НӨАТУС-ИЙН СИСТЕМ ДЭЭР ГАРЧ БАЙГАА АЛДААНЫ ТАЙЛБАР



        “Номин Тав Трейд” ХХК нь 2016 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн “Татварын нэгдсэн систем”-д борлуулалтын мэдээллээ цаг тухай бүрт нь илгээж байна. Манай компанийн илгээж байгаа борлуулалтын мэдээлэл “Ebarimt”-ийн цахим хуудсанд очихдоо программын алдаатай, илүү, дутуу, давхардсан байдлаар харагдаж татвар төлөгчдийг чирэгдүүлэх хүндрэл үүсэх боллоо.

Татварын системтэй холбоотой гарч байгаа алдаанууд:

  1. Илгээгдсэн баримтууд дунд системд ирээгүй баримт байнга гарах,
  2. ПОС-оос илгээгдсэн борлуулалтын буцаалтыг илгээхэд өмнө илгээсэн төлбөрийн баримт устддаггүй,
  3. Багц баримтын шийдлээр бусад татвар төлөгчдийн дугаараар илгээгдсэн борлуулалт манай компанийн татвар төлөгчийн дугаараар Ebarimt дээр харагддаг,
  4. 2016 оны 3-р сарын 23-ны өдрөөс 3-р сарын 27-ны өдрийн ПОС-оор илгээгдсэн төлбөрийн баримтууд татварын системийн шинэчлэлээр устсан. Бид дээрх хугацааны борлуулалтын мэдээллийг НӨАТУС-д жагсаалтаар гарган өгч нөхөж оруулсан боловч мэдээллүүд давхардсан алдаа гарч байгаа,
  5. Татвараас дээрхи хугацааны эцсийн хэрэглээний баримтуудыг эцсийн хэрэглэгч ДДТД, үнийн дүнгээр дахин баталгаажуулах боломжтой гэсэн  “баталгаажсан байна” гэсэн алдаа гарч байгаа,
  6. Манай илгээсэн баримт татварын цахим сайтад харагдаж байгаа, бизнес эрхлэгчийн талд худалдан авалт нь харагдахгүй,

Алдааг залруулахын тулд төлбөрийн баримтыг татварын сайтад дахин илгээх тохиолдолд өмнө илгээсэн баримтын сугалааны дугаар, QR код, ДДТД хүчингүй болох учраас бид НӨАТУС-ийн программын алдааг засуулах талаар ГТЕГ-т хүсэлт гарган хамтран ажиллаж байна.

Санамж: Татварын баримтыг баталгаажуулах хугацаа худалдан авалт хийсэн өдрөөс 90 хоногийн дотор та баримтаа бүртгүүлэх боломжтой.

 

 


НОМИН КАРТ ББСБ Утас: 94999151 дэлгэрэнгүй
2017-04-29
Валют
Монгол Банк "Номин Карт" ББСБ Голомт Банк
Авах Зарах Авах Зарах
USD 2419.42 2414.00 2424.00 2412.00 2426.00
EUR 2633.66 2620.00 2650.00 2586.00 2664.00
CNY 350.75 350.10 350.90 348.70 351.80
RUB 42.45 42.90 43.20 40.54 45.20