Монголд анх удаа зохион байгуулсан Black Friday худалдааг сунгахаар боллоо.



“Номин Юнайтед” их дэлгүүр 11 сарын 26-ны өдөр АНУ-д өргөнөөр хийгддэг Black Friday худалдааг Монгол түмэндээ зориулан зохион байгуулсан бөгөөд худалдааны үеэр цахилгаан бараа, хувцас, гэр ахуйн бараа, барилгын материал, шил шаазан, тавилга, шинэ жилийн бараа, багаж хэрэгсэл гэх мэт олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг тодорхой үнийн дүнгээр хямдруулан хэрэглэгчиддээ бэлэг барихаар зорьсон  Монголын хамгийн анхны Black Friday худалдаа болсон юм.

Энэхүү худалдааны явцад  борлуулагч, кассын ачаалал ихсэх, дэлгүүрийн зай талбай хүрэлцэхгүй байх, машины зогсоол хүрэлцэхгүй байх, хямдралтай барааны нөөц дуусах гэх мэт дутагдалтай талууд гарч, хүрэлцэн ирсэн олон үйлчлүүлэгчид хүссэн бараагаа худалдан авах боломжоо эдэлж чадаагүй тул дэлгүүрийн захиргаа нийт хэрэглэгчидээсээ уучлал хүсэж, уг хямдралтай худалдааг 3 хоногийн хугацаатай сунгах шийдвэр гаргалаа.

Худалдааны үеэр хүрэлцэн ирсэн бүх хэрэглэгчид маань энэ хугацаанд амжиж, өөрсдийн сэтгэлд нийцсэн бараагаа худалдан авч, тухтай үйлчлүүлэхийг хүсч байна.  Манай дэлгүүрийг зорьж, худалдан авалт хийхээр хүрэлцэн ирсэн бүх үйлчлүүлэгч нартаа баярлалаа.

Жич: Үйлчлүүлэгч та бүхэн барааны нэр төрөл хязгаартай байгааг харгалзан үзнэ үү.  


Сэтгэгдэл

НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-12-15
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2436.29 2428.00 2435.00 2430.00 2438.00
EUR 2879.94 2860.00 2875.00 2844.00 2894.00
CNY 368.56 367.00 367.85 367.20 369.30
RUB 41.49 41.40 41.65 40.64 43.52