Номин Холдинг ХХК нь Шилдэг ажил олгогч байгууллагаар тодорчээ.



Ажилгүйдэл нь улс орны нийгэм эдийн засагт сөрөг үр дагаврыг бий болгодог. Тодруулбал, хэвийн ажилгүйдлийн түвшин 1 хувиар өсөхөд ДНБ-ийг 2.5 хувиар нэмэгдүүлэх боломжийг алддаг гэж онолын хувьд үздэг байна. 

“Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөдөлмөрийн яам-наас санаачлан шилдэг ажил олгогч аж ахуйн нэгжийг тодрууллаа. Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй нийт 10,000 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудаас"Номин Холдинг" ХХК тэргүүлж Шилдэг ажил олгогч шагнал хүртсэн байна. 

"Номин Холдинг" ХХК нь 2014 онд нийт 265 хүнийг ажилтай, орлоготой болгож, байнгын ажлын байраар хангажээ.

Компанийнхаа нийт удирдлагууд болон ажилтан, албан хаагчдад ажил хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.