гаруй ажил албан хаагчтай.  

Одоогийн байдлаар Номин-чууд маань 10 агуулах худалдаа,  8 хайпермаркет, 8 супермаркет, 3 их дэлгүүр, америкт 1, нийт 30 гаруй салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Номин-чууд хэрэглэгч, нийлүүлэгч, түншүүддээ зориулан хямд үнийн баталгаа, сэтгэл ханамжийн баталгаа, мөнгө буцаах баталгаа, үнэгүй хүргэлт болон Бонус карт гэсэн Номин-гийн 5 баталгааг зах зээл дээр анхдагч болон нэвтрүүлсэнээс  Номин Бонус карт нь бодит  хөнгөлөлт олгодог  хэрэглэгчдийн аль хэдийн таашаадаг гэр бүлийн бодит хэрэглээ болсоныг Монголын 3 өрх тутмын 1 нь Номин Бонус карттай  гэсэн бодит дүнгээс харж болно. Энэ нь  дотоодын зах зээл дээр хамгийн өргөн сүлжээг хамарсан, жижиглэн худалдааны салбар дахь хамгийн өндөр хөнгөлөлтийн олгодог урамшууллын арга хэлбэр болсоор байна.  

Номин Бонус картаар та  худалдан авалтынхаа 3-10% хүртлэх хувийг буюу 1000 төг худалдан авалт тутмынхаа 30-100₮ -ийг буцааж авах боломжтой юм байна. Номин Супермаркет-Нарын хороолол салбараас магадлан итгэмжлэгдсэн Эко стандандарт лабораториор баталгаажсан хүнс, гоо сайхан, гэр ахуй, овор багатай цахилгаан бараа, гэр ахуйн багаж тоног төхөрөмж гэх мэт  7000 гаурй бараа бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломжтой

Дашрамд дуулгахад Номин-гийн сүлжээ дэлгүүрүүд мань саяхан олон улсын чанарын баталгааны илэрхийлэл болсон ISO- ийн  9000, 14001, 18001 гэсэн 3 стандартыг зэрэг нэвтрүүлсэн Монголын хамгийн анхны сүлжээ дэлгүүр болсон байна.

Хэрэглэгчид та бүхэн Номин-чуудтай холбоотой санал хүсэлт маань 1800-2888 гэсэн хэрэглэгчийн төвийн утсаар шууд холбогдох боломжтой юм байна.

 

 


Сэтгэгдэл

НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-09-20
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2468.25 2460.00 2470.00 2460.00 2477.00
EUR 2959.80 2965.00 2975.00 2922.00 3008.00
CNY 374.83 375.50 376.50 372.70 376.80
RUB 42.48 42.40 43.00 41.24 44.79