“НОМИН ТРЕЙДИНГ" ХХК ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР-т галын үндсэн албаны 28 авто машиныг гардуулан өглөө.



“Номин Трейдинг” компани болон манай харилцагчид нээлттэй тендерт ялж машин үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Киа” болон “Даевүү” брэндийн галын авто машин 12 ширхэг,  Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлээр Герман улсын “МАН” брэндийн суурин дээр Австри улсад тусгайлан захиалж угсруулсан Розенбаур брэндийн авто автомашин 16 ширхэг нийтдээ 28  ширхэг автомашиныг ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР-т  2016 оны 03-р сарын 16-ны өдөр хүлээлгэн өглөө. 

Бид тус газрын тендерийн ажлын даалгаврууд болон тавигдах техникийн шаардлагийг илүү хүчин чадалтай машинууд нийлүүлж байгаадаа баяртай байна. Тухайлбал галын үндсэн албаны авто машинуудын суурь 6 тонн байхыг 8 тоннын даацтай, хээрийн түймэртэй тэмцэх машин нь бартаат замд туулах чадвар сайтайгаар захиалан угсруулсан.

Өнөөдөр хүлээлгэн өгч байгаа автомашинуудад Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн авто машинуудын уртасгагч, салаалагч зэрэг туслах хэрэгслүүдийг угсарч ажиллах боломжтой байхаар тохируулан сайжруулснаар байнгын бэлэн байдалд ажиллах өргөн боломжтой болж байна. Ингэснээр Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх, хүч хэрэгсэл, автомашин техник, тоног төхөөрөмжийн хангалт сүүлийн жилүүдэд онцгой дээшилж байгааг дурьдлаа. 

Эдгээр галын үндсэн албаны болон аврах ажиллагааны автомашинууд нь манай орны эрс тэс уур амьсгалд тохирсон, Монгол Улсын захиалгаар үйлдвэрлэгдсэнээрээ онцлог юм. 

Энд дарж үзнэ үү.

 


Сэтгэгдэл

НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-02-25
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2470.83 2461.00 2474.00 2460.00 2480.00
EUR 2617.84 2590.00 2620.00 2540.00 2676.00
CNY 359.62 357.80 359.50 357.70 361.80
RUB 42.67 42.40 42.90 39.91 46.14