Монгол Улсын 3 сая дах иргэний үе чацуутнаар “Номин Холдинг” ХХК-ийн ажиллагсадын 2 хүүхэд тодорлоо.



"Номин Холдинг" ХХК нь 2015 оны байдлаар 5000 гаруй ажилтан ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Нийт ажилтны 65%-ийг нь эмэгтэйчүүд эзэлж байна. 2014 онд нийт 251 хүн шинээр хүүхэдтэй болж, 50 ажилтан шинээр гэр бүлээ батлуулжээ. 2014-2015 оны байдлаар нийт 148 эх жирэмсний амралтаа авч, хүүхдээ асран хүмүүжүүлж байна. "Номин Холдинг" ХХК-ийн нийт ажилтнуудын 0-13 хүртэлж насны нийт 2560 хүүхэд байгаагаас 61%  нь 0-6 хүртэлж насны хүүхдүүд байна. 

2015 онд Монгол Улсын 3 сая дах иргэнээр 29 хүүхэд, үе чацуутнаар 170 хүүхэд тодорсны 2 үе чацуутан нь манай компанийн ажиллагсадын хүүхдүүд тодорсонд компанийн нийт хамт олны өмнөөс баяр хүргэж өнөөдөр "Номин Холдинг" ХХК-ийн Зөвлөх А.Шагдарсүрэн хүндэтгэл үзүүлж өргөмжлөл, "Номин Холдинг" ХХК-ийн импортлож оруулж ирдэг хүүхдийн хэрэглээний бараануудаас 1,500,000 төгрөгний гарын бэлгийг тус бүр гардууллаа.

3 сая дах иргэний үе чацуутнаар: 

1. "Номин Тав Трейд" ХХК-ийн НИД-ийн мэдээллийн ажилтан Б.Эрдэнэчимэгийн хүү А.Амар-Эрдэнэ

2. "Номин Трейдинг" ХХК-ийн Номин Электроникс салбарын УИД-ийн борлуулагч М.Билгүүний хүү Б.Азбилэг нар тодорсон байна.

Монголын Үрс маш олон болох болтугай.


НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-12-15
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2436.29 2428.00 2435.00 2430.00 2438.00
EUR 2879.94 2860.00 2875.00 2844.00 2894.00
CNY 368.56 367.00 367.85 367.20 369.30
RUB 41.49 41.40 41.65 40.64 43.52