ТОП 100 ААН-д Номин Холдинг группын 3 компани шалгарч, амжилтаа бататгалаа


МҮХАҮТ, Монгол Улсын Засгийн Газартай хамтран улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, амжилт бүтээл дүүрэн байгаа шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж, өргөмжлөл гардуулдаг “ТОП-100” ёслолын үйл ажиллагаа 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнээс Номин Тав Трейд, Номин Трейдинг, Номин Холдинг компаниуд 2017 оны ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖ-ээр дахин шалгарч, амжилтаа бататгалаа.

Номин Холдинг ХХК нь Монголд хамгийн анх супермаркетын өөрөө өөртөө үйлчлэх системийг бий болгож, одоогийн байдлаар Улаанбаатар, хөдөө орон нутгийг хамарсан 30 гаруй салбар дэлгүүр үйл ажиллагаагаа явуулж, өдөрт ойролцоогоор 40,000 орчим, сард 1.2 сая гаруй худалдан авагчдад үйлчилдэг сүлжээ дэлгүүр болж чадсан билээ. Мөн бид дотоодын 10,000 гаруй, гадаадын 50 орчим улсын 1000 гаруй харилцагчидтай хамтран бизнесийн үйл ажиллагаагаа эрхэлж байна.

Номин Тав Трейд ХХК нь 2017 онд Олон улсын нэгдсэн удирдлагын тогтолцооны ISO 9001, ISO 14001, ISO 18001 стандартуудыг зэрэг нэвтрүүлсэн анхны компани, НӨАТ-ын 11,192,184 ширхэг баримт хэвлэсэн дүнгээр бусад ААН-үүдийг түүчээлж, мөн ажиллагсдын тоогоор ТОП 100 аж ахуйн нэгжийн 10-р байранд шалгарлаа.

Номин Трейдинг ХХК-ийн гадаад худалдааны 8 салбар нь өөрсдийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн  тэлж, 2017 онд 20 гаруй брэндүүдтэй хамтын ажиллагааг эхлүүлэх буюу өргөжүүлж, хөгжлийн дараачийн шатанд хамтран ажиллахаар болжээ.   

17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй нэр хүндтэй ТОП 100 шалгаруулалтад Номин Холдинг ХХК нь нийт 20 удаа багтсан нь 26 жилийн түүхтэй НОМИНЧУУДЫН-ын хичээнгүй зүтгэлийн үр дүн юм.


Сэтгэгдэл