Terranova and Calliope Намар-Өвлийн хамгийн сүүлчийн том хямдрал



TERRANOVA & CALLIOPE брэндүүд Намар-Өвлийн загварын бүх бараандаа хамгийн сүүлчийн огцом хямдралаа зарлалаа. Жижиг хэрэгсэл-2900, малгай-2900, өмд, цамц-9900, юбка-6900, куртка-19900, шуба-29900 болж хямдарлаа. Размер, өнгө бага байгаа тул та түрүүлж очин өөртөө тохирох шилдэг сонголтоо хийгээрэй. Хорооллын Номин 1,2-р давхарт.

Terranova бол 50 жилийн түүхтэй, дэлхийн 33 оронд 567 салбар дэлгүүртэй Итали улсын өдөр тутмын, чөлөөт загварын бэлэн хувцасны брэнд юм. Сар тутам эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, дотуур хувцасны  коллекц гаргадаг бөгөөд  биед эвтэйхэн, өнгөлөг, сонирхолтой  загваруудаараа алдартай. Дэлхий даяар байрших Франчайз салбар дэлгүүрүүдэд жилд 18-20 коллекци худалдаалагдаж хэрэглэгчдийнхээ  залуу насны эрч хүч, цог жавхаа, хүсэл тэмүүллийг илэрхийлэхийг хичээдэг.

CALLIOPE брэндийн амжилтын нууц  нь  загвар зохион бүтээгчдийн багийн шинэлэг бөгөөд залуу увидас, байгалийн сэтгэл татам чанарт оршдог.

 Бидний эргэн тойронд өдөр бүр байдаг олон сайхан зүйлсээс тэд санаагаа олж хардаг  бөгөөд хүрээлэн байгаа орчин, амьд байгаль, урлаг тэр дундаа дүрслэх урлаг, кино урлагаас idea-аа олсон байх жишээтэй.  Хувцас загварыг урлаг болгон хөгжүүлж байгаа тэдний мэдрэмж гайхалтай юм.

Calliope нь сард 2 удаа жилд 24 коллекц гаргадаг бөгөөд ингэснээрээ орчин үеийн Италийн өдөр тутмын хувцас загвар, трендийн нэрийн хуудас болсон хүчтэй брэнд давалгаа юм. 

CALLIOPE STORE– Нүд гялбам /Хээнцэр/ орчин – Нягт, нямбай байдал

Дэлгүүр лүү ороход та бүхэн орчин үеийн Лоунж орчинд зохицсон хүчирхэг загварын хэв маягийг шууд л мэдрэх болно. Орох том үүд нь үйлчлүүлэгчдэд загварын хэв маягийн илэрхийлэл болсон дэлхий ертөнц үүдээ нээж буй мэт угтан авдаг. Дэлгүүрийн өрөлт хураалт хана дагуу Mix&Match- коллекцоор өрөгдсөн байдаг. 


Сэтгэгдэл

НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-06-23
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2355.51 2366.00 2374.00 2350.00 2367.00
EUR 2629.46 2640.00 2660.00 2582.00 2663.00
CNY 344.84 347.00 348.00 343.20 346.80
RUB 39.23 40.20 41.00 37.57 42.02