“Номинд гэр бүлээрээ жаргалтай” хүүхдийн баярын арга хэмжээ өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө.



“Номин Холдинг” ХХК-аас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээгээ уламжлал ёсоороо Улсын Их Дэлгүүрийн гадаа талбайд зохион байгууллаа.Энэ жилийн хувьд тус арга хэмжээ нь “Номинд гэр бүлээрээ жаргалтай” гэсэн нэрийн дор нийт 10,000 хүүхдийг баярлууллаа.

“Номин Холдинг” ХХК-аас зохион байгуулдаг хүүхдийн гар зургийн уралдаан нь хүүхдийн сэтгэн бодох чадвар, сэтгэлгээг хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх нэгэн том боломж болж өгдөг онцлогтой. 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа зургийн уралдаанд Улаанбаатар хотоос 3500 хүүхэд, орон нутгаас 1500 хүүхэд бүтээлээ ирүүлж нийт 45 бүтээл шагналт байранд шалгарлаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 80,000 гаруй бүтээл оролцсон байна.

Мөн Номин орсон нэртэй хөөрхөн хүүхэд багачууд Номингоос бэлгээ авдаг бөгөөд энэ жил ч мөн адил 4140 Номин нэртэй хүүхэд бэлгээ гардан авлаа. Энэхүү үйл ажиллагаа 1997 оноос хойш 18 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 50,000 гаруй “Номин” нэртэй хүүхэд багачуудыг баярлуулжээ.

“Номинд гэр бүлээрээ жаргалтай” баярын арга хэмжээний хүрээнд “Номин Кидс” цэцэрлэгийн авъяаслаг хүүхэд багачуудын урлагийн тоглолтууд, Монголын хүүхдийн ордны сурагчдын тоглолт, “Номингоос Номинд” бэлэг гардуулах үйл ажиллагаа болон гар зургийн уралдаан, Phillips Avent фото зургийн уралдаан, Bosomi хүүхдийн живхний оноо цуглуулах уралдаан зэрэг олон үйл ажиллагаануудын шагнал гардуулах арга хэмжээ зохион байгуулагдсан.

Баярын үйл ажиллагаанаас гадна Номин сүлжээ дэлгүүрүүд Хүүхдийн баярт зориулан “Номин-д Хүүхдийн хүсэл цөм бүрэн”, “Амтат бэлэгний өргөтгөсөн худалдаа”-г  Улсын их дэлгүүр,  Номин их дэлгүүр, Номин Юнайтед дэлгүүр, Агуулах худалдаа, Хайпермаркет, Супермаркетын сүлжээ дэлгүүрүүд, 7 аймаг дахь салбаруудаар дамжуулан зохион байгуулж худалдан авагчиддаа  хямд үнийн баталгаа, эрүүл ахуйн баталгааг хангасан  Эко Стандарт лабораториор баталгаажсан бараа, үйлчилгээгээ хүргэсэн байна.