ASEM-ын зочид хүлээн авах зочид буудлууд болон МУ-д үйл ажиллагаа явуулж буй томоохон буудлуудад шинэ бүтээгдэхүүн танилцуулах уулзалт зохион байгууллаа.



Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон зочид буудал, аж ахуй нэгж, компаниудад “НОМИН ХОЛДИНГ” ХХК, “ЭРДЭНЭТ ХИВС” ХХК , UMECO компаниуд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болох дорож болон хивс хивсэн, кашмер бараа, зочид буудлуудын хэрэгцээт бүтээгдэхүүнийг таниулан сурталчилах, хамтран ажиллах зорилготой босоо хүлээн авалтыг 2016 оны 03-р сарын 15-ны өдөр Номин Юнайтед их дэлгүүр дээр амжилттай зохион байгууллаа.

Энэ долдугаар сард Ази-Европын дээд хэмжээний уулзалт АСЕМ-ыг зохион байгуулах ажлын комисс, зочид төлөөлөгчдийг хүлээн авах, үйл ажиллагаанд хамтран оролцох зочид буудлуудын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг урин Номин Холдинг ХХК-ийн охин компаниуд , Эрдэнэт Хивс ХХК-ийн хамт олон өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа.

Монгол Улсын өнгө төрхийг гадны зочдод хамгийн түрүүнд харуулдаг томоохон зочид буудлуудын 49 төлөөлөгчид энэхүү арга хэмжээнд оролцлоо. 


Сэтгэгдэл

НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-11-23
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2444.01 2443.00 2445.00 2442.00 2450.00
EUR 2873.67 2885.00 2898.00 2848.00 2897.00
CNY 369.45 369.50 371.50 367.70 370.30
RUB 41.41 41.20 41.90 40.63 43.51