"Номин Холдинг" ХХК 2015 оны Онцлох аж ахуйн нэгж байгууллагаар тодорлоо.



Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагаа, Бизнес эрхлэгчдийн шинэ жилийн баярын цэнгүүнийг 19 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.

Уг ёслолын ажиллагааны гол зорилго нь бизнес эрхлэгчдийнхээ тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон нийтийн хүртээл болгон сурталчлахад оршдог бөгөөд тухайн оны Онцлох 10 аж ахуйн нэгж, Онцлох бизнес эрхлэгчдийг Танхимын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн үндсэн дээр шалгаруулсан юм. 

Уг арга хэмжээ нь 2015 оны 12-р сарын 29-ний өдөр болж өндөрлөлөө. Оны онцлох 10 аж ахуйн нэгжийн нэгээр "Номин Холдинг" ХХК, Хэмжил тохируулга салбарын шилдэг шагналаар "Эко Стандарт" салбар тус тус хүртэж 2015 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж байна.


Сэтгэгдэл