Хувцас загварын салбарын шинэ чиг хандлага Орчин үеийн – Зохистой – Дэгжин CALLIOPE



Орчин үед Фейшн брэндүүд тухайн хүний өөрийгөө бусдад илэрхийлэх дуу хоолой, өөртөө зориулсан сэтгэл ханамж, амьдралын хэв маяг, гоо зүйн таашаал төдийгүй бусадтай ойлголцох харилцааны гүүр болсон билээ.

Хувцас загварын салбарт “… үнэтэй учраас брэнд бараа “ гэсэн анхны төөрөгдлийг өөрчлөх хүслийг Номин Трейдинг ХХК-ийн Номин Фейшн салбар зорилгоо болгон ажилласаар ирсэн байна. Энэ зорилгынхоо хүрээнд Италийн Teddy групптэй хамтран хэрэгжүүлж буй энэ оны гол төслүүд Terranova, Calliope брэндүүд ээлж дараалан нээлтээ хийлээ. Албан ёсны Франчайз салбарууд учраас  сард 2 удаа буюу жилд 24 коллекц шинэ тутам худалдаалагдана. Ингэснээр Calliope & Terranova нь дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч Итали улсын  хамгийн сүүлийн үеийн шинэлэг загвар, трендийг цаг алдалгүй санал болгосноороо, UB хотын залуусыг дэлхийн Фейшн чиг хандлагатай энэ зэрэгцэн алхах боломжийг 3-7 хоног болгон ойртууллаа.


Сэтгэгдэл