Тэрбумтан сугалаат худалдааны 3-р тохирлын супер азтанууд батламжаа гардаж авлаа.



Үндэсний шилдэг Номин Холдинг ХХК тэрбум төгрөгийн сантай “Тэрбумтан” сугалааныхаа сүүлийн буюу гурав дахь удаагийн тохирлоо 2016 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Номин Юнайтед Их дэлгүүрийн гадаа талбайд амжилттай зохион байгуулсан билээ. Сугалааны тохирол хамгийн шударгаар буюу худалдан авагчдын нүдэн дээр болж өнгөрсөн. Ингэхдээ эргэж буй тоонууд бүхий хүрд рүү дартс шидэн сугалааны дугааруудыг тодруулсан бөгөөд хөндлөнгийн хянагчдаар хянуулан ил тодоор азтануудыг тодруулсан нь олны талархал итгэлийг хүлээгээд байна.

Номингийн сүлжээ дэлгүүрээс хийсэн худалдан авалтынхаа 50,000 төгрөг тутамд нэг ширхэг “Тэрбумтан” сугалааг олгосон билээ.

Энэ удаагийн тохирлоор хотын А зэрэглэлд байрлалтай 105м2 талбай бүхий гурван өрөө байр нэг азтан, Шевролет “Соник” маркийн автомашин нэг азтан, Embawood брэндийн “Гэрийн иж бүрэн тавилга” нэг азтан, Номин Стандарт компанийн Засварын иж бүрэн материал гурван азтан, Grundig брэндийн 40 инчийн зурагт 14 азтан, 100,000₮-ийн бараа авах эрхийн бичиг 120 азтан,  Номин Холдинг ХХК-ийн импортын бараанаас сонгож авах 1200 азтан нийт 1340 азтаныг тодруулсан.

Сугалааны супер хонжвор болох хотын А зэрэглэлд байрлалтай 105м2 талбай бүхий гурван өрөө байр болон Шевролет “Соник” маркийн автомашины эзэд өнөөдөр батламжаа гардаж авлаа. 

А зэрэглэлд байрлалтай 105м2 талбай бүхий гурван өрөө байрны эзнээр Улаанбаатар хотын иргэн М. Сэмжидмаа тодорсон байна.

-Сайн байна уу? Юуны түрүүнд танд супер азтан болсонд тань баяр хүргэе. Та бидэнтэй азтан болсон сэтгэгдлээ хуваалцана уу?
-Баярлалаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Одоо болтол өөртөө итгэж өгөхгүй л байна. Өмнө нь би сугалаа мэтийн зүйлд итгэдэггүй байсан. Гэтэл өөрөө азтан болсны дараа үнэхээр үнэн бодит байдаг юм байна гэдгийг мэдэрлээ. Мөн Номин Холдинг ХХК үнэхээр шударгаар тохирлоо явуулдаг юм байна лээ. Олон хүний амьдралыг өөрчилж, улс эх орондоо багагүй хувь нэмэр оруулж байгаа сайн ч компани. Би таньдаг мэддэг хүмүүстээ үргэлж Номингоор үйлчлүүлэхийг санал болгодог, азтан болсноосоо хойш илүү их санал болгодог болсон. Би хүнсээ байнга Номингоос цуглуулдаг байнгын үйлчлүүлэгч хүн.

-Та энэхүү сугалааны тохиролд нийт хэдэн сугалаатайгаар оролцсон бэ?
-Надад нийт 22 сугалаа байсан. Цагаан сарын өмнөхөн Улсын Их дэлгүүрээс нийт 300,000₮-ийн худалдан авалт хийгээд зургаан ширхэг сугалаа авсан юм. Тухайн үед сугалаануудынхаа дугаарыг санамсаргүй харчхаад бүгд 13 гэсэн тоогоор эхэлсэн байхаар нь тэр үедээ “азын 13 ирсэн байна даа, тохирол болох газар заавал очно доо” гэж бодоод өнгөрч байлаа.

-Азтан болсноо мэдэх, таны сугалааны дугаарыг дуудах үеийн төрсөн сэтгэгдлээ хуваалцаач?
-Би тохирол явагдах өдөр яагаад ч юм азтан болох юм шиг санагдаад Номин Юнайтед их дэлгүүрийн гадаа талбайд 11 цагт ирээд хонжвор болох цагийг хүлээсэн. Азтангуудыг тодруулах үйл ажиллагаа ч цагтаа эхэлсэн. Гэтэл сүүлийн супер хонжворын азтан тодрохгүй маш их удсан. Нэлээд удаан хүлээж байгаад явдаг юм уу гэж бодоод байж байтал супер азтаны сугалааны дугаар дуудаж байлаа. Өөрийнхөө сугалаануудыг хартал минийхтэй таарч байна. Би ч бүр итгэж өгөхгүй хажуу хүндээ хүртэл харуулаад асуусан. Тэгээд л сугалаагаа өргөөд “Би энд байна гээд” тайз руу гарсан даа. Манайхан их сайхан хүмүүс шүү, тайз руу гарах замд хүн болгон азтайг минь гайхаж, баяр хүргэж байсан. Сугалаагаа хожчихоод хөгшин лүүгээ залгаад азтан болсоноо хэлтэл “Худлаа яриад бай, дөрвөн сарын нэгэн гэх гэж байна уу” гээд итгэж өгөөгүй. Тэгээд хонжвор болсон тэр шөнөдөө миний нойр огт хүрээгүй, нэг л итгэж өгөхгүй байсан. Харин маргааш нь очиж байраа үзээд л итгэсэн, их сайхан байр байсан, маш их таалагдсан.

Шевролет “Соник” автомашины эзнээр Улаанбаатар хотын иргэн Я. Батбилэг тодорсон билээ.

-Танд баяр хүргэе. Азтан болсон сэтгэгдлээ бидэнтэй хуваалцана уу?
-Баярлалаа. Азтан болсондоо мэдээж сэтгэгдэл маш өндөр байна.  Манай гэр бүлийнхэн Номингийн салбаруудаар байнга үйлчлүүлдэг. Энэ завшааныг ашиглаад Номингийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Сугалааг маш шударга зохион байгуулдаг юм байна. Сугалааны тохирол болох өдөр азтан болно гэсэн 100 хувь итгэлгүй байсан. Бүр тохирол болох газар очно гэж төлөвлөөгүй байсан. Гэтэл манай хүүхэд цэцэрлэг дээрээ гимнастикийн бэлтгэлтэй болсон юм. Тэгээд хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөнгөө буцах замаараа дайртал азтан болсон. Их сонин тохиолдол болсон.

-Та Номингоор үйлчлүүлээд хэр удаж байна вэ, үйлчлүүлэхдээ сэтгэл ханамжтай байдаг уу?
-Ер нь анх байгуулагдсан цагаас нь хойш үйлчлүүлж байгаа.  Мэдээж сэтгэл ханамжтай байдаг. Учир нь Номингийн үйлчилгээ бусдаасаа сайн байдаг. Барааны сонголт ч өргөн, шинэ, нэг дороос бүх хэрэгцээгээ хангах боломжтой байдгаараа бусдаасаа давуу байдаг.

Номин Холдинг ХХК-ийн “Тэрбумтан” сугалаат худалдаа 2015 оны зургадугаар сарын 24-нөөс 2016 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг дуустал  үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд нийт гурван удаагийн тохирлоор 4008 азтаныг тодруулаад байна.

Та азтан болсон эсэхээ ЭНД дарж шалгана уу


Сэтгэгдэл

НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-01-19
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2495.23 2488.00 2496.00 2486.00 2500.00
EUR 2664.41 2650.00 2685.00 2618.00 2703.00
CNY 364.95 363.10 364.40 361.20 366.80
RUB 42.21 42.05 42.45 40.11 44.94