Бүх нийтийн их цэвэрлэгээнд Номин Холдинг ХХК идэвхитэй оролцлоо


Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн  А/301 дүгээр захирамж, Дүүргийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/129 дүгээр захирамжаар Хан-Уул дүүрэг "Их цэвэрлэгээ 90 минут" бүх их нийтийн их цэвэрлэгээнд идэвхитэй оролцлоо.  

Бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх, хана, фасад, цонхоо угаах, өөрийн байгууллагын хаяг, хаягийн байгууламжийг засварлаж сэргээх, гадна талбайн сандал, хогийн сав тэдгээрийн өнгө үзэмжийг сайжруулж, үүд довжоогоо угааж, гадна талбайгаа чийгшүүлэх, хайс хашлагаа будаж сэргээх зэрэг ажил зохион байгууллаа. 

Энэхүү их цэвэрлэгээнд “НОМИН ХОЛДИНГ” ХХК-ийн ажилчид 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэмээтэй хөшөөг угааж, гүүрэн гарц болон автобусны буудлууд, авто зам дагуу байгуулсан цэцгийн мандал зэргийг угааж тэдгээрт наасан зарлалыг хуулж цэвэрлэлээ. 


Сэтгэгдэл